Менежерийн хичээл №22. Цагийг зөв ашигла

Image

Менежерийн хичээл №22. Цагийг зөв ашигла

Хэрэв та хүмүүсээс “Таны ажлын цагийн хэдэн хувийг яаралтай боловч чухал бус ажил зарцуулдаг вэ” гэж асуувал тэд “Нийт цагийн тал нь” гэж хариулна.
Стивен Кови
Цагаа удирдах нь хэцүү зүйл биш. Энэ нь дэг журам, төвлөрүүлэлт, хичээл зүтгэлийг шаардана. Тансаг арга хэрэгслүүд авснаар амжилтанд хүрнэ гэсэн хоосон мөрөөдлөөр шинэ менежерүүд амжилтанд хүрэхийн тулд тийм менежментийн сургалт, “дараа үр ашигтай” системүүдийг /эдгээр нь ихэвчлэн өдрийн тэмдэглэл, бүртгэлийн ном хуанли зэргээс бүрддэг/ худалдан авдаг.
Танд шаардлагатай цорын ганц зүйл бол хүсэл.

Цаг хугацааг удирдахын тулд эмх цэгцгүй ажлын зуршлаа нээн илрүүлж засах шаардлагатай.
Ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд цаг үрсэн ажлуудаа зайлуулснаар Танд ихийг бага хугацаанд хийх боломж олгоно.

Шинэ туршлагагүй менежерүүд цагийн менежмент нь ажлыг удаашруулдаг гэж үзэн түүний эсрэг байр суурьтай байдаг. Шинэ ажил гарч ирэнгүүт тэд салхи татуулан ажилдаа ордог. Тэд олон төсөл эхлүүлдэг ч дуусгах нь ховор. Удаашралтай тэмцэхийн тулд Та өөрөөсөө “Би яагаад энэ ажлыг дуусгахыг хүсэхгүй байна вэ?”, “Юу намайг зогсоож байна вэ?” гэж асуу. Хариулт нь ихэвчлэн юунаас эхлэх, дараа нь юу хийх, ажлын үр дүнд итгэхгүй байх, эсвэл уг ажилд ерөнхийд нь дургүй байх зэрэг асуудлын хэмжээнд л байдаг. Энгийн жишээ авбал, өөртөө итгэлгүй менежерүүд өгөгдсөн даалгаврыг хийж гүйцэтгэсний эцэст хүмүүсийн шүүмжлэлд өртөн, өөрийгөө муу менежер гэдгээ харуулна гэж айдаг. Эцэст нь тэд аюулгүй бөгөөд цаг хожих маягаар ажлыг хийдэг.

Худалч менежер гэдэг нэр авна гэхээс айх явдал бол энгийн зүйл. Сэтгэл зовнилоо авч хая, сайн бодож байгаад юу хийж чадахаа хий. Ингэснээр Та эрч хүчтэй байж өөрийн цагаа илүү үр ашигтай зарцуулах боломжтой болно.

Хийх ажлын жагсаалт гаргах нь шийдвэрлэх алхам биш. Энэ бол арга хэрэгсэл. Хийх ажлын жагсаалтыг гаргасныхаа дараа байнга өөрчилж засах нь аливаа үйлдэл хийхэд тань саад болно. Хэрэв Та өдөр тутам болон долоо хоног тутмын ажлаа урьдчилан төлөвлөж бичих гэж байгаа бол ажлаа аль болох энгийн бөгөөд хэрэгжүүлэх хугацааг аль болох үндэслэлтэй тогтоо.

Завсар зайгүй их ажлыг үр ашигтай ажиллах гэж ойлгож болохгүй. Өөрийгөө “завгүй ажил”-д умбуулах сэтгэлд тань таатай мэт боловч цаашид хөгжих боломжийг хаах аюултай. Эхлээд үнэхээр чухал ажлаа тодорхойлоод түүндээ анхаарлаа төвлөрүүл.

Ажлын өдөр бүрийн хамгийн чухал ажлыг тодорхойлохдоо:

Цагаа бүү дэмий үр: Интернэтээр хайлт хийх, утсаар чалчих зэрэг анхаарлыг ажлаас хөндийрүүлдэг цаг үрсэн зүйлсийг олж тогтоо. Зайлшгүй хэрэгтэй үед л Та эдгээрт цаг зарцуул. Гэхдээ товчхон хурдан ажилла.

Бодит байдлыг үнэлж түүнд таарсан ажлын стандартыг тогтоох: Цагийн удирдлага муутай менежерүүд перфекционист буюу их цаг зарж чанартай ажил хийхийг эрмэлзэгчид байдаг. Тэд ямар нэгэн ажлыг чанартай хийх гэсээр байгаад дуусгаж чаддаггүй. Туйлын сайн ажлын төлөө бус сайн гүйцэтгэлийн төлөө эрмэлз.

Тэсрэлтэнд 15 минутын хугацаа өг: Өөртөө 15 минутын цаг гаргаж түүндээ тохирсон ажлыг тодорхойлж гүйцэтгэж бай. Тухайн хугацаанд ажлаа дуусгаагйү ч та илүү амжилт гаргаж цаашид ажиллах эрч хүчтэй болно.

http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн та өөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно http://www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой http://www.joblinksmn.com

http://www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:

http://joblinksmn.com

http://facebook.com/joblinksmongolia

http://linkedin.com/joblinksmn

http://twitter.com/joblinksmn

Харилцах хаяг:   joblinksmncom@yahoo.com

ОЮУТАН БА ЦАГИЙН АЖИЛ

ОЮУТАН БА ЦАГИЙН АЖИЛ

-Цагийн ажлын цалингийн доод хэмжээ 1000 төгрөг байна

Оюутнуудын дунд хийсэн нэгэн судалгаагаар  хамрагдсан  оюутнуудын 87 хувь нь цагийн ажил хийх сонирхолтой байдаг гэсэн дүн гарчээ.  Түүнчлэн судалгаанд хамрагдсан оюутнуудын 50-аас илүү хувь нь оройн цагаар хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч оройн цагаар ихэвчлэн бар, рестораны зөөгч, үйлчлэгчийн ажил л олддог гэсэн хариулт өгчээ. Уг нь оюутнууд өөрсдийн сурч буй мэргэжлийн дагуу ажил олж хийх сонирхолтой байдаг ч ажил олгогчдын заруудаас  “оюутан авахгүй” гэсэн үгсийг олноор харж болно. Тиймээс ихэнх оюутнууд өдрөөр ажиллах ажил олдохгүй бол шөнө ресторан, цэнгээний газарт ажиллана.

Хүн амын 70 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, үүний багагүй хувийг оюутнууд  эзэлдэг  манай  улсын цагийн ажлын цалингийн доод хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газраас мэргэжлийн ур чадвар шаардаагүй ажлын хөлс 1000  төгрөг, мэргэжлийн ур чадвар шаардсан бол 1500 төгрөг, мэргэжлийн дагалдан сургалт бүхий ажлын хөлс 2000  төгрөгөөр тогтоосон байна.

Нэгэн оюутнаас энэ талаар асуухад “Цагийн 1000 төгрөгөөр ажил хийнэ гэдэг хэцүү. Тийм бага үнэлэмжээр ямар ажил хийх вэ. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд  гурил, будаа өргөж, ачигч хийх, эсвэл хамгаалагч хийнэ. Харин охидын хувьд зөөгч, угаагчаас хэтрэхгүй. Тэгэхээр цагийн нэг мянган төгрөгөөр хэдэн цаг ажиллаж байж хүссэнээ авч хүрэх вэ.  Ер нь хоол унааны мөнгөндөө явчихна шүү дээ” гэж байв.

-АНУ-д  цагийн ажлын доод хэмжээгээ  7,25 доллар болгон нэмэгдүүлжээ

Хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжгүй оюутнууд  цагийн гэхээсээ илүү зуны амралтаараа яаж ийгээд ажил олж хийхийг бодно. Хөдөөний оюутнууд бол дотуур байрандаа үргэлжлүүлэн түрээсээр амьдарч ажил олж хийдэг бол  арай боломжтой  хэсэг нь зуны амралтаараа Америк явж ажилладаг болоод удаж байна. Өнгөрсөн жил Америк явж ажилласан оюутны яриагаар тус улсын цагийн ажлын доод хэмжээ 5.25  доллар байсан бол  энэ жил 7.25 болгон нэмэгдүүлжээ. Тэнд оюутнууд ресторан зоогийн газар,  парк, загасны үйлдвэр, зочид буудал зэрэг газар ажилладаг ба замын зардлаа бүрэн нөхөөд ирэх боломжтой байдаг гэнэ.  Харин Японд амьдарч байсан нэгэн найзын маань яриагаар зөөгч, угаагч, гал тогооны туслах гэх мэт ажил хийдэг байсан ч  өөрийнхөө хэмжээнд  “тансаг” амьдарч болдог гэж байсан. Бас залхуу, хариуцлагагүй гэдэг Монголчууд  ачаалал даах чадвартай, ажлыг сэтгэлээсээ хийдэг гэж ажил олгогчдоо үнэлэгддэг гэнэ.

-Хичээлийнхээ хажуугаар хэрхэн орлоготой болох вэ?

Гэхдээ бүх оюутнууд  бага цалингаар, хөдөлмөрөө шулуулж ажилладаг  гэвэл  өрөөсгөл болно.  Өөрийгөө тал бүрээр хөгжүүлчихсэн, мэдлэг мэдээлэл сайтай,  өөрийнхөө төлөө сайн “гүйж” чаддаг сэргэлэн нэгэн нь өөрт байгаа бага ч гэсэн мэдлэг дээрээ хичээл зүтгэл нэмээд боломжийн цалин авах нөхцөл  Монголд бас байна аа. Жишээ нь сэтгүүлчийн чиглэлээр сурдаг танил оюутан  маань нэгэн сонины редакцид дадлага хийсэн юм. Түүний мэдлэг чадвар ч тус сонины сэтгүүлчдээс нэг их дутахааргүй байсан төдийгүй тэдэнд таалагдаж, дадлагаа дууссаны дараа  бусдаас ялгарч чадахуйц ярилцлага, нийтлэлүүдээ тавьж багагүй мөнгө олох болсон.  Хажуугаар нь зарим  байгууллага,  компаниудын арга хэмжээг төлбөртэйгээр очиж сурвалжлах “гэрээт сэтгүүлч”-ийн ажлыг ч давхар амжуулж байв.  Тэрээр сард ойролцоогоор 500 мянган төгрөг олдог гэж ярьж байсан юм.

Нөгөө жишээ гэвэл  их сургуулийн  ангийн найз маань нилээд  гүйсний эцэст хоёрдугаар курсдээ нэгэн жуулчны компанид хөтөч хийхээр боллоо. Тухайн үедээ ярианы хэлэндээ гойд сайнгүй байсан ч Монгол орныхоо талаар хэнээс ч дутахгүй мэдлэгтэй байсан нь түүнийг жуулчны компанид  “тоогдоход” тусалсан гэхэд болно.  Эхний удаад тэрээр цагийн биш өдрийн 10 доллараар ажиллах гэрээ хийв. Харин дараа нь нилээн дадлагажаад ирэх үедээ өдрийн 35 доллараар ажиллах болсон юм.

Саяхан “Оюу Толгой”  компанийн сайтаар ороод гарлаа. Тэнд дадлагажигч оюутан авна гэсэн зар байна. Сонирхоод утасдаж  асуутал тус компани байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр цөөнгүй тооны оюутнуудыг сонгон шалгаруулж компанидаа цалинтай дадлага хийлгэдэг гэнэ. Цаашлаад тус компанид ажилд “жинхэлсэн” хэд хэдэн оюутан байгаа гэсэн. Тэгэхдээ сурлагын дундаж үнэлгээ, англи хэлний чадварыг онцгойлон хардаг. Түүнчлэн энэ жил анх удаа сургуулиа төгсч байгаа төрөл бүрийн мэргэжлийн 65 төгсөгчийг сонгон Монголын болон дэлхийн уул уурхайн үйлдвэрлэл, хөгжилтэй танилцах хоёр жилийн хөтөлбөрт хамруулж  “Оюу Толгой”-н оффис, уурхай болон “Рио Тинто” группын АНУ дахь төв оффис, мөн Австрали, АНУ дахь уурхайд очиж, нэг жил ажиллуулахаар болсон байна. Хоёр жилийн хөтөлбөрийн төгсгөлд эдгээр төгсөгч “Оюу Толгой” компанийн үндсэн ажилтан болох гэнэ.

Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд цагийн ажилд авч байна гэсэн зарын дагуу  утасдаж лавлахад цагийн 1200-1500 төгрөгийн цалинтайгаар тоглоомуудыг  хариуцан  ажиллах ажилд оюутнуудыг авч байгаа  гэнэ. Өдрийн 7-8 цаг ажиллах бөгөөд хоол унааны мөнгийг өдөрт нь олгодог, цалинг сард нь хоёр хувааж олгож байгаа гэлээ.

Энэ бүхнээс харахад  хямдхан цалинтай ажил хийснээс хийгээгүй  нь дээр гэсэн үзлээсээ зарим нэгэн нь салах болсон мэт санагдаж байна. Хэдийгээр манай  улсад гадны хөгжилтэй орнуудтай адил цагийн ажлын систем, зохицуулалт хараахан сайн биш байгаа ч бидний залуучууд мэдлэг боловсролдооо анхаарч, ямар ч ажлыг гололгүйгээр, тус тусын ажилдаа сэтгэл гаргаж чадах юм бол удахгүй оюутан залуус маань зуны амралтаараа боломжийн ажил хийж, хэрэгцээгээ бүрэн хангах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Îþóòíóóä ìýðãýæëèéíõýý äàãóó öàãèéí àæèë õèéõèéã õ¯ñäýã

Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж буй хэд хэдэн оюутны сэтгэгдлийг сонслоо.

-“Их Монгол”  дээд сургуулийн оюутан  Б.Наранцэцэг: Цагийн хуваарь боломжийн байсан учраас сонгосон

Би  хичээлийнхээ хажуугаар пабд зөөгчөөр ажилладаг.  Ажил олох гэж нилээн явсан. Тэгээд гадуур явж байгаад зөөгч авна гэсэн зарын дагуу орж  уулзсан. Харьцангуй жижиг, орлого багатай газар байсан учраас намайг 120 мянгаар цалинжуулъя гэсэн. Гэхдээ 15-24 цагийн хооронд ажилладаг, өдөр нь  хичээлдээ явах боломжтой байсан учраас зөвшөөрсөн. Гэвч орой тардаг  болохоор өглөө хичээлээ хоцрох тохиолдол байнга гардаг байсан.

-Японы “Үцүномия”  их сургуулийн оюутан  Х.Мөнхзул: Өртөг өндөр болохоор хэрэгцээгээ л хангадаг

-Би Японд ирээд дөрвөн  сар гаруй болж байна. Эхний гурван  сар хэлний бэрхшээлээс болоод  ажилгүй,   гэрээсээ мөнгө авах хэцүү байсан.  Одоо жижиг кафед ажилд ороод сар болж байна. Энд гадаад оюутнууд долоо хоногт 28 цаг ажил хийх эрхтэй байдаг ч ажил олгогчдоо таалагдах юм бол байнгын ажилтай байж болдог. Хүнээс өөрөөс нь шалтгаална. Үнэлэмжийн хувьд нэг цаг ажил хийхэд  хамгийн багадаа монгол төгрөгөөр 10 орчим мянган төгрөг байдаг. Монголчуудад их юм шиг санагдах боловч өртөг өндөр болохоор өөрийн хэрэгцээгээ л хангадаг.

-ХИС-ийн оюутан  С.Даваажаргал: Хурдхан л сургуулиа төгсч мэргэжлээрээ ажилламаар байна

Хөдөөний оюутнуудын ихэнх нь  аав ээждээ тус нэмэр болохын тулд хичээлийнхээ хажуугаар ажил идэвхтэй хайдаг. Зарим газар нь оюутан ажиллуулахгүй,  хотын харьяалалгүй гээд  авахгүй.  Зуны амралтаараа ажил хийе гэхэд амьдрах газар байхгүй хэцүү байдаг. Гэхдээ оюутны байрууд сарын 30-50 мянган төгрөгөөр  өрөө түрээслэдэг. Би өнгөрсөн жил  бааранд хамгаалагч хийж байсан. Дуу чимээ ихтэй, янз бүрийн хүмүүстэй харьцана. Хурдхан л сургуулиа төгсч мэргэжлээрээ ажилламаар байна.

-“Улаанбаатар  Эрдэм Оюу”  дээд сургуулийн  оюутан  Б.Насанбуян: Оюутнууд идэвхтэй ажил хайж, олдсон ажлаа хийдэг

Би дэлгүүрт худалдагч хийдэг. Өдрийн цалин таван мянган төгрөг маань тухайн өдрийнхөө хоол, унаанд аа зарцуулагдаад таардаг гэхэд болно. Би уг нь сэтгүүлч мэргэжилтэй ч мэргэжлийнхээ дагуу цагийн ажил олоход хэцүү. Ажил олгогч нар оюутнууд ирэхгүй байна гэдэг нь худал. Оюутнууд идэвхтэй ажил хайж, олдсон ажлаа голохгүй хийдэг

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Харилцах хаяг:   joblinksmncom@yahoo.com

Цагийн ажил нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх нэгэн том гарц

Цагийн ажил нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх нэгэн том гарц

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг танилцуулсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаагаа албаны хүмүүс дуулгасан. Харин энэ талаар иргэд ямар санаа бодолтой байгааг нь сонслоо.

Оюутнуудыг цагийн ажилд хамруулах нь нүдээ олсон ажил

Баянгол дүүргийн иргэн Г.Сэлэнгэ:

-Цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ бол маш зөв зүйтэй ажил гэж бодож байна. Ер нь оюутан залуус сурч байх хугацаандаа давхар ажил хийх сонирхол их байдаг. Гэтэл хичээлийн цаг минутад нь таарсан цагийн ажил Монголын нөхцөлд тэр бүр олдохгүй байна гэж харагддаг. Тиймээс энэ мэт нэгдсэн журмаар оюутнуудыг цагийн ажилд хамруулж байгаа нь нүдээ олсон ажил гэж бодож байна.

Цагийн ажил дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх нэгэн том гарц

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дээгий:

-Ер нь оюутнудыг цагийн ажлаар хангаж байгаа нь маш зөв ажил. Учир нь оюутнууд зуны амралтаараа сарын 500 мянган төгрөгийн цалинтай ажилд хамрагдаад, намар өөрийнхөө хичээл сургуулийн хэрэгслүүдийг бэлтгэх боломжтой болно. Энэ нь суралцаж байх хугацаандаа ажил хийх, хөдөлмөрийн үр шим хүртэхийн амтыг мэдрүүлж өгч байгаа гэсэн үг. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голохгүй гэдэг. Тиймээс нэгэнт хөдөлмөрлөх амтыг мэдэрсэн оюутан, залуус төгсөөд ажил голохгүй хийнэ. Энэ нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо цөөрөх нэгэн том гарц ч юм бил үү. Тиймээс би Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг дэмжиж байгаа.

Хөдөлмөрийн яам энэ талын ажлыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Болормаа:

-Оюутнууд сурахын хажуугаар ажил хөдөлмөр хийх нь зөв. Гэхдээ цагийн ажил олдохгүй хэцүү байдаг юм билээ. Зарим нэг байгууллага нь туршилтаар ажилуулж байгаа нэрийн дор ямар ч цалин өгөхгүй ажиллуулах явдал их гардаг гэсэн. Тиймээс Хөдөлмөрийн яам нэгдсэн журмаар хангаж байгаа нь зөв. Учир нь ямар нэгэн байдлаар ажлын хөлсийг нь өгөхгүй бол буух эзэн, буцах хаягтай байх юм. Ер нь гадны бүх улс оронд оюутан суралцаж байхдаа онол, практик тэнцүүхэн үзээд төгсдөг. Тиймээс төгсөөд ажил дээр гарахад ямар ч байгууллагад гологдохгүй ажилтан болоод төгсдөг юм билээ. Тиймээс Хөдөлмөрийн яам энэ талын ажлыг ганц энэ зун хийгээд зогсохгүй цаашдаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Цалинтай дадлага хиймээр байна

Баянзүрх дүүргийн иргэн У.Буянхишиг:

-Ер нь цагийн ажил хийх нь оюутнуудад санхүүгийн хувьд их дэмжлэг болдог. Гэхдээ цагийн ажил тэр бүр олдохгүй хэцүү байдаг. Учир нь оюутныг ажилд авахгүй, хичээл ном гээд хэцүү байдаг гээд байдаг юм. Гэтэл дэлхийн хөгжилтэй орнуудад оюутнууд нь хичээлийн цагаа зөрүүлээд цагийн ажил хийх боломж нь бүрэн хангагдчихсан байдаг юм билээ. Харин энэ зунаас Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ ажлыг би хувьдаа дэмжиж байгаа. Учир нь найдвартай ажлын байраар хангаад өгчихвөл бид идэвхтэй ажиллах болно. Цаашдаа оюутнуудад цалинтай дадлага хийх талын ажлыг эрчимтэй өрнүүлвэл зүгээр байна гэж хэлмээр байна.

Мэргэжилтэй нь уялдаа холбоотой ажилд зуучлах нь чухал

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Баттуяа:

-Оюутнуудын хувьд цагийн ажил олох гэдэг том асуудал байдаг. Учир нь тухайн газар хэр найдвартай, цалин хөлсөө цаг тухайд нь өгдөг эсэх зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс өөрийн сургуулиар дамжуулах, эсвэл хэн нэгэн таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орох шаардлага гардаг. Харин Хөдөлмөрийн яамнаас санаачилсан зуны амралтаар оюутнуудыг цагийн ажил хийх боломжоор хангах гэдэг нь их зөв санаа. Зуны амралтаараа цагийн ажил хийгээд үр бүтээлтэй өнгөрүүлэх нь оюутан бидний хувьд том боломж. Гэхдээ суралцаж байгаа мэргэжилтэй нь уялдаа холбоотой ажил байвал зүгээр гэж бодож байна. Цаашдаа зөвхөн зуны амралтаар бус хичээллэж байх хугацаанд ч гэсэн хичээлийн хажуугаар хийх цагийн ажилд зуучилж өгдөг байвал зүгээр байх.

Хэлсэндээ хүрвэл оюутнууд бид идэвхтэй ажиллах болно

Сүхбаатар дүүрэг иргэн Э.Зулцэцэг:

-Оюутнуудад зуны  амралтаар сарын 500 мянган төгрөгийн цалинтай цагийн ажил хийлгэхээр болсныг зөв шийдвэр гэж бодож байна. Сурахын хажуугаар сургалтад суух ч юм уу, эсвэл давхар  өөр мэргэжлээр сурах эрмэлзэлтэй оюутнууд  маш олон байдаг. Тиймээс сар ч болтугай ажиллаад, сургалтын төлбөртөө нэмэрлэвэл хэрэгтэй л байх. Тэгээд хэлсэндээ хүрч цалингаа яг  сар сард нь хүндрэл учруулахгүйгээр өгч байвал оюутнууд бид идэвхтэй ажиллах болно. Хамгийн гол нь сурч байгаа мэргэжилтэй нь холбоотой ажил хийлгэвэл цаашид амьдрал дээр гараад ажил хийихэд хэрэгтэй байх. Ямартай ч оюутнуудаа дэмжиж  байгаад баяртай байгаа.

Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байвал олон оюутны сэтгэлд хүрнэ

Хан-Уул дүүргийн иргэн Г.Ану-Үжин:

-Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа талаар сонссон. Оюутнуудыг 500 мянган төгрөгийн цалинтай түр ажлын байраар хангах гэж байгаа нь их таалагдаж байна. Зун ажил хийж сургалтын төлбөрийнхөө талыг ч гэсэн цуглуулах тухай оюутан болгон л боддог. Гэхдээ хаанаас яаж ажил олох вэ, найдвартай байж чадах болов уу гээд л бөөн асуулт, эргэлзээ гарч ирдэг. Заавал хөдөө орон нутагт гэлгүй өөр ажлын байр ч сонгох боломжтой гэхээр бүртгүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Найдвартай, цалин ч боломжийн бас найз нөхдийн хүрээгээ ч тэлэх боломжтой юм байна. Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байвал олон оюутны сэтгэлд хүрэх байх гэж бодож байгаа.

Эх сурвалж: http://www.mminfo.mn

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн та өөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D1%86%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB-%D0%BD%D1%8C-%D0%B4%D1%8D%D1%8D%D0%B4-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D0%BE%D0%BB%D1%82%D0%BE%D0%B9-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%BE%D0%BE%D0%B3-%D1%86%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D1%85-%D0%BD%D1%8D%D0%B3%D1%8D%D0%BD-%D1%82%D0%BE%D0%BC-%D0%B3%D0%B0%D1%80%D1%86#sthash.IKXZxSZO.dpuf