АЖЛАА СОЛИЛГҮЙГЭЭР ЯАЖ ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ВЭ?

АЖЛАА СОЛИЛГҮЙГЭЭР ЯАЖ ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ВЭ?

Таны хамтран ажиллагсад хийсэн ажлын тань 50% ч хүрэхгүй ажилчихаад танаас 2 дахин илүү цалин аваад байгаад та дотроо битүүхэндээ дургүйцэж явна уу? Өөр газар ажиллая гэхээр удаан ажиллаад дассан энэ ажлаа солих бас тиймэрхүү байна уу? Санаа зоволтгүй, цалингаа нэмүүлэхийн тулд та заавал ажлаа солих шаардлагагүй.  Дараах 10 зөвлөгөөг уншаад үзээрэй.

1.  Өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй

Энэ бол хамгийн чухал алхам юм. Чи өөрийгөө одоо авч байгаагаасаа илүү цалин авахаар боловсон хүчин гэдэгтээ итгэх хэрэгтэй. Хэрвээ та үүндээ итгэж чадвал, ажилдаа илүү хариуцлагатай хандаж эхлэх бөгөөд илүү их хариуцлага бол өндөр цалингийн түлхүүр юм.

2. Өөрийнхөө хийж буй ажлаа нэгд нэгэнгүй сайн мэддэг байх

Хэрвээ та хэн нэгэнд ажиллаж байгаа бол нэн түрүүнд таны хийх алхам бол тухайн байгууллага болон удирдлагуудынхаа хэтийн зорилго, түүнд ямар замаар хүрэх гэж байгаа талаар бодит зөв мэдээлэлтэй болох хэрэгтэй. Та магадгүй маш өндөр чадварлаг мэргэжилтэн байх, гэхдээ яг бидний бодож байгааг хийгээгүй л бол та зөвхөн талхаа барьсаар л өрөөний буланд насыг барах болно.

Ихэнх компаниуд энэ талаар дотоод мэдээл солилцохдоо муу байдаг. Иймээс та юунд хүрэх гэж байгаа байгууллагад ямар үүрэг гүйцэтгэж байгаагаа сайн мэдэж авах нь чухал.

(Жич: Таны ажил бол өдөржингөө компьютерийн ард суух биш.).

3. Нүдээ сайн онгойлгоод бүгдийг тэдний нүдээр харахыг хичээ

Өөрийгөө үргэлж бодохоо түр орхиод, өөрийнхөө хэрэглэгч эсвэл хамтран ажиллагсадынхаа ажлыг тэдний өмнөөс нэг сайтар бодож үз. Яг Таны болон тэдний ажлыг илүү үр дүнтэй байлгахын тулд ямар өөрчлөлт хийвэл зохих вэ? Тэгээд саналаа удирдлагадаа хэлж хэрэгжүүл, гэхдээ битгий хуумгай юм хийгээрэй!

4. Хүн бүрийн дургүй ажлыг хүртэл хий

Хүн бүрийн дургүй ажлыг хий. Тэгээд хийх хийхдээ хамгийн сайн хий. Тэгвэл та удирдлагынхаа анхааралд илүү амархан өртөх болно, мэдээж ингэснээр та цаг хугацаа хожиж, хүссэн цалиндаа илүү хурдан хүрэх болно.

5. Өөрийнхөө үүнээс илүүг хийж чадна гэдгээ харуул

Битгий хий мөрөөд! Өөрийнхөө одоо байгаа мэдлэг боловсрол, туршлага, бусадтай хамтран ажиллах чадварыг үндэслээд та одоо зах зээл дээр (хэрвээ өөр албан газарт ажилд орохоор бол) яг ямар үнэлгээтэй байж болохоо сайтар судалж мэдэж ав. Боломжтой бол хэд хэдэн өөр компаниудад ажлын ярилцлага өгч ч болох юм. Яадаг юм,та өөрийнхөө үнэлгээг мэдэх гэсэн юм гээд шулуухан хэлсэн ч болно шүү дээ. Тэгээд таны цалин мэдэж авсан үнэлгээнээс тань бага байвал удирдлагатайгаа аминчлан ярилцаад үз. Гэхдээ та илүү ихийг хийхэд хэзээд бэлэн байгаагаа хэлэхээ мартуузай.

6. Байгууллагынхаа эдийн засгийн байдлын талаар байнга мэдээлэлтэй бай

Хэдийгээр таны ажил компанийн тань санхүүгийн байдалтай шууд холбогддоггүй ч гэсэн, та байгууллагынхаа санхүүгийн байдлыг сайн мэдэх хэрэгтэй. Ялангуяа таны ажил танай байгууллагын орлоготой хэрхэн холбогддог болохыг мэдсэн цагт та өөрийнхөө ажлыг орлого оруулах талаас нь яаж ажиллахаа мэдэх болно. Мэдээж энэ нь таны цалингаа нэмүүлэх талаар яаж ярихаа ч хялбархан олно биз.

7. Хамтран ажиллагсадынхаа дунд нэр сайтай бай

Хүн бүрийн санаанд нийцнэ гэдэг бүтэшгүй зүйл. Гэхдээ та хамт ажиллаж байгаа хүмүүс дотроосоо ядаж л даргынхаа шийдвэрт нөлөөлөх эрх бүхий хэсэг бүлэг хүмүүстэй нийцтэй харьцаатай байх нь таны цалингаа нэмүүлэхэд гарч болзошгүй том саадыг арилгаж байгаатай адил юм. Хаяа хүссэндээ хүрэхэд бага зэргийн жүжигчилсэн тоглолт хийхэд илүүдэхгүй шүү.

8. Бусдаас онцгой бай

Өөрийгөө хамтран ажиллагсадтайгаа битгий харьцуул. Яагаад гэвэл энэ нь таныг тэднээс илүү биш харин долоон доор харагдуулдаг. Энэ нь та боссдоо өөрийгөө залхуу Сараа эсвэл хийснээсээ илүү цалин авдаг Болдоотой яг адилхан гэж хэлж байгаатай л адилхан. Уучлаарай, харамсалтай нь бид тархи яг ингэж л хүлээж авдаг. 

9. Танд ашигтай ямар мөнгөн бус орлого байна?

Хэрвээ та энэхүү зөвлөгөөний 1-8 хүртэл нь хэрэгжүүлээд ч таны ажиллаж буй компани танд илүү төлөхгүй байна уу?

Тэгвэл та тэдэнд мөнгөн бус мөртлөө танд ашигтай өөр бусад ямар боломжууд байгааг судал.(Тэтгэвэр тэтгэмж, амралтын өдрөө нэмэх, гэрээсээ ажиллах боломж, байр хөнгөлөлттэй үнээр зээлэх боломж гэх мэт)

10. Өөрийнхөө юу нь болохгүй байгааг олж мэд

Үнэнийг хэлэхэд надад бүтээлч санал шүүмжлэл хэлэхэд маш дургүй байдаг байсан. Гэхдээ та энэ бүгдээс зугтах боломжгүй (хувиараа бизнес эрхлэх эсвэл ажлаа солих) л бол та энэ бүх шүүмжлэлийг хүлээцтэй сонсож, хамгийн гол нь таныг цалингаа нэмүүлэхэд таны өөрөөс чинь шалтгаалах юуг өөрчлөх хэрэгтэй байна вэ гэдгийн заавал олж мэдэх хэрэгтэй. Тэгээд тэрхүү өөрчлөлтийг та хийж чадсан тохиолдолд таны хүссэн цалин маш ойрхон ирэх болно.

За ингээд танд амжилт хүсье!

Чадварлаг ажилтан олох хэцүү юу?

Монголд чадварлаг ажилтан олоход хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийн мэдээллийг байршуулсан ажлын портал байдаггүйгээс болдог. Голцуу чадварлаг мэргэжилтнүүд найз нөхдийн зуучилснаар ажилд орох тохиолдол элбэг байдаг. Үүнийг шийдэхийн тулд www.joblinksmn.comМонголын ажлын нэгдсэн сүлжээ ажиллаж байна. Ажил олгогч нь өөрийн мэдээллийг оруулж www.joblinksmn.com –д бүртгүүлснээр эхэлж нэг ажлын байр оруулснаар манайд бүртгэлтэй чадварлаг мянга мянган ажил хайгчдийн анкетийг хайж олж татаж авч үзэх боломжтой. Мөн танай байгууллагын зарласан ажлын байранд манайд бүртгэлтэй ажил хайгч шууд анкетаа өгөх боломжтой болох юм. Мөн ажил олгогч нь нэмэлт зардал гаргаж хүний нөөцийн ажилтан авах шаардлагагүйгээр зөвхөн www.joblinksmn.com –д бүртгүүлэхэд танай хүний нөөцийн ажлыг бүрэн автоматжуулах болох. www.joblinksmn.com нь ажил олгогчид ажил хайгчийн анкетийг шүүж үзэх, шинээр ажлын байр зарлах, зарласан ажлын байрыг хичнээн хүн үзсэн, хэдэн хүн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн, ажилд орохоор анкетаа өгсөн хүмүүсийн анкетийг ярилцлаганд дуудах, буцаах зэрэгээр ангилах зэрэг маш олон үйлдлийг хийх боломжтой. Мөн манайх эхний 4 сар нь үнэгүй юм. Хэрэв та тодорхой төлбөр төлж хамтран ажиллавал бүтэн нэг жил үнэгүй, мөн танай ажлын байрыг баннераар давхар үнэгүй сурталчлах болно.  www.joblinksmn.com –д нэгдэцгээе ажил олгогч нараа!!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s