АЖИЛД ОРОХ ЯРИЛЦЛАГЫН ҮЕЭР ХЭЛЖ БОЛОХГҮЙ 5 ЗҮЙЛ

 

АЖИЛД ОРОХ ЯРИЛЦЛАГЫН ҮЕЭР ХЭЛЖ БОЛОХГҮЙ 5 ЗҮЙЛ

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажилд орох ярилцлаганд ороход зөвлөгөө өгдөг газрууд сонирхож байгаа ажлын байр тань таныг амжилтанд хүргэхэд туслана гэж хэлэхийг заадаг. Бас гар утсаа ярилцлаганд орохоосоо өмнө хаах хэрэгтэй гэж сануулж байсан биз. Тэгвэл тэдний өгсөн зөвлөгөөг ягштал дагах хэрэггүй бөгөөд магадгүй энэ нь таныг бусад нэр дэвшигч нараас ялгарахад тусалж мэдэх юм. Та миний юу гэж хэлэх гэснийг ойлгож байгаа бол танд баяр хүргэе. Та ажилтай боллоо. Нэг ажлын байранд маш олон өрсөлдөгчид байдаг бөгөөд тэднээс зөвхөн нэг эсвэл 2 хүн л ажилтай болдог. Ингээд ажилд орох ярилцлагын үеэр ярихгүй байх зүйлсийн тухай 5 зөвлөгөөг танд хүргэе.

 

(АЖИЛД ОРОХ ЯРИЛЦЛАГАНД ХИЙХГҮЙ БАЙХ 5 ХӨДӨЛГӨӨН ЭНД ДАРНА УУ)

 

Энэ ажил танд маш их хэрэгтэй байгаа талаар битгий ярь: Танд ажил яаралтай хэрэгтэй байсан ч ингэж ярьж болохгүй. Танаас ярилцлага авч байгаа хүмүүс тухайн ажилд яг тохирох, компанид хэрэгтэй хүнийг олох ёстой болохоос таны амьдрах төлөвлөгөөнд тохируулан ажилд авахгүй нь тодорхой. Зарим ухаалаг хүмүүс ярилцлагын үеэр цалингийн чек цуглуулах гэж тухайн ажлын байрыг сонирхоогүй гэдгээ илэн далангүй тайлбарладаг. Харин өөрийнхөө хувийн амьдралын талаар хэзээ ч битгий ярь. Зөвхөн өөрийн ур чадвар, ажлын туршлагын талаар ярь.

 

Сүүлд ажиллаж байсан газар, даргынхаа талаар муулж ярих хэрэггүй: Энэ бол шинэ ажилд орохоор ирж байгаа хүмүүст хамгийн их хамааралтай, чухал зүйл юм. Ярилцлага авч байгаа хүмүүс таны өгсөн анкеттай танилцаад хамгийн түрүүнд яагаад өмнөх ажлаасаа гарах болсон шалтгааныг заавал асуудаг. Хэрвээ танд өмнөх ажлын газартай чинь холбоотой таагүй дурсамж байдаг бол компани, даргынхаа талаар нэг ч муу үг цухуйлгаж болохгүй бөгөөд биеийн хөдөлгөөнөөр ч таагүй дурсамжаа илэрхийлэх хэрэггүй. Ярилцлага авч байгаа хүмүүс таны хэн бэ гэдгийг энэ асуултаар шинждэг бол тухайн ажлын байранд тэнцэж чадах уу үгүй юу гэдгийг тань зөвхөн энэ асуултаар шийдэх ч үе тохиолддог. Учир нь энэ асуулт таны хувийн зан чанарын чинь талаарх хангалттай мэдээллийг тэр хүмүүст өгдөг.

 www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Улс төр, шашин шүтлэг, бусад хувийн зан чанартай холбоотой зүйлсийг ярихгүй байх: Энэ бүхэн таны орох гэж байгаа ажилтай чинь огтхон ч хамааралгүй зүйл учраас ярилцлагын үеэр өөрийн санаа бодлыг хэтэрхий их ярих хэрэггүй. Зөвхөн сонирхсон тохиолдолд товч бөгөөд цөөн үгээр хариулах хэрэгтэй. Та эдгээр сэдвийн талаар хангалттай их мэдлэгтэй байсан ч ярилцлага авч байгаа хүмүүсээ эвгүй байдалд оруулахгүйн тулд аль болох зайлсхийх ёстой. Бусадтай энэ сэдвээр маргалдлаа гээд тэд танд талархахгүй нь ойлгомжтой.

 www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажлынхаа дараа хийдэг зүйлсийн талаар ярих хэрэггүй: Зарим хүмүүс ажлынх нь гадаа эцэг эх нь ч юм уу найз нь машинтай хүлээж байгаа тухай ярьдаг. Гэтэл тэр хүмүүст таныг тухайн ажилд хэр тохирох хүн бэ гэдгийг мэдэх шаардлагатай болохоос биш таны хувийн амьдрал огтхон ч падгүй. Тиймээс та ярилцлаганд орж байгаа бол 100% ярилцлагандаа анхаарах хэрэгтэй. Тэд хэзээ ч таниас гадаа таныг хэн чинь хүлээж байгаа, хэр удаан найз бүсгүй, залуутайгаа болзож байгаа болон орой хэдэн цагтаа хоолоо иддэг чинь сонин биш гэдгийг санаарай. Хэрэв ажил олгогч тал энэ тухай асуувал зөвхөн мэргэжилтэй холбоотойгоор хийдэг зүйлсийнхээ талаар яриарай.

 

Тэднээс асуух зүйл байвал санаа зоволтгүй асууж болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй: Ярилцлагын үеэр тухайн ажилтай холбоотой асуулт тавих боломжийг ажил олгогч тал танд гаргаж өгдөг. Үүнийг алдалгүйгээр хэрэгтэй гэж үзсэн асуултуудаа заавал асуух хэрэгтэй. Харин компанийн дотоод хэрэгтэй холбоотой асуулт, тухайн ажилд орчихвол би ирээдүйд яах вэ гэж хэзээ ч асууж болохгүй. Энэ нь таныг зөвхөн цалингийн төлөө ажиллах хүсэлтэй байна гэсэн сэтгэгдлийг тэдэнд төрүүлэх болно. Харин тэднээс албан тушаалаар шат дараатайгаар өсөх боломж бий эсэхийг л асуугаарай. Энэ нь таныг тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байгааг чинь илэрхийлнэ.

 

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s