Товч намтараа сайн бичих нь амжилтын эхний алхам

Монголын ажлын нэгдсэн сүлжээ

 www.joblinksmn.com

 

    Товч намтартаа оновчтой гарчиг сонгох

    Товч намтартаа сонирхсон ажлын байрны нэрийг дурьдахдаа тухайн ажлын байрны нэршил болон үүрэг зорилго, агуулга гээд бүх талаас нь сайтар судлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүний нөөцийн мэргэжилтнүүд цахим системд нэвтрэн тодорхой түлхүүр үгээр горилогчдийн мэдээллүүдээс хайлт хийхэд таны горилж буй ажлын байранд тохирон сонгогдохоор байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч өгөгдлөөр хайлт хийсэн таны анкет хүний нөөцийн менежрийн хайлтад тухайн шалгуураараа илрэх боломжтой байх хэрэгтэй.

    Таны бөглөж өгсөн анкет ба мэйлээр ирүүлсэн товч намтрын эхний  хэсэг нь ажил олгогчид таны талаар цааш сонирхон танилцах эсэхийг шийднэ. Үүнд ажилласан жил, туршлага, ажилтай холбоотой ур чадвар гэх мэт мэдээллийг бөглөхдөө ач холбогдол өгөх хэрэгтэй. Эдгээр мэдээлэл нв таны таны карьерийн зорилго болон хамгийн сайн мэргэшлийг багтаасан байх ёстой.“Би ихэнх үйлчлүүлэгчдээ орохыг хүсч буй ажлынхаа зорилго, энэ талаарх туршлагаа товч намтартаа оруулах хэрэгтэй гэж зөвлөдөг” хэмээн Сиэтлд байрладаг карьерийн зөвлөх “Writing Wolf” компанийн захирал Жое Перез хэлсэн байна.  

Перез хэлэхдээ “Ухаантай эсвэл цэцэн мэргэн харагдах гээд хэрэггүй. Ажил олгогчид заль мэх гаргадаггүй, буурь суурьтай, мэргэжлийн хүмүүсийг эрэлхийлж байдаг” гэжээ. Тийм учраас “Намайг сонго” эсвэл “Би бол таны шилдэг горилогч” гэх мэтийн гарчиг болон “Ажил хэрэгтэй байна” гэсэн өрөвдөлтэй гарчигаас зайлсхийгээрэй. Мөн өөрийн нэрээ товч намтарын гарчиг болгон ашиглах хэрэггүй. Мөн ажлын товч намтар гэх мэт хэт ерөнхий нэрлэх нь хүний нөөцийн менежерт таны талаар сэтгэгдэл төрүүлэхгүй.

 

Ажил мэргэжлийн талаар өмнөх ба дараах жишээнүүдийг дурьдаж болно.  

 

Товч намтартаа оновчтой гарчиг өгөх талаар ойлголттой болгохын тулд янз бүрийн салбарт зориулан бичсэн жишээ дурьдая.  

Захиргаа:

•    Өмнө нь: Нарийн бичгийн албан тушаал

•    Дараа нь: Захиргааны туслах ажилтан – MS оффисын мэргэжилтэн 

Технологи:

•    Өмнө нь: Компьютерийн программист

•    Дараа нь: Ахлах программист – Java /J2EE

Санхүү:

•    Өмнө нь: Санхүүгийн албаны дарга 

•    Дараа нь: Банкны үйл ажиллагаа хариуцсан дэд ерөхийлөгч

Тусгай ажлын байранд зориулагдсан товч намтарын гарчиг 

 

Ажил мэргэжлээ өөрчлөгчид:

•    Өмнө нь: Техникийн ажилтан

•    Дараа нь: Компьютер хангамжийн албанд нэр дэвшигч /Microsoft компаний сургалтыг төгссөн мэргэжилтэн/

Шинэ төгсөгч:

•    Өмнө нь: Коллежийн төгсөгч 

•    Дараа нь: Уул уурхайн инженерийн бакалаврын зэрэгтэй төгсөгч – Бүх ээлжинд ажиллах боломжтой

Товч намтартаа зорилго хэрхэн тусгах вэ?

 

    Үр дүнтэй товч намтар бичих эхний алхам нь та юунд тэмүүлж байна вэ гэдгээ тодорхойлох явдал юм. Карьерийн зорилгоо тод тодорхой тодорхойлсноор мэргэжлийн хувьд хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд тань туслах өөрийн ур чадвар, туршлага, дадал зэргээ харуулсан тийм товч намтарыг бичиж чадна.      

Хүний нөөцийн менежерүүд таны карьерийн зорилго юу вэ гэдгийг бодох цаг завгүй хүмүүс байдаг. Тэд үүнд цаг заваа зарцуулахгүй дараачийн товч намтартай танилцахыг эрмэлздэг гэхэд болно.

“Зорилго”-ын хэсэг таньд хэрэгтэй юу? 

 

    Та товч намтартаа ажил мэргэжлийн зорилгоо тодорхой бичих нь чухал ч үүнийгээ “Зорилго”-ын хэсэгт илэрхийлэх албагүй. Үүний оронд ажил горилогч нь ажил мэргэжлийн зорилгоо “Мэргэшил” гэсэн хэсэгт оруулж болно. 

Жишээлбэл, нэгэн горилогч өөрийн мэргэшлээ дараах байдлаар бичсэн байна:  

Авъяаслаг, итгэл хүлээсэн нарийн бичиг. Ашгийн бус хүрээнд офисын менежементийн бүх асуудалд мэргэшсэн.  

    Энэ бүсгүйн товч намтар нь түүний үндсэн мэргэшлүүдийн талаар өгүүлж байсан ч танилцуулах  хэсэг нь хүний нөөцийн менежерт бүсгүйн зорилгыг шууд олж харах боломжийг олгожээ. Хэрэв та ажил шургуу хайж байгаа бол “би өсөж дэвжээд ийм хүн болно” гэхийн оронд “энэ бол би” гэдгийг харуулахаар зорилгоо товч намтартаа оруулж өгөх хэрэгтэй. 

Товч намтартаа зорилгоо дурьдах нь ямар ач холбогдолтой вэ?

 

Ажил мэргэжлээ өөрчилж байгаа болон анх ажилд орж байгаа хүмүүс товч намтартаа зорилгоо оруулах талаар бодолцох хэрэгтэй, учир нь дан ганц ажлын түүхээр тэдний зорилго илэрхийлэгдэхгүй байж болох юм. Хэрэв та тодорхой нэг ажлыг сонирхож байгаа бол өөрийн зорилгоо болон тухайн ажлын хамаарлыг нэмж оруулах хэрэгтэй. Ингэснээр та хүний нөөцийн менежерт энэ ажлын байр нь танд хэр чухал гэдгийг ойлгуулж мөн товч намтар бичихдээ цаг зав зарцуулсан гэдгээ харуулна.  

Товч намтрын зорилгын жишээ: 

 

Ажил мэргэжлээ өөрчлөгсдийн хувьд: Туршлагатай удирдах албан тушаалтан өөрийн туршлагаа хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн сонгон шалгаруулалт, ажилчдын харилцаа зэргийг хариуцсан хүний нөөцийн албан тушаалд сорихыг хүсч байна. Өөрийн мэргэшил, ажил мэргэжлийн зорилгоо өөрчилж, компаний хүний нөөцийн албанд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж байна.   

Анх ажилд орох гэж байгаа хүмүүсийн хувьд: Техник хангамжийн албанд горилж байна, компьютерийн карт таних систем CIS (Card Identification Structure)-ээр мэргэшсэн гэх мэт

Өөрийн зорилгын талаар бичихэд өгөх зөвлөгөө

 

   Ажилд орсноор надад ямар ашигтай вэ гэдэг дээр бус харин та ажил олгогчдод хэрхэн ашиг авчрах вэ гэдэг дээр төвлөр. “Мэргэжлээрээ хөгжихөд дэмжлэг үзүүлэх, багаар ажиллахад чиглэгдсэн орчинд ажиллах хүсэлтэй” гэж өөрийн сонирхлоо илэрхийлэхээс зайлсхий.   

•    Тодорхой бай. Таны карьерийн зорилгын тухай тодорхой илэрхийлээгүй мэдэгдлээс зайлсхий (жишээ нь, “ирээдүйд хөгжиж, өсөж дэвших боломжтой албан тушаалыг эрэлхийлж байна” гэх мэт).

•    Товч тодорхой бай, байгаа онил. Хүний нөөцийн менежерүүд нэг ажлын байранд ажилтан сонгож авахдаа хэдэн зуун товч намтар судалдаг. Зорилгоо товч, оновчтой бичиж тэдний ажлыг хялбарчил. Зорилгодоо горилж буй ажлын байрныхаа нэрийг тусга. 

•    Хэрэв та нэгээс илүү ажлын байр сонирхож байгаа бол ажлын байр тус бүрдээ тохирсон товч намтар бэлтгэх хэрэгтэй.  

 

Монголын ажлын нэгдсэн сүлжээ

http://www.joblinksmn.com

Ажил хайх, анкетаа оруулах, зарлагдсан ажилд анкетаа шууд өгөх, ажил хадгалах,

нийгмийн сүлжээгээр ажил хайх,

Ажлын байрны зараа Монголын ажлын нэгдсэн сүлжээгээр тараах, онлайн зарласан ажлын байранд хичнээн хүн хандсан, анкетаа оруулсныг үзэх,

анкетуудыг хайж үзэх, анкетуудыг хадгалах,

ажил хайх, ажил зарлах, анкетаа бүртгүүлэх, нийгмийн сүлжээнд бүртгүүлэх,

хүний нөөцийн автомажсан систем, анкет хайх, ажил хайгчийг хадгалах,

үнэ төлбөргүй үйлчилгээ

Монголын ажлын нэгдсэн сүлжээний хаягууд

http://www.joblinksmn.com

http://www.facebook.com/joblinksmongolia

http://www.linkedin.com/joblinksmn

http://www.twitter.com/joblinksmn

Mongolian Job Network

Joblinksmn offers huge range of job opportunities in Mongolia.

Apply for a wide range of Jobs and start your Top Job Search!

Post job, find job, create CV, distribute jobs by social network,

fully automated HR system, Free, find jobseekers

Mongolian Job Network address

http://www.joblinksmn.com

http://www.facebook.com/joblinksmongolia

http://www.linkedin.com/joblinksmn

www.twitter.com/joblinksmn

huuhed

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s