Даргынхаа сэтгэлд үнэлэгдэх

 

Даргынхаа сэтгэлд үнэлэгдэх

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Хүмүүс хамтран ажиллах явцдаа ямарваа нэгэн асуудалтай байнга тулгарч байдаг. Та даргадаа дургүй байх янз бүрийн шалтгаантай байж болно. Дарга тань таныг тушаал дэвшүүлдэггүй, цалинг тань нэмдэггүй эсвэл таньд итгэдэггүй ч юмуу олон шалтгаан байж болно. Энэ бүхэн даамжирсаар халагдахад хүрнэ гэдэг бол маш муу зүйл.

Уг нь ямар нэгэн хүн өөр хэн нэгэнд дургүй бол цаад хүнээсээ зайгаа бариад яваад байж болно л доо. Гэвч даргатайгаа харьцах харьцаагаа багасгах юм бол асуудлын хоёр тал улам нэг нэгэндээ итгэхээ болино. Даргатайгаа утсаар байнга холбоотой байвал одоо байгаа зайгаа холтголгүй барьж болохоос гадна ирээдүйд учирч болзошгүй муу үр дагавараас сэргийлж, даргатайгаа илүү ойр дотно хамтран ажиллах боломжийг нээж өгдөг юм. Хэрвээ та “Би яах ёстой вэ? Юу хийх ёстой билээ?” гэдгээ нарийн нягт цэгцэлж ойлгон, ажлаа урагштай явуулж, ажилдаа идэвхи зүтгэлтэй байх юм бол таныг үнэлэх хүн ганц даргаар тань зогсохгүй, илүү өндөр албан тушаалтны нүдэнд ч та өртөх болно.

Хэдийгээр та даргатайгаа төдийлөн сайн харьцаатай байдаггүй ч гэсэн аливаа бүхэн дээр даргаа дэмжиж явдгаа илэрхийлж байх юм бол та даргынхаа хүндэтгэлийг их бага ямар нэгэн хэмжээгээр хүртэх болно. Үүний тулд дараах хэдэн асуултын сайн анхаараарай:
-Даргад ямар материал хамгийн их шаардлагатай байна?
– Түүнд яаж туслаж болох вэ?
-Урьд нь би ямар алдаа гаргаж байлаа?
-Ирээдүйд алдаагаа давтахгүй байж чадах уу?

Эдгээр асуултууд танд заавал танд тус нэмэр болно. Өөр өөр дарга нарын хоорондоо харилцан адилгүй арга барилд тааруулан ажиллах чадварыг эзэмшинэ гэдэг маш чухал. Хэрхэн яаж тааруулан ажиллах вэ? Ерөөсөө ч хэцүү биш. Зөвхөн үнэнч сэтгэлээр даргатайгаа харьцах л хэрэгтэй. Дарга тань танд ажил даалгавал та хамгийн түрүүнд чухам юуны тулд, ямар зорилготойгоор уг ажлыг танд даалгав гэдгийг мэдэх хэрэгтэй. Дараа нь уг ажлыг гүйцэтгэх аргаа бодож цэгнээд, буруу ойлголцлоос үүдэж болох бүхий л саад төвөгийг урдичлан зогсоох хэрэгтэй. Таны хэрэглэж буй арга барил даргын тань санаатай зөрөлдөхгүй бөгөөд өөрийн тань ашиг сонирхолд нийцэж байвал сая хоёр тал зүй ёсоор, нийлэмжтэй хамтран ажиллаж байна гэж үзэж болно. Түүнчлэн даргатайгаа найрсаг харьцаа тогтооно гэдэг таны ажилд 100% ашигтай, 0% хохиролтой.

Дээр дурьдсаныг уг үндэснээс нь хөндөж хэлбэл, хүмүүсийн харилцааны хоорондох хамгийн том итгэл бол хоёр тал хоёулаа нэг нэгэндээ итгэх итгэл юм. Хэрвээ бид хэн нэгэн нь биднээс далдуур биднийг магтсаныг мэдэх юм бол тэр хүндээ хувь илүү сайн болдог шүү дээ. Яагаад гэвэл энэ нь тухайн хүн бидэнд үнэн сэтгэлээсээ сайн байна гэдгийг тод харуулсан жишээ болдог. Хэрэв хэн нэгэн нь биднээс далдуур биднийг муулсан байх юм бол бид тэр хүнд дургүй хүрч эгдүүцдэг. Учир нь бид үүнийг сонсоод тухайн хүн дотоод сэтгэлдээ бидэнд дургүй юм байна гэдгийг олж мэддэг. Үүний хамгийн гол шалтгаан нь бусад хүний бидэнд өгч чадах хамгийн том сэтгэгдэл бол “тэр бидэнд сайн” гэсэн сэтгэгдэл юм. Ямар ч хүн өөртөө ийм сэтгэгдэл төрүүлсэн хүнд дуртай байдаг.

Маш цөөхөн дарга ажилтныхаа магтаалд дургүй байдаг нь удирдагч хүн өөрийгөө үнэлэх “энгийн хүнээс давуу” гэсэн үнэлэлтээ баталгаажуулах эрмэлзэлтэй байдагт оршино. Ийм ч учраас дарга бидэнд хийж хүч хүрэхгүй юмуу хүлээн авч чадамгүй ажил даалгавал бид тухайн ажлыг буцаан зөвхөн даргынхаа эрх мэдэл, чадварын хүрээнд оруулан орхиж болно. Ажлаа даргадаа буцааж өгөхдөө даргынхаа гавъяа зүтгэл болон хүчин чадлыг магтан сайшаагаад, уг ажлыг даргаараа өөрөөр нь хийлгэ. Эс бөгөөс тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд эрх мэдэл хүрэхгүй эсвэл хүч хүрэхгүй байвал хамаг ажлаа баллаж мэднэ. Мин улс байгуулагдсаны дараа, нэгэн өдөр Мин улсын хаан Жу Юань Жан ордныхоо ханан дээр өөрийн харъяалалдаа багтаасан Жиан Наны газрын зургийг зурах зарлигийг Хуа Гүнд буулгажээ. Хуа Гүн хаанд хандан:
-Сайд нь уул усны тухай мэдлэг нимгэн тул зарилгийг хүлээж тэвчихгүй хэмээн айлджээ. Хаан үүнийг сонсоод ихэд хилэгнэн:
-Өчүүхэн муу боол чи зарлигийг зөрчиж зүрхэлнэ гэнээ?! Үхэх ялтай гэдгийг мэдэхгүй юу чи?! Гэхэд зарлигийн яргачин Хуа Гүний толгойг авахаар гадагш түлхэв. Хуа Гүнд чухам л сандарсан цагт самбаа төрнө гэгч болон:
-Эзэнтэн та өршөөж хайрла. Та есөн газрыг эзлэн захирсан тул арвин их мэдлэгтэй. Таны Жиан Наныг та таван хуруу шигээ мэднэ. Эзэнтэн та эхлээд надад нэг бүдүүвч дүрс зурж хайрлана уу хэмээн гуйв. Хааны хилэгнэл тэр даруй баяраар солигдон ханан дээр бүдүүвч зураг зураад Хуа Гүнээр засуулж чимэглүүллээ. Хуа Гүн зурж дуусаад:
-Эзэн дээдэс Жиан Наныг нэгэнт тогтоосон тул одоо яахин гуйвах билээ гэж гэнэ. Энэ үг хааны сэтгэлийг ихэд баясгасан тул хаан Хуа Гүнийг үхэх ялаас хэлтрүүлээд зогссонгүй 300 мөнгөн зоосоор хөхүүлэн шагнажээ.

Гэхдээ сайхан үг хэлсэн болгон даргын сэтгэлд нийцээд байдаггүй. Дээрх аргыг хэрэглэхдээ заавал хэмжээ хязгаартай байлгах хэрэгтэй.
Магтаалын үг сонсох дуртай хэрнээ зэмлэлийн үгэнд дургүй байдаг нь хүн төрөлхтөний маш том дутагдалтай тал юм. Тийм ч учраас хүмүүс амьдралдаа “чихэнд чимэгтэй үгс”-д маш олон удаа хууртдаг. Тиймээс ч зарим нэгэн хүмүүс бусдын хэлсэн сайхан үгний үнэн үгүйг маш нарийнаар нягтлан, тааварладаг. Нэгэн эрдэмтэн хэлэхдээ:
-Таныг магтаж байгаа хүн зүгээр л нэг энгийн бялдуучлагч бол танд хэлсэн түүний магтаал үгс түүний хувьд хэн бүхэнд хэлж явдаг амны уншлага нь байж таарна. Нэгэн өндөр зэрэглэлийн бялдуучлагч байж гэж бодъё л доо. Тэгвэл тэр хүн бялдуучлах урлагийг маш сайн эзэмшсэн байхаар барахгүй, түүний хэлсэн магтаалын үг хүн бүрийн дотор өөртөө сэтгэл ханан баясах сэтгэгдлийг төрүүлж чадна. Хэрвээ та нэгэнд нь сайхан сэтгэл гаргаж яваагаа зүгээр л “энгийн нэгэн бялдуучлагч” мэтээр харуулбал нөгөө талдаа сайхан сэтгэгдэл төрүүлэхгүйгээр үл барам харин ч эсрэгээрээ өөрөөсөө сэрэмжлэх, өөрөөсөө зай бариулахад хүргэж болно гэжээ. Сэтгэл зүйн талаас авч үзэх юм бол хүмүүс магтаал үгэнд байнга дурлаад байдаггүй. Үүнийг цааш дэлгэрүүлбэл:

Хүмүүст хамгийн хэрэгцээтэй байдаг зүйл бол аль нь миний зайлшгүй хадгалж үлдэх сайн тал вэ, аль нь миний ялан дийлэх ёстой дутагдалтай тал вэ гэдгийг ойлгуулж чадахуйц голыг нь олсон магтаал юм.

Хүмүүс өөрийг нь хэдий их магтана төдий чинээ магтаал хэлээд байгаа хүнд сайн болох албагүй. Нэг хэвийн магтаалыг шүлэг шиг хэлээд явдаг хүнийг хүмүүс өөрт нь үнэн сэтгэлээсээ хандаж байгааг мэддэг хэдий ч цаг хугацаа жаахан өнгөрөхөд л уг магтаалын үг үнэ цэнээ алддаг. Харин өөрийг нь шүүмжилж явдаг хүн гэнэт магтаад эхэлбэл хэн ч бай тэр магтаалын үгийг маш өндрөөр үнэлнэ. Сэтгэл зүйчид үүнийг энд нэгэн “алдаа онооны нөлөөлөл” оршиж байна гэж үздэг. Энэ нь хүмүүс өөртөө хандах хандлага нь нэмэгдэж байдаг хүнд дуртайгаас бус хасагдаж байдаг хүнд дургүй байдгийн илрэл юм. Тиймээс байнга хэлдэг магтаал үг үнэ ханшаа бууруулна уу гэхээс өсгөж чадахгүй. Одоо бид дээр өгүүлсэнээс дүгнэлт гаргая:
Даргын тань ахуй байдал муудах, өөртөө итгэх итгэл нь дутах, өөр хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй юмуу сайшаагдахгүй байгаа үед таны хийх ёстой зүйл бол даргаа үнэн бодит зүйл дээр тулгуурлан үнэлэх ба даргыгаа дэмжих юм. Иймэрхүү “цагаа олсон магтаал үг” даргын тань хувьд “даарсан хүнд дах нөмөргөх” мэт болно.
Хэрэв хэн нэгэн хүн олны магтаал дунд умбаж байгаа бол, түүний хувьд дахин нэг хүн “далайд дусал нэмэрлээд” сэтгэлд нь хүрч чадахгүй. Нэгэн түүх өгүүлье:

Жао Жзян Зи хаан Жоу Шө хэмээх түшмэлээ “айлгадаг түшмэл” хэмээн нэрийддэг байжээ. Учир нь түшмэл өдөр бүр хааныхаа алдаа эндэгдлийг бичиж тэмдэглэж байсан юм гэнэ. Тэгээд хаан бялдуучилж бөхөлзсөн олон түшмэдийнх нь дунд ийм нэгэн бусадтай адилгүй “шулуун шудрага” түшмэл байдгийг олж хараад түүнийг ихэд хүндэтгэн, гарч орохдоо ч салалгүй бараа болгодог байж гэнэ. Хожим нь Жоу Шөг бие барахад хаан далавчаа хугалуулсан шувуу адил ихэд гашуудан, олон түшмэдээ цуглуулаад:
-Үнэн үгээрээ намайг айлгаж чадах, түмний дунд ганцхан байсан түшмэл минь нас нөгчлөө гэж хэлж байжээ. Энэ нь энэ олон хүний за за тийм тийм гэх үг Жоу Шөгийн ганц зэмлэл адил намайг цочоож чадахгүй байсаан гэсэн үг юм. Эндээс бид чин үнэнч зэмлэл гэдэг хямдхан магтаалаас илүүтэй хүний сэтгэлд нийцдэг гэдгийг олж харж болно. Жоу Шө шиг ажилтан даргадаа ямагт хайрлагдаж байдаг юм.

Даргатайгаа үүсгэсэн сайхан харилцааг цаашид хадгалж явна гэдэг маш нарийн. Та даргадаа хийсэн ажлаа маш сайн боловсоруулж, товч тодорхой илтгэх ёстой. Аахар шаахар зүйлээр даргынхаа цагийг үрж болохгүй, таны илтгэл ойлгоход хялбар дөхөм байх ёстой. Гэхдээ чухал асуудал байвал заавал даргадаа дуулгаж бай.

Даргатайгаа сайн харилцаа тогтоох дараах гурван арга улирч хувиравч уг чанараа алддаггүй:
Нэг. Өөрийн компанид эзлэх байр сууриа бодитойгоор цэгнэ. Хөлслөгч ба хөлсний ажилтны хоорондох харьцаа ямагт харилцан ашигтай байх үндсэн дээр тогтож байдаг. Өөрөө өөрөөсөө би компанид ямар ашиг оруулж чадах вэ? Би аль хүрээлэлд орсоны хэрэггүй вэ? гэдгийг асуу.
Хоёр. Аль ч цагт, ямар ч газар даргынхаа бэрхшээлтэй асуудлын шийдэхэд чадлынхаа хэрээр туслаж бай.
Гурав. Зохистой үед, зөв үг ярь, зөв юм хий. Нэгэн сонгодог жишээ байдаг юм:

Нэгэн удаа Зөн Гуо Фан оройн хоолныхоо дараа туслахуудынхаа хамтаар цагийг нөхцөөн, хэн өнөө цагийн баатар вэ хэмээн ярилцаж суув. Тэрээр:
-Пэн Ё, Ли Хун хоёр хоёулаа л эрдэм чадалтай хүмүүс. Харин би өөрийн ямрыг өөрөө дүгнэхгүй, бусдын үгнээс сонсмоор байна гэхэд нэгэн туслах нь босож зогсоод:
-Эрхэм хүмүүс өөрийн гэсэн эрхэм чанартай байдаг. Пэн Ё сүрлэг сайхан эр учир хэн ч түүнийг дарлаж чаддаггүй, Ли Хун харин мэргэн ухаант хүмүүн тул хэнд ч өөрийгөө дарлуулдаггүй гэв. Зөн Гуо Фан дахиад л:
-Та бүхэн тэгээд намайг юу гэж бодож байна даа? гэхэд тэнд байгсад бүгдээр гүн бодолд оров. Гэтэл нэгэн залуу бичээч цаад суудлаас босож ирээд:
-Зөн Гуо Фан багш энэрэл эрдэмт хүмүүн тул тэрээр хэнийг ч дарладаггүй гэж хэлэхэд соссон хүмүүс бүгд алга ташлаа. Зөн Гуо Фан машид сэтгэл ханамжтай инээмсэглэж:
-Энэ магтаал надад хүндэднээ гэхэд залуу бичээч хойш ухран суудалдаа суув. Зөн Гуо Фан эл ярианы дараа нэгэн туслахаасаа:
-Түрүүний хүү юун хүүхэд вэ? Гэж асуухад туслах нь түүнд:
-Уг нь Ян Жоугаас ирсэн хүүхэд байгаа юм. Сургуульд сурсан эрдэм мэдлэгтэй. Гэр нь их ядуу. Гэхдээ ямар нэг ажил хийхдээ ихэд хичээдэг юм гэлээ. Зөн Гуо Фан түүний яриаг дуустал нь сонсоод:
-Хүн нь өөрөө эрдэм мэдлэгтэй бол түүнийг дараад байж болохгүй гэж хэлжээ. Удалгүй тэрээр хоёр мөрний амбан захирагч болон дэвшихдээ өнөө залууг Ян Жоугийн давсны боомтын захирагчаар томилжээ. Богинохон ганц өгүүлбэр магтаал даруй арван жил ном үзсэнтэй тэнцэнэ гэж үзэж болно. Дээр дурдагдсан залуу бичээч Зөн Гуо Фаны өөрийгөө “энэрэл эрдэмтэй” хэмээн бодож явдгийг онолдуулж хэлсэн ба энэ нь түүний сэтгэлд таарсан магтаал болжээ. Үүнээс бид эгзэгийг нь олсон магтаалын үгний үр дүн нь ямагт хүний санаанд оромгүй байдгийг мэдэж болно.

Доор бичсэн үгс бол ашигтай зөвөлгөөнүүд:
Даргынхаа онцлог талыг тэвчээртэй хайж ол. Түүний дуртай арга барилаар ажлаа хийж гүйцэтгэ. Хүчээ гайхуулж болохгүй. Өөрийгөө яарч байгаа мэтээр харагдуулж бүр ч болохгүй. Ямар ч газар аль ч цагт өөрийгөө түүнд чин үнэнч, чигч шудрага хэзээд даргынхаа талд зогсох болно гэдгээ илэрхийлж бай. Түүнд хандах хандлагаараа би таны сайн найз, би хэзээд таныг дэмжих болно гэдгээ харуул. Гэхдээ та даргаа тэнэг гэж бодож болохгүй. Хэрвээ та хичээх юм бол дарга тань таны санааг ойлгож, өдөр ирэх бүр түүний дотор таны тухай сайхан сэтгэгдлүүд төрсөөр байх болно. Компанийхаа дотор яригдаж байгаа цуу үг, дам яриаг даргадаа сэмхэн дуулгачихаж бай. Гэхдээ та даргадаа яаж хэлэх вэ гэдэг дээрээ маш анхааралтай хандах хэрэгтэй. Жишээлбэл түүнд:
-Та үүнийг сонссон үгүйг мэдэхгүй байна л даа. Гэхдээ та энэ асуудлыг сонирхоно гэж бодож байна……. гэж хэлж болно.

Даргатайгаа харилцахдаа таны тухай ташаа ойлголт авахаас ямагт сэргийлж бай. Даргынхаа өмнөөс сэтгээд үз.

Эцэст нь та нэг зүйлийг тогтоож авах хэрэгтэй:
Хүний хайр хүндэтгэл, итгэлийг хүлээсэн хүн яасан ч өөрийгөө гол болгосон, бодож сэтгэхдээ ч, ажил хийхдээ ч дандаа “би” гэдэг үгнээс эхэлж байдаг хүн байж таарахгүй. Өөрийгөө гол болгоод байвал бусдыг л өөрөөсөө хөндийрүүлнэ. Учир нь өөрийгөө гол болгосон хүн бусдын сэтгэлд хэрхэн багтаж орох вэ гэдгийг бодох чадвар дутуу байдаг юм.

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Эх сурвалж: http://forum.asuultserver.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s