Монголд ажил бол байна, харин ажилгүйдэл алга

Монголд ажил бол байна, харин ажилгүйдэл алга

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Хэдхэн хоногийн өмнө Эрээн-Улаанбаатарын галт тэргээр 560 хятад ажилчид ирлээ. Ганц энэ удаа ч биш, өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн өдөрт наанадаж 200 орчим хятад ирж байгаа гэнэ. Тэд барилга, замын салбарт ажиллах юм байх. Дотоодын ажиллах хүчний хүрэлцээ нь бүтээн байгуулалтдаа хүчрэхээ байчихаад гаднаас ингэж бадар барьж байгаа юм болов уу гэж бодлоо. Тэгсэн үгүй юм шиг байна аа. Үүнийг нягтлах үүднээс статистикийн албан ёсны тоо баримтыг нь сонирхлоо.

    Гэтэл тэнд “бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны дөрөвдүгээр сарын эцэст 54,0 мянга болж өмнөх оны үеийнхээс 12,3 мянган хүнээр буюу 29,4 хувиар өсчээ” гээд дурайж байх юм. Ажилгүйчүүд гэж яг хэнийг хэлээд байгааг нь бас тодруулах зорилгоор мэдээлэл хайлаа. “Ажилгүй хүн гэдэг нь Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлнэ” гэжээ. Ном журмаар нь бүртгүүлээгүй хэрнээ зүгээр сууж байгаа хүнийг бол  ажилгүй гэж тооцохгүй юм байна.

Улс төр хийх гээд тоо баримтыг хүртэл хөөсрүүлээд байдаг болохоор энэ 54,0 мянга гэдэг тоо хаанаас хэрхэн бий болж вэ гэдгийг мухарлах гэж оролдлоо. Гэтэл  ажилгүй гээд байгаа 54,0 гаруй хүн өөрсдөө очиж төрийн захиргааны байгууллагадаа бүртгүүлсэн болохоор энэ тоо худлаа байх бас үндэслэлгүй байна. Тэгээд Монголд ажил хайж байгаа хангалттай ажиллах хүч байна аа гэж ойлголоо. Бүр итгэлээ. Энэ олон хүнээ хөдөлмөрийн зах зээл дээр эргэлтэд зөв  оруулж чадвал хятадуудын гар харах хэрэггүй юм байна.

    Гэвч аливаа юм хоёр талтай. Үнэхээр Монголоос ажиллах хүн олох хэцүү гэдгийг захын нэг аж ахуй эрхлэгчид хэлээд өгнө. Баримт татаж байгаад гэрчилнэ. Хамаатны охин маань жижигхэн зоогийн газар ажиллуулах гээд тогооч бэлтгэгч, зөөгчийн эрэлд хатаж байна. Ажиллах орчин, цалин мөнгө нь яавч чамлахаар биш. Залуу хүний хөнгөн зөөлөн ааш, цаг зав, амралт ажлыг нь боломжоороо зохицуулсан цэвэрхэн тухтай орчинд ажиллааад арав таван төгрөгийг нь өөртөө наагаад явахад болж бүтэхээргүй мэт.

    Гэвч гайгүй ажиллаж байснаа нэг өглөө л чимээ аниргүй алга болчихно. Дараа нь баахан худлаа үнэн шалтаг тоочоод ороод ирнэ. Хүн л юм болохоор  асуудал байлгүй яах вэ гээд хүлцэнэ. Гэвч дахиад л итгэл эвдэнэ. Иймэрхүү маягаар хийхээсээ илүү хий холхисон залуус ажилгүйчүүдийн армийг сэлбэдэг. Хаа нэгтээ ажиллаж, хэн нэгний захиргаанд байснаас эрх  дураараа салхи шиг чөлөөтэй, намирч наргиж явахаа илүүд үздэг бололтой юм. Хэсэг нөхөд ногоон хотхон байгуулахаар мод тарих нүх ухуулах хүн хайжээ. Хотоос жаахан зайдуу газар болохоор гэр барьж хоол ундыг нь бэлтгэж, 60х60 см-ийн нэг нүхийг 3000 төгрөгөөр үнэлжээ. Хөрс нь чулуугүй, бяртайхан хүн бол бараг хүрзээр гишгээд ухчихаар зөөлөн газар.

    Гэтэл асууж сураглаад, аргадаж гуйгаад ч хүн олдсонгүй. Арайхийж нас намба тогтсон хоёр эр олж ажиллуулжээ. Өдөрт 20 нүх ухаж, хоёр хоног ажилласнаа зовлон жаргал тоочиж 60, 60 мянган төгрөг аваад архидаад алга болчихсон тухай таньдаг нэгэн ярьж байх юм. Дээр өгүүлсэн бүхнээс нэг зүйл анзаарагдаж байна. Ажиллах хүчний төлөвшил гэж нэг юм байдаг юм байна. Өөрөөр хэлбэл монголчуудын нэг хэсэг нь ажиллаж хөдөлмөрлөх соёлд суралцаагүй байна. Бас дэг журам, үүрэг хариуцлага гэж байдгийг ерөөсөө мэддэггүй, мэдэрдэггүй зөнгөрүүд болчихсон байна. Ажилгүй хэрнээ ийн эрхэлж нялхрах дуртай эмгэг элбэг болчихжээ. Ажил хийхгүйгээр амьдрах сэтгэхүйг  халамж хайраараа толгой тархинд нь суулгаад байгаа юм байна. Халамжийн хавтгайрсан тогтолцоо, зорилтот бүлэг, байгаа оноогүй бодлого ажил хийхгүйгээр амьдрах сонирхлыг нь дэврээгээд байгаа юм биш үү. Эдүгээ 1,6 сая монголчууд 66 төрлийн халамж авдаг гэсэн баримт байх юм. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр л сонсогдож байна. Энэ бол нэг талаасаа нийгмийн сэтгэл зүйг бэлэнчлэхэд сургаж байгаа “гэмт хэрэг” мэт төсөөлөгдөж буй. Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг авснаа тэмдэглэж, ээж охин хүргэн гурав зад архидаж, эцэст нь энгэр заамандаа хүрсэн танилынхаа тухай хөрш айлын хөгшин ярьж байна билээ. Жирийн л нэг амьдралын ийм явдлаас олон зүйлийн өнгө төрх анзаарагдаж байгаа болохоор үүнийг дурдаж байгаа юм. Өдөрт хэдэн зуугаараа орж ирж байгаа хятадуудад бид дотоодын ажиллах хүчний зах зээлээ алдаж байна.

    Энэ бол аюул уу, эсвэл монголчуудын тансаглал уу. Аль нь болохыг нь хэлж мэдэхгүй. Харин гадаадын ажиллах хүчнийг дэмжиж байгаа хэрэг гэж л төсөөлөгдөж байна. Монголчуудаа аваад ажиллуулах гэхээр залхуу зайдан, ажил таслаад алга болчихдог, авсан хэдээрээ алба аятай архидаж ирчихээд үрчийгээд суучихдаг, дүрэм журманд захирагдах дургүй, тэгсэн хэрнээ хуруу хумс урттай гэхчлэн түмэн зовлон тоочдог ажил олгогч нарыг бас буруутгаж болмооргүй. Тэдний хэлж байгаа үнэн л байхгүй юу. Энэ бүхэн ерөөс монгол хүний хөдөлмөрлөх дадал зуршил, төлөвшилтэй холбоотой асуудал. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтдээ тулгуурлаж иргэний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх асуудал ч үүнд хамаарна.

    Өнөөдөр ажилгүйчүүдийн дийлэнх хэсгийг 24-34 насныхан эзэлж байна. Тэдний нэлээд хэсэг нь их дээд сургуулийн дипломтой. Мэргэжлээрээ ажиллая гэхээр ажил олддоггүй, олдсоныг нь хийе гэхээр дипломноосоо ичингүйрдэг. Ийм зовлон бий. Ажилгүйдлийг бууруулах арга замын нэг нь их дээд сургуулийн тоог цөөлж, элсэх босгыг нь өндөрсгөх хэрэгтэй хэмээн олон хүн анхааруулдаг.Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голж болохгүй гэж сургадаг байсан үе бий. Монголд бол ажил байна аа, хийж л чадвал ажлаас их юм алга.

   Ажилчин авна гэсэн зар хаа сайгүй, сонины хуудас, телевизийн дэлгэцээр л нэг байна. Харин ажиллах хүн олдохгүй байна. Ажил хийх хүсэл сонирхол, амт шимт харин хаашаа хийсчихэв ээ. Эсвэл эх орны баялгаасаа  хувьцаа эзэмшиж  ажил хийхгүйгээр баяжиж хөлжих “гэгээн” мөрөөдөлд хөтлөгдөөд байна уу. Хэний ч оролцоогүй, хэл үггүйхэн шиг ажлаа хийгээд явах хүнийг Монголоос олох нь далайгаас сувд шүүрдэхээс хэцүү болсныг ажил олгогч нар  нотолдог. Ийм байхад Монголд ажилгүйдэл байна гэдэгтэй нэг л эвлэрч чадахгүй нь.

 Ц.Хан-Хөхий

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s