Үргэлжлүүлэн сурах уу, үлдээд ажиллах уу?

Imageajil haih, ajil baina, mongol ajil, ajiltai boloh

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

/Хэзээ, ямар алхам хийх вэ?/
Гэрийхэн “Алгуурлах хэрэггүй, бушуухан явж суралц” гэж сургана. Найзууд, үеийнхэн харин “Яарвал даарна. Нэг, хоёр жил ажиллаж байгаад явсан нь дээр” гэж ятгана.

Алийг нь сонгох вэ? Хэзээд өөрийнхөө бодлыг сонсох нь хамгийн чухал. Бакалавраа төгсөх гэж байгаа олон оюутанд тулгардаг том асуултын хариуг олоход туслах энгийн зөвлөмжийг бэлтгэлээ.

Зарим хүн амьдралынхаа зорилгыг, хүрэх ёстой цэгээ аль хэдийнэ тодорхойлчихсон байдаг. 10 жилийн дараа гэхэд Монголын анхны машины брэндийг бий болгоно, эсвэл 3 жилийн дараа хувцасны шоу зохион байгуулна, 5 жилийн дотор өөрийн гэсэн брокер дилерийн компанитай болно гээд л. Өөрийнхөө мөрөөдлийг тодорхой болгосон хүмүүсийн хувьд түүндээ хүрэх арга зам нь ч тодорхой байдаг. Жишээ нь, ОН-д хүлээн зөвшөөрөгдсөн загвар зохион бүтээгч болохын тулд хэн нэгэнд Лондонгийн “University of Arts” сургуульд мэргэжил дээшлүүлэх хэрэгцээ үүсч болно. Эсвэл Австралид санхүүгийн чиглэлээр мастер хамгаалвал, брокер дилерийн компани байгуулахад нь хамаагүй дөхөмтэй гэдгийг олж мэдээд тэр талаараа судалж болно. Юуны төлөө сурахаа мэдэж байгаа тохиолдолд, ур чадвараа дээшлүүлэхийн тулд яаравчлах нь зүйтэй.

Харин зарим хүн ирээдүйд яг юу хийхээ мэдэхгүй байгаа ч, хамгийн эрэлттэй байгаа мэргэжлээр эсвэл, зүгээр л олдсон тэтгэлэгт нь явахаар яаравчилдаг. Ингэх нь ирээдүйнхээ төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт мөн юм шиг боловч, нэг талаар ашиггүй юм.

Бакалавр ч тэр, магистр ч тэр зорилготой боловсрол байх ёстой. Бакалавраа төгсчихөөд шууд магистртаа сурсан хүн, завсраар нь нэгээс хоёр жил ажиллаж байгаад сурсан хүн хоёрын хооронд дүнгийн бөгөөд, чанарын ялгаа их гардаг. Учир нь мэргэжлийн диплом аваад, түүгээрээ тодорхой хугацаанд ажиллаад үзчихсэн хүн ирээдүйд энэ чиглэлээрээ мөрөөдлөө биелүүлэхэд өөрт нь ямар чадвар, ямар боловсрол дутагдаж байгааг сайтар ойлгочихсон байдаг. Ажиллах явцдаа өөрийгөө ч,ирээдүйн зорилгоо ч хангалттай сайн танин мэдэж чаддаг.

Юу олж авахын тулд суралцах ёстойгоо ухамсарласан хүн хичээлээ бодит амьдралд буулгаж, илүү хичээнгүйлэн ойлгож чаддаг. Харин зүгээр л хэн нэгний зөвлөснөөр эсвэл гадаадад сурах ёстой гэсэн бодлоор сурч байгаа хүмүүсийн магистрын он жилүүд бакалаврынхаасаа ахиц дэвшилгүй болж өндөрлөдөг. Тиймээс юунд зориулагдсан хүн гэдгээ танин мэдэхийн тулд мэргэжлээрээ ажиллаж, туршлага хуримтлуулчихаад дараа нь эрдмийн ахисан зэргийн талаар бодолцож үзэхийг зөвлөж байна.

Гадаадад сурахаар яаравчилдаг өрөөсгөл шалтгаанууд:

1. Мастер төгссөн тохиолдолд өндөр цалинтай ажил олдоно
Диплом биш чадвар харж ажилд авдаг эрин үед бид амьдарч байна. Мастер, болон доктор нь эрдмийн зэрэг төдий биш, харин үүний утга учир нь өөртөө зайлшгүй хэрэгтэй байгаа ур чадвар, мэргэжлийг олж түүгээрээ суралцахдаа оршдог. Бакалаврын зэрэгтэй байсан ч өөрийнхөө юу хийж чадахыг удирдлагадаа харуулвал, цалин болоод албан тушаал дэвших боломж өндөртэй. Ялангуяа хүний хөдөлмөрийг үнэлдэг байгууллагуудад хаана, ямар сургууль төгссөн нь тийм ч чухал биш байдаг. Тиймээс зөвхөн энэ шалтгаанаар яаравчилж байгаа бол, эхлээд одоо байгаа чадварыг чинь газрууд хэрхэн үнэлэхийг ажаад үзээрэй.

2. Ганц бие байхдаа амжуулаад авъя!
Олон залуус, бүсгүйчүүд гэр бүлтэй болохоосоо өмнө сурах хэрэгцээгээ гүйцээгээд авахын түүс болдог. Нөхөр хүүхэдтэй болоод ирэхээр, амьдралынхаа туршид дахиж суралцах нь “лөөлөө” болно гэж боддог. Гэтэл үнэхээр бие биенийхээ хүсэл сонирхол, зорилгыг дэмждэг хосуудын хувьд энэ нь тийм ч том асуудал биш. Чамайг мөрөөдөлдөө хүрээсэй гэж боддог хүнийг сонгож чадвал, хүүхэд төрүүлснийхээ дараа ч гэрийн ажлаа хуваарилаж аваад, үргэлжлүүлэн суралцах боломжтой. Одоо нөхөр хүүхэдтэй мөртлөө гадаадад эрдмийн зэргээ хамгаалахаар сурч байгаа олон эмэгтэй бий. Харин ч зарим улс оронд гэр бүлтэй залуу бүсгүй илүү их итгэл төрүүлдэг бөгөөд, виз нь бүтэх нь ч амархан байдаг давуу талтай.

3. Хүн болгон сураад байна, тэднээс хоцорч болохгүй!
Хурдацтай өсөж дэвжиж байгаа энэ зуунд залуухан, бас ширүүхэн боловсон хүчнүүд олноор төрөн гарч байгаа. Гэхдээ тэглээ гээд, өөрийн чин хүсэл эрмэлзлээ мэдэлгүйгээр олдсон сургууль, тэтгэлэгт хөөрцөглөж гадагшаа явахаар яарах нь тийм ч зөв сонголт биш юм. Хувцасны моодыг сохроор дагадаг хүмүүс бий. Ач холбогдол, өөртөө зохих зохихгүйг бүрэн мэдээгүй хирнээ л хүн болгоноос хоцрохгүй гэсэндээ моодонд орж байгаа гэсэн хувцас бүрийг авч тавьдаг. Гадаадад сурахаар хошуурч байгаа зарим хүмүүс ч гэсэн тэдэн шиг, өөрийнхөө чин хүсэл эрмэлзлийг мэдрээгүй байгаа мөртлөө, нийгмийн далд дарамтаар гадны сургууль руу хий тэмүүлдэг.

Яарсан нь биш, түүнийхээ төлөө чин үнэнээсээ зорьсон нь л амжилттай сурч, сурсан мэдсэнээ ажил хэрэг болгож чаддаг. Тиймээс мөрөөдлөө тодорхой болгоогүй цагтаа, гадаад руу явах гэж бүү адга. Ирээд ямар чиглэлээр амжилт гаргаж чадахаа олчихсон хойноо, түүндээ зориулж нэмэлт зэрэг горилоорой. Тэтгэлэг хайх гэж яарахаасаа өмнө, өөрийнхөө тэмүүллийг олох гэж яар. Тэгвэл чиний ирээдүйд олж авсан боловсрол, чамд үнэ цэнээ харуулж чадна.

Чи гадаадад суралцах талаар ямар бодолтой явдаг вэ? Өөрийн олж дуулсан мэдээллээ бусадтайгаа хуваалцаарай.

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s