Даргадаа хэлж болохгүй 17 зүйл.

 

Даргадаа хэлж болохгүй 17 зүйл.

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ганцхан үг хэлээд л өөрийнхөө карьерыг “баллаж орхимоор” байна уу? Ажил хэргийн талбарт хэд хэдэн зүйлийн үг нь хүнийг хэдхэн хоногийн дотор ажилгүйчүүдийн эгнээнд аваачих чадалтай байдаг аж.

  “Ярихаасаа өмнө бод” гэдэг нь үргэлж шилдэг зүйр үгүүдийн нэгдүгээрт жагсдаг. Хэрвээ та ажил хийдэг нэгэн бол энэ үг танд хамгаас чухал. Даргадаа хэлж болохгүй зүйл ярьснаас болж өөрийнхөө карьерт арилгаж болохгүй хар толбо үлдэхийг хэн ч хүсэхгүй байгаа биз дээ. Тиймээс танд туслах зорилгоор даргадаа хэлж болохгүй зарим зүйлсийн жагсаалтыг гаргахыг хичээлээ. Магадгүй үүнийг уншаад та гайхаж ч болох юм. Бид судалгаагаа гаргахдаа нэртэй компаниудын менежерүүдээс сонсохыг хүсдэггүй, хамгийн дургүй зүйлсийн жагсаалтыг гаргуулж аваад хамгийн их дурдагдсан зүйлийг танд хүргэж байна.

Тэдгээрээс эхний 17-ыг жагсаалаа.

1. Би цалингаа нэмүүлмээр байна

 Цалингаа нэмүүлэхээр даргатайгаа ярилцахаар болбол юмны үнэ нэмэгдсэн, зардал их гарах болсон зэрэг шалтгаануудыг хэзээ ч бүү дурсаарай. Учир нь даргад чинь таны санхүүгийн асуудал огтхон ч хамаагүй. Харин та ажил дээрээ үнэхээр амжилт гаргасан, дээд зэргийн үр дүнтэй ажилладаг ажилтан байвал таныг байгууллагын урамшууллын системийг ашиглан шагнах нь гарцаагүй. Эсвэл цалингийг чинь нэмнэ. Цалингаа нэмүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол өөрийнхөө хийсэн ажлын талаар даргадаа дэлгэрэнгүй яриарай. Компани дээр хамгийн их хариуцлага хүлээдэг хүн л өндөр цалин авдаг.

 2. Энэ зүгээр л боломжгүй

 Өөрийнхөө юу хийж чадахыг даргатайгаа үргэлж зөвшилцөж байхыг хичээх хэрэгтэй. Жишээ нь: “Бид үүнийг баасан гариг гэхэд дуусгаж чадахгүй” гэж хэлэхийн оронд “Бид үүнийг даваа гариг гэхэд дуусгаж өгье, эсвэл бидэнд дахиад жаахан хүн хүч өгчихвөл баасан гариг гэхэд ажлаа дуусгачихна” гэж хэлэх хэрэгтэй. Даргатайгаа ярилцаж байхдаа түүгээр бэрхшээлээ шийдүүлэх гэж оролдохын оронд бэрхшээлээ шийдэх ямар арга байгааг түүнд санал болгох хэрэгтэй.

 3. Би ____-тэй ажилламааргүй байна.

 Хамт ажилладаг хүмүүсийнхээ зан чанарыг муулж ярих нь таныг тийм хүн гэсэн ойлголтыг даргад чинь төрүүлнэ. Бусадтайгаа маргалдсaнаа даргынхаа буруу сонголтын улмаас боллоо гэсэн сэтгэгдлийг төрүүлэх хэрэггүй. Таны ажиллаж байгаа компанид та болон таны хамтран ажиллагсад хэрэгтэй болоод л дарга чинь ажилд авсан шүү дээ. Хамтран ажилладаг хүмүүс чинь таны зан чанар, бусадтайгаа хэрхэн харьцаж байгааг ярьж байсан ч тоолгүй зөвхөн ажилдаа анхаарлаа хандуул.

 4. “Би энэ ажлыг хийж чадахгүй нь.”

Мэдэхгүй, чадахгүй гэдэг үгийг тогтмол хэрэглэдэг хүнийг хэн ч удирдлаган дороо ажиллуулахыг хүсэхгүй. Гомдоллогчид ажлын байранд удаан тогтдоггүй. Нөгөө талаар, ажил олгогчид аливааг “чадна” хэмээн шүүрч аваад хийдэг, багийн тоглогч нарт дуртай байдаг. Танд оноосон даалгавар арай хүнд санагдаад байвал тусламж хүс. Гэхдээ тодорхой хэдхэн асуултыг л асуухад хангалттай.

5. Энэ чинь миний хийх ёстой ажлаас гадуур зүйл.

Танд албан тушаал доогуур хүний ажил даалгасан талаар, эсвэл үүрэг даалгавраас тань гадуур зүйл хийлгэсэн талаар гомдоллож, бухимдахаасаа өмнө ажил чинь танд хир үнэ цэнэтэй болох талаар бодоорой. Хэрэв таны дарга таниас хувийн шинж чанартай зүйл хүсвэл та түүнд эвтэйхэн байдлаар хийж чадахгүй гэдгээ ойлгуулаарай. Үүнээс илүү чухал хийх зүйл байгаа учраас, гаргах цаг зав хомс байна гэж хэлж болно.

6. Би энэ ажилд дэндүү гоёдоно

Амбицтай хүн бүрт эхэндээ өөрийнх нь чадварыг дутуу үнэлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гэвч ухаалаг удирдагчид ажилтнуудынхаа зан араншин, хариуцлага, бололцоог ажиглаж байж аажмаар дэвшүүлэх сонирхолтой байдаг. Та үнэхээр гайхалтай чадварлаг хүн мөн бол үүнийгээ үг хэлэрээ биш үйлдлээрээ харуулах ёстой.

 7. Өнгөрсөн шөнө хэтэрхий шоудчихаж – Дотор муухай байна!

 Ажлаас гадуур чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх нь даргад чинь огтхон ч хамаагүй. Царай чинь бүрсгэр, нүдний доод зовхинд хөхөрсөн ч байсан гэсэн түүнийгээ даргадаа харуулах хэрэггүй. Тэр ч байтугай даргатайгаа найз нөхдийн харьцаатай байсан ч яаж амьдардаг, ямар зовлонтой явдагаа хэлэх хэрэггүй. Зөвхөн мэргэжлийн төвшинд, ажил хэргийн холбоотой бай.

 8. “Би өнгөрсөн 7 хоногт е-мэйл явуулсан даа”

Захиралтайгаа е-мэйл явуулсан, явуулаагүй гэж маргалдах хэрэггүй. Ингэлээ гээд таны ажлын хариуцлагыг хөнгөвчлөхгүй. “Би мартчихаж, надад тэр алга байна” гэж хэлэх нь дарга нарт огтхон ч таалагддаггүй. Ийм зүйл олон хэлээд эхэлвэл та удахгүй даргаасаа “Та энд санаа зовох шаардлагагүй болсон” гэсэн хариу сонсох болно.

 9. “Би уйдаж үхлээ.

Ажлынхаа ачааллыг одоогийнхоосоо илүү нэммээр байна уу? Эсвэл дахин ажлын байрны эрэлд гармаар байна уу? Уйдаж байгаа талаараа хэлэхэд л “болоод явчихна” гэж мэд. Үүнийг сонссон ухаалаг удирдагч танд илүү их ажил ноогдуулах юм уу, илүү идэвхтэй, шургуу ажилтныг оронд тань авах болно.

10. “Хоёулаа ярилцъя.”
Ийм маягаар түүнд хүсэлт тавих нь яагаад ч тохиромжгүй юм. Ихэнх удирдагчид илүү ажил хэрэгч байдлыг хүлээдэг. Үүний оронд хэдэн хором цаг гаргаж чадах эсэхийг нь асуугаарай. “Хоёулаа ярилцъя” гэж хэлэх нь найз бүсгүй нь найз залуудаа салъя гэж хэлэх гэж байгаа юм шиг сонсогдоно.

 11. “Энэ миний буруу биш”

 Ажлынхаа байран дээр та 8 настай хүүхэд шиг аашлах уу, эсвэл мэргэжлийн ажилтан шиг байх уу гэдгийг та өөрөө сонгоно. Алдаа гаргасан, эсвэл тэр нь хамтран ажилладаг хүний ч буруу байсан ч асуудлыг өөрөөсөө түлхэлгүй хамтдаа хурдан шийдвэрлэж байхыг хичээх хэрэгтэй. Гарсан алдаа танаас болсон бол “Энэ миний буруу биш” гэж хэлэхийн оронд “Өөр аргаар засах гээд үзье” эсвэл “Зөв хийхийн тулд бид юу хийх хэрэгтэй юм бол?” гэсэн үүднээс асуудалд хандах хэрэгтэй.

 12. “Би мэдэхгүй”

 Хэрвээ дарга чинь таны мэдэхгүй зүйлийг танаас асуувал “Би мэдэхгүй” гэж хариулахын оронд “Би зөв хариултыг нь олоодохъё” гэж хэлээрэй.

 13. “Гэхдээ бид ингэж л хийдэг ш дээ”

 Танай дарга солигдоод шинэ дарга ирсний дараа өөрийн журмаа танилцуулна. Энэ үед “бид яаж хийдэг байсан тэрэн шигээ л хийнэ” гэсэн байдал гаргах хэрэггүй. Шинэ даргынхаа журамтай танилцаад ойлгохгүй байгаа зүйлийнхээ тухай тодруулахад л болно.

 14. “Ингэвэл яахыг чинь харья л даа…”

 Ганц бие даргатайгаа хамтран амьдрагч шиг нь харьцах хэрэггүй. Ялангуяа ажлын байран дээр мэргэжлийн төвшинд харьцах нь даргаа, өөрийгөө хүндэтгэж байгаагийн нэг илрэл гэдгийг битгий март. Хэрвээ Facebook гэх мэт олон нийтийн сайтуудаас компанийн дарга, удирдах ажилтан, менежерүүдийн хувийн мэдээллийг олсон бол бусад хүмүүст, ялангуяа хамт ажилладаг хүмүүстээ ярих хэрэггүй. Хувийн чанартай мэдээллийг бусдад дэлгэх нь тийм ч сайхан сэтгэгдлийг нөгөө хүндээ үлдээхгүй нь тодорхой.

15. “Таныг би Facebook-тээ бүртгэчих үү?”
Хэрэв та хувийн шинж чанартай зүйлсийг ч facebook дээрээ биччихдэг бол, даргаа бүртгэж авах хэрэггүй.

16. “Би энэ ажилд чинь дургүй”
Та өөрийнхөө хүсэлтээр халагдахаар шийдсэн байсан ч, иймэрхүү бүдүүлэг үг хэллэгээс зайлсхий. Эс тэгвэл энэ нь таны дараа дараагийн ажлыг ч бас баллаж орхих болно. Нэг салбарынхан хоорондоо нягт холбоотой ажлладгийг хэн эс андах билээ?

17. “Би танд хайртай болчихжээ.”
“Чадвал”, менежэр, даргынхаа хэн нэгэнд нь бүү сэтгэл алдаарай. Ажлын газрын романс гайхалтай гэрлэлтэнд хүрсэн түүх олон байдаг ч, дарга чинь таныг зөвхөн жирийн ажилтны нүдээр хардаг бол энэ нь таныг ажлаас халах шалтгаан болж мэднэ. Учир нь ажил, хувийн амьдралаа ялгаж салгадаг хүн тэдэнд хэрэгтэй. Яахын аргагүй зүрхний жолоо алдуурчихсан бол, тун тохиромжтой нөхцөл байдал цагийг харгалзаарай.

Жич: 

Гэвч эдгээр нь олон жил тухайн газраа ажиллаж, даргынхаа итгэлийг зохих ёсоор хүлээсэн хүмүүсийн хувьд тийм ч ноцтой алдаа болохгүй байж болно. Харин дөнгөж ажилд ороод байгаа, статус нь хэврэг байгаа хүмүүсийн хувьд гарцаагүй -10 оноог авчирна.

Image

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.


Онлайн ажлын байрны с
үлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s