Хамгийн сайн ажилтан болохын тулд… www.joblinksmn.com Монголын

 

Хамгийн сайн ажилтан болохын тулд…

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг.

1.Хүндлэл Хамтран ажиллаж байгаа хүмүүстээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал :

• Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлын ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.

• Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Ихэнх тохиолдолд хүмүүсийг харж байхад хоорондоо мэндлэхдээ ”Сайн уу?”, ”Юу байна?”, “Сонин юу байна?” гэх мэт хэт энгийн, ёс төдий мэндчилдэг. Нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэхэд ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрнө. Тиймээс хэцүү үед ч, завгүй байсан ч хамтран ажилладаг нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ мэндэлж хэвших хэрэгтэй. Ингэснээр та илүү сэтгэл хангалуун үр дүнтэй ажиллах болно. Мөн хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Түүнчлэн таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.

• Бусад хүмүүсийн ажлыг хүндэтгэн үзэх. Бусад хүмүүсийн хийдэг ажлын үнэ цэнэ ач холбогдлыг үнэлж мэддэг бай. Эцсийн үр дүнд санал нийлэхгүй байлаа ч ажилдаа зориулж буй сэтгэл, хүчин чармайлтыг тодорхой хэмжээнд хүндэтгэн үз.

2. Мэдлэг Мэдлэг бол бүхний түлхүүр. Ажлын орчин нөхцөл орчин үед хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Өөрчлөлтүүд нь улам бүр хурдацтай явагдсаар байна. Үүнийг мэдрэхийн тулд та хийж буй ажил, хүрээлэн байгаа орчин, харилцаж буй хүмүүс, амьдарч буй нийгэм, дэвшилтэт технологийг харахад л хангалттай. Эдгээр өөрчлөлтөд ажрахгүй байхын тулд та өөрийн мэдлэгийг цаг үетэйгээ нийцүүлэн ахиулж байх нь хамгийн чухал.

”Та урагшлахгүй байгаа бол ухарч байна гэсэн үг. Учир нь зогсонги байдал гэж үгүй” хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг.

Та цагийг зөвхөн одоогийн хийж буй ажилдаа зориулахаас гадна ирээдүйн ажил, ирээдүйн боломжийн төлөө ашигла. Энэ нь таныг байгууллагадаа ч, өөрийнхөө хувьд ч илүү үнэ цэнэтэй ажилтан байхад нөлөөлнө. Түүнчлэн ажлын мэдлэгээ дээшлүүлэх, одоогийн албан тушаалаа ахиулахын тулд цаг зарцуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд шинэ ажилд очих, албан тушаал ахих тохиолдолд танд илүү хялбар, нийцтэй байх болно. Зайлшгүй үүрэг хариуцлагынхаа тоонд суралцах хэсэгээ оруулах. Магадгүй та “Манай байгууллага миний сургалтын зардлыг төлөхгүй учраас би суралцах боломжгүй” гэж хэлж болох юм.

Тэгвэл та мэдлэгээ нэмэгдүүлэх арга замыг өөрөө хайж ол. Өөрийн бололцоог ашиглах сурч хөгжих маш олон арга зам байдаг. Мэдлэг боловсролдоо зориулсан цаг хугацаа, мөнгө бол таны өөрөө өөрөө оруулж бодит хөрөнгө оруулалт юм.Тиймээс онлайн сургалт, сайн дурын уулзалт сургалт хэлэлцүүлэгт аль болох хамрагдаж байх хэрэгтэй. Нэгэнт өөрийн болгосон мэдлэг боловсролыг танаас хэн ч булаах боломжгүй бөгөөд таны амьдарлын турш хэрэг болно.

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

3. Харилцаа Энэ бол хамгийн чухал зүйл. Харилцаа, харилцаа, харилцаа. Яриа бол харилцааны гол хэсэг нь. Сонсох нь заримдаа харилцааны хамгийн чухал хэсэг болох нь бий. Сонсох гэдэг нь мэдрэмжтэй байна гэсэн үг. Харилцаа нь эргэх холбоо үүсгэдэг бөгөөд эргэх холбоотой байснаар бусдын хүсэл эрмэлзэл, үзэл санааг тодорхой мэдэх боломжтой болж харицааны үйл явц илүү ойлгомжтой байна гэсэн үг.Харилцаа нь эргэх холбоог хэрхэн үүсгэх, хүлээж авах, хариу үзүүлэх зэргийг тодорхойлдог. Та хамт ажилладаг хүмүүстээ өөрийн ажлын явц болон өөрчлөлт, хийж буй зүйлсийнхээ талаар мэдээлэл өгч байнгын харилцааг үүсгэдэг үү?

4. Талархал ба магтаал Талархал магтаал нь бусад хүмүүсийг идэвхжүүлж зоригжуулж байдаг. Бусдад хэлэх үг яриагаа хариуцах чадвартай бай. Нэг удаа ч бай хэлээд өнгөрсөн үгийг буцаахад хэцүү байдаг. Тиймээс бусдад аль болох эерэгээр нөлөөлөх үг хэллэг хэрэглэж байх хэрэгтэй. Ажлын байранд байхдаа бусад хүмүүст талархал магтаалын үг хэлж байгаарай. Ажлынхаа хүмүүсээс магтаж болох чанарыг хайж бай. Энэ нь танд төдийгүй бусад хүмүүст ч таатай сэтгэгдэл төрүүлэн ажлын орчинд эерэг уур амьсгал бий болгоно.

5. Шийдвэр гаргах Шаардлагатай тохиолдолд оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх. Асуудал тоочигч биш шийдлийг ологч байх хэрэгтэй. Асуудал шалтагийг хэн ч олж илрүүлж чадна. Харин ажил хийж буй хүн бол гарцыг олж чаддаг байх нь түүний хамгийн том давуу тал юм. Аливаа асуудлын шийдлийг олж чаддаг чадвартай байх нь таны амжилтын тасалбар болно.

Та асуудлын гарцыг олох шаардлагатай болсон үедээ дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

• Тухайн тохиолдолд гарц олох, асуудлыг шийдвэрлэхэд танд ямар эерэг тал байна вэ?

• Би энэ нөхцөл байдлаас ямар зүйлийг шинээр сурч туршлагажиж байна?

• Яг одоогийн нөхцөлд миний хийж чадах зүйл юу байна?

• Одоогийн олох гарц нь байгууллагын цаашдын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Ингээд хариулт нь ч бас танаас гараад ирнэ. Ингээд шилдэг нь байхын төлөө урагшаа…

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s