ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА.

ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА.

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ким Ү Жүн /Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/

…. Би үргэлжид ядуу зүдүү байсан хирнээ харин түүндээ гуньж гутарч байгаагүй. Надад юу юунаас үнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд түүний минь билэг тэмдэг болсон аугаа их хүсэл тэмүүлэл байлаа. Залуу хүнд зайлшгүй байх ёстой эрхэм чухал зүйл бол мөрөөдөл юм. Хорвоог элээж өнгөрөөхдөө хүнд хэцүү зүйлтэй бишгүйдээ тохиолдож байсан хэдий ч тэр бүрийд би өөдрөг сэтгэлээ орхисон удаа үгүй билээ. Болох л юм бол юуг ч бай болох талаас нь үзэх хэрэгтэй.

…. Мэргэжиж сур. Юу ч хийсэн, ямар ч салбараар мэргэшсэн хэн бүхний мэдвэл зохих нийтлэг зүйл бий. Юм хийдэг хүнд сайхан санаа арга ухаан, нэвтэрхий чадвар аяндаа төрнө. Шинэ зүйл үнэндээ яльгүй юмнаас эхэлдэг боловч түүний үр нөлөө асар их.

…. Бидний “одоо” гэж хэлдэг тэр хором зөвхөн ганц удаа л тохиолдоно. Тэр хормыг алдваас дахин үл олдоно. Хөрөнгө зоорь, ажил төрлөөс цаг хугацаа илүү эрхэм. Цагийг хайрлаж, харин хөлс хүчээ хайрлах хэрэггүй. Чухамдаа цагийг хэр зэрэг ашиглаж чадсанаас дэвжих доройтох хоёр ихээхэн шалтгаалдаг. Учир утгагүй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Хэдхэн минут байна, яасан ч яах вэ гэж бүү бодогтун. Тэр үл тоомсорлох өчүүхэн бага хугацаанууд чинь нийлж ажил амжуулах цаг болдог хуультай. Цаганд гамгүй хандах нь мөнгийг хамаа намаагүй зарцуулснаас долоон дор.

…. Хүнд хэцүү үе бол боломж завшаан байдаг. Аюул дотроос боломжийг ялган олж харж чадаж хэрэгтэй. Бэрхшээлээс бүү эмээгтүн. Хохирол амсахаас бүү айгтун. Хэнтэй ч тохиолдсон хүч түрэгдэхээргүй чадал чадвар, ямар ч нөхцөлд үндэс сууриараа үл ганхахуйц өөртөө итгэх итгэл найдвартай бай.

…. Ажил хийвэл эрч хүч ундарна. Харин шахалт шаардлагаар хийж буй ажил хүнийг ядрааж дургүй хүргэн улмаар эрүүл мэндийг муутгана. Ажил бол биеийн тамир юм. Ажилд улайран зүтгэснээс болж хохирсон нэг ч хүнийг би мэдэхгүй. Голж шилэлгүй сайн гэгч нь идчихээд яваад байвал зориуд эм уух хэрэг байхгүй. Ямар ч хоолыг амтархан идэх хэрэгтэй. Амьдрал ахуй улам сайжирч нийгмийн өөрчлөлт хурдсах тусам хүмүүсийн оюун санаа ядуурах нь амархан байдаг.

…. Чин сэтгэлээсээ ямар нэг ажлыг хийгээд дуусчихлаар сэтгэл догдлон юутай ч зүйрлэшгүй бөөн баяр хөөр болдог. Мөнгөөр үл хэмжигдэх эрхэм нандин үнэ цэнэ ажил хөдөлмөрт бий. Сурагч хүн шимтэн суралцах ёстой. Бие сэтгэлээ зориулж дээд зэргээр мэрийсэн хүн л тэр салбартаа тэргүүлж чадна. Гайхамшиг зүгээр хүрээд ирдэггүй. Ажил хийхэд саад бэрхшээл, хохирол дагалдаж гаралгүй яах вэ.

…. Хүний амьдрал өнөө маргаашаар төгсдөггүй. Итгэж дагах үлгэр дуурайлалгүй үе хэврэг байдаг. Үндсэн чиг шугамгүй болохоор гуйвж дайван, үндэс суурьгүй болохоороо ганхдаг. Сурах бичиггүй болохоор сурах юм тодорхой бус болдог. Өрсөлдөхдөө шударга өрсөлдөх хэрэгтэй. Ялах нь чухал боловч түүнээс чухал нь шударга, нэр төртэй тэмцэлдэх явдал мөн. Та нарт жинхэнэ сайн өрсөлдөгч бий юу. Чамд нөлөөлж хүчийг чинь сэргээж улам шамдан сурч, улам мэрийн ажиллахад хүргэдэг өрсөлдөгч бол элдэв дэмий юм ярьж явдаг найзааас чинь хавьгүй илүү найз чинь болно.

…. Юуны өмнө мөнгийг зайлшгүй хэрэгцээтэй юманд л зарцуулах хэрэгтэй. Хичнээн бага мөнгө орох байсан ч зайлшгүй биш бол зарах хэрэггүй. Ямар ч хэрэггүй юманд мөнгө үрэх нь хамгийн тэнэг хэрэг. Өөрийнхөө ирээдүйн төлөө эсвэл ойр дотныхондоо тус болох юм бол мөнгө ахиухан зарахдаа гонсойх хэрэггүй. Сурах, эмчлүүлэх, эсвэл ядарсан хүнд туслахдаа гар татах хэрэггүй. Мөнгө зарах, зарахгүй байх тохиолдлыг сайн ялгадаг байх хэрэгтэй. Хялбархан аргаар олдсон мөнгө амархан үрэгддэг. Мөнгө олох хэцүү бөгөөд бусдаас илүү зовж зүдэрч байж олно. Мөнгө олоод хэрэггүй юманд бүл цүл үрчихдэг хүн бизнесмэн болж чадахгүй.

…. Удирдах хүн бусдаас илүү чадвартай байх хэрэгтэй. Удирдах хүнд байх чухлаас чухал шинж бол өөрөө хохирол амсахаас айхгүй байх үзэл бодолтой байх явдал юм. Тэгэхээр ямар нэгэн хамт олныг толгойлно гэдэг бол өргөстэй замаар хөл нүцгэн явна гэсэн үг. Хувийн амьдрал, сонирхдог зүйл, тэр байтугай гэр бүлээ ч хохироох хүн л дарга болж чадна. Ямар ч асуудал бай явж явж эцсийн шийдвэрийг удирдах хүн өөрөө гаргадаг. Өч төчнөөн хамтран зүтгэгчидтэй атлаа миний хамгийн их ганцаарддаг мөч үнэндээ энэ эцсийн шийдвэрийг гаргах тэр үе байдаг.

…. Амьдралаас сурах хамгийн шууд үр дүнтэй арга нь туршлага юм. Өөрөө биеэрээ амсаж мэдэрнэ гэдэг бол амьдралын хамгийн сайн цорын ганц сурах бичиг мөн. Цаг л гарвал явж юм үзэж бай. Нүдний чинь өмнө тусаж буй шинэ юмыг сайтар хар. Ном сайн уншиж бай. Ном уншина гэдэг бол хүнтэй нөхөрлөхтэй адил.

…. Хорвоод хамгийн хэцүү юм гэвэл зүгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгүй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их үйлс бүтээхийн төлөө тэмүүлцгээ. Хохирохоос бүү айцгаа. Мэдээж шинийг эрэлхийлэн тэмүүлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой. Ихээхэн юмтай гэж бодох тусмаа эгэл жирийн байх хэрэгтэй. Бусдаас илүү ажиллаж бусдаас даруу амьдарч нийгмийн урсгалыг эрүүл чиглэлээр хөтөл.

…. Амь насаа алдах нь тухайн хувь хүний л амьдрал дуусаж буй хэрэг, харин нэр хүндээ алдана гэдэг бол нийгмийн гишүүний хувьд мөхөж байгаа хэрэг. Нэр гэдэг бол тэр хүн өөрөө л гэсэн үг. Би ажлаа больж жаахан амрах санаа байвч харамсалтай нь “Ким Ү Жин” гэдэг нэрнээс болоод тэгэж болдоггүй. “Ким Ү Жин” гэж босгосон хөшөө маань нурчих вий гэхээс айдаг. Би туршлагадаа тулгуурлан аль болох хүмүүсийг их шагнаж урамшуулах хэрэгтэй гэж үздэг. Хүн ер нь ялихгүй юмаар ч шагнуулсан сэтгэл нь сэргэж амны уншлагын төдий магтаалд ч баярладаг.

…. Байгаа байдалдаа сэтгэл нь ханаж тайвшран, Зорьсондоо хүрлээ гээд сэтгэл ханах мөч хамгийн аюултай. Бусдаас илүү гарахын тулд асар их хүч чармайлт шаардагдана. Гэхдээ онцыгоо хамгаална гэдэг онц сурахаасаа улам хэцүү. Тайвшрал бол мөхөл. Юмыг ямагт шинээр эхэлж байгаа тийм урам зоригтойгоор дайчин давшингуй хандагтун. Аргагүй эрхэнд ажилласан болох юм бол урам ч үгүй, бүтээл ч үгүй болно. Хүн ер нь чадавхийнхаа 15%-иас илүүг ашиглаж чаддаггүй гэнэ. 20%-ийг ашиглавал гоц авъяастан гэгдэж 30%-ийг ашиглавал нэгэн үеийн баатар болдог. Өөрийгөө дийлдэг хүн өрөөлийг ялж чадна.

…. Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол өөрийнхөө хүч чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрүүлэх явдал юм. Биднийг өглөө босох бүрд л өнөөдөр амжуулах ёстой үй түмэн ажил хүлээж байдаг. Хэрэв бид эдгээр ажлыг нэг нэгээр нь тодорхой хугацаанд гүйцэтгэлгүй бүгдийг нэг зэрэг хийх гэвэл өөрсдийнхөө бие бялдар, сэтгэл санааг эвдлэх болно.

…. Гэв гэнэт та бүтэлгүйтвэл “тэд” юу гэх нь хамаагүй, яагаад гэвэл “тэд” бүтэлгүйтэл бүрд төдий хэмжээний амжилтын үр хөврөл байдаг гэдгийг мэдэхгүй. Эмх цэгцтэй байж эцэс төгсгөлгүй аяны замд гарсан хүн шиг л ажилла. Өөр нэг зүйлийг хэлэхэд хүний амьдралын жинхэнэ утга учир нь туулж өнгөрүүлсэн он жилүүддээ биш, хийж бүтээсэндээ байгаа юм. Сайхан амьдарна гэдэг бол тооны ойлголт биш, чанарын ойлголт бөгөөд хөрөнгө гол нь биш, сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал юм.

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s