Албан тушаал ахих боломж ба саад

Албан тушаал ахих боломж ба саад
 

Та “улаан гал дүрэлзсэн дайны талбарт” байна гэж бодье. Тэгээд тэрхүү дайны талбарт албан тушаалын төлөөх ширүүн тулаан болж байна хэмээн төсөөлөөд үзье.

Тэгвэл энэ өвөрмөц тулаанд ялалт байгуулахын тулд хэд хэдэн бичигдээгүй хуулийг дагаж мөрдөх хэрэгтэй болдог. Тэрхүү бичигдээгүй хуулийг үзэглэвэл:

1. Орой ажил дээрээ илүү цагаар сууж хэрхэвч болохгүй. Энэ нь таныг ажилдаа муу, мэдлэг хомс, аливаа ажлаа цагтаа амжуулдаггүй, ер нь чадвар муутай хүн хэмээн харагдуулна. Харин та өөрийнхөө хувийн компаны захирал нь бол ажил дээрээ өдөржин шөнөжин байсан ч таны л дур. Энд та “хаан”.

2. Албан тушаал дэвших хамгийн сайхан боломж бол чухал хэрэгтэй хүмүүстэй ойр дотно харилцаа тогтоох явдал. Ийм холбоо тогтоохдоо хэд хэдэн сөрөг үр дагавраас болгоомжлох хэрэгтэй. Үүнд:
– Сэтгэл санааны хямралд орох.
– Хамт олны дунд нэр хүндээ алдах
– Дотно нөхөрлөж итгэл хүлээлцсэн өндөр тушаалтан тань асуудалд унавал “чононд” таныг бариад өгөх.
– Дотно нөхөрлөлийн харилцаа тасарвал та нөгөө албан тушаалдаа баттай суугаад байж чадах болов уу яах бол….

3. Хэт олон зүйлээр бусдаас онцгойрон ялгарах гэж зүтгэх шаардлагагүй. Зөвхөн ажил мэргэжил эсвэл хувь хүн талаасаа бусдаас давуу гэдгээ баталж харуулах нь чухал.

4. Хамт олонтойгоо дотно нөхөрлөвөл албан тушаал ахина гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэндээ огт тийм биш. Албан ажил дээр бид ажлаа хийх гэж л ирдэг болохоос хэн нэгэнтэй дотносох гээгүй биз дээ. Албан тушаалд томилогдсон цагаасаа л хамт олонтойгоо тэгш найрсаг харилцааг үүсгэх хэрэгтэй. Дээрх хоёр асуудлыг хольж хутгаж ойлгож хэрхэвч болохгүй юм.

5. Албан газрын эд хөрөнгийг би ч хэрэглэх ёстой хэмээн андуу бодож цамаан авир гаргах хэрэггүй. Албаны утсаар олон дахин хувийн асуудлаа ярихыг дарга нар тэвчдэггүй юм шүү. Ажлаа найзуудынхаа уулзаж цуглардаг газар болгочихвол та л муу нэр зүүнэ. Бас гэр бүл, үр хүүхэд тань ажлаар чинь байнга л холхиод байвал бас л таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Жижиг гэлтгүй энэ бүхэн албан тушаал ахихад чинь саад болох нэг шалтаг болж болох юм шүү.

6. Ажил дээрээ бусдаас хэт ялгарсан үнэтэй, ховор чамин хувцсаар гангарах хэрэггүй л болов уу. Эмэгтэйчүүдийн хувьд даруухан оо энгэсэг хэрэглэвэл зүгээр.

7. Өөрөөсөө дээгүүр албан тушаалтан эсвэл ахмад настай ажилтантай үг зөрүүлэн сөргөлдөхөөс зайлсхийсэн дээр. Бусадтай таарамжгүй, үргэлж сөргөж хэрэлдэх нь албан тушаалын карьерт чинь саад болохоос өөр тусгүй.

8.Ажлаа ойр ойрхон сольж өөрчлөөд байвал нэр хүндэд тань муугаар нөлөөлж, дэвших боломж олгохгүй.

9.”Дарга үргэлж зөв байдаг” гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Таны удирдлага үнэхээр буруу ташаа алдаатай зүйл хийгээд байвал түүнийг нь шууд тулгаж бус харин арай ухаалаг байдлаар хэлж мэдрүүлэх хэрэгтэй. Ер нь удирдлагынхаа эсрэг элдэв яриа үүсгэх хэрэггүй л байдаг . Ажлын бүтээмж буурвал удирдлага хариуцлага хүлээх ёстой ч манайд дарга хариуцлага хүлээдэггүй “хуультай “ тул цаг тухайд нь ухаалаг “маргалдах” зөв ч байж болох юм.

Эдгээр “бичигдээгүй “ хуулийг ухаалаг мөрдөж чадвал нүдэнд үл үзэгдэх далд тулааныг та ялж гарч чадна гэдэгтээ итгээрэй.

 

Чадварлаг ажилтан олох хэцүү юу?

Монголд чадварлаг ажилтан олоход хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийн мэдээллийг байршуулсан ажлын портал байдаггүйгээс болдог. Голцуу чадварлаг мэргэжилтнүүд найз нөхдийн зуучилснаар ажилд орох тохиолдол элбэг байдаг. Үүнийг шийдэхийн тулд www.joblinksmn.comМонголын ажлын нэгдсэн сүлжээ ажиллаж байна. Ажил олгогч нь өөрийн мэдээллийг оруулж www.joblinksmn.com –д бүртгүүлснээр эхэлж нэг ажлын байр оруулснаар манайд бүртгэлтэй чадварлаг мянга мянган ажил хайгчдийн анкетийг хайж олж татаж авч үзэх боломжтой. Мөн танай байгууллагын зарласан ажлын байранд манайд бүртгэлтэй ажил хайгч шууд анкетаа өгөх боломжтой болох юм. Мөн ажил олгогч нь нэмэлт зардал гаргаж хүний нөөцийн ажилтан авах шаардлагагүйгээр зөвхөн www.joblinksmn.com –д бүртгүүлэхэд танай хүний нөөцийн ажлыг бүрэн автоматжуулах болох. www.joblinksmn.com нь ажил олгогчид ажил хайгчийн анкетийг шүүж үзэх, шинээр ажлын байр зарлах, зарласан ажлын байрыг хичнээн хүн үзсэн, хэдэн хүн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн, ажилд орохоор анкетаа өгсөн хүмүүсийн анкетийг ярилцлаганд дуудах, буцаах зэрэгээр ангилах зэрэг маш олон үйлдлийг хийх боломжтой. Мөн манайх эхний 4 сар нь үнэгүй юм. Хэрэв та тодорхой төлбөр төлж хамтран ажиллавал бүтэн нэг жил үнэгүй, мөн танай ажлын байрыг баннераар давхар үнэгүй сурталчлах болно.  www.joblinksmn.com –д нэгдэцгээе ажил олгогч нараа!!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s