Англиар ажлын анкет хэрхэн бөглөх вэ?

Англиар ажлын анкет хэрхэн бөглөх вэ?

Их Британид нэлээд удсан хүний хувьд мэдсэн сурсан зүйлээ хуваалцмаар санагдлаа.

1. Аль улсын ямар компани гэдгийг судла. Америк, Англи, Японых уу? Том, жижиг, шинэ, алдартай гэх мэт.

2. Ажлын зарыг ямар хэлбэрээр бичсэн байна түүний дагуу бөглө. Товч богино өгүүлбэрүүд байна уу? Том, нүсэр үгстэй, мэргэжлийн хэллэгүүдийг их хэрэглэсэн байна уу?

3. Яг л асуусан асуултанд нь хариул, гэхдээ тодорхой жишээ дурьдаж хариулах хэрэгтэй. Хэн ч Би ажилсаг хөдөлмөрч гэж бичиж чадна шүү дээ. Тэрний оронд Би тэр ажилд байхдаа үргэлж даасан ажлаа чадварлаг хийж тавьсан шаардлагын дагуу цагт нь хийж дуусгадаг байсан гэвэл арай илүү.

4. Энд тэндээс хэт бүү хуул. Зарим хүмүүс интэрнэтээс хэсэг бүлэг өгүүлбэрүүдийг хуулж бичсэн нь илт мэдэгдэхээр оруулсан байдаг. Энэ нь сэтгэл гаргаж бөглөөгүй сэтгэгдэл төрүүлж, итгэхэд бэрх хүн мэт ойлголт өгдөг.

5. Өөрийгөө хэзээ ч бүү муул. Дандаа сайнаар магтах хэрэгтэй. Эцсийн эцэст өөртөө итгэхгүй байгаа хүнд хэн итгэх вэ.

6. Магтахдаа үнэн зөв байдлаар магт, онгиргон дэвэргэн зангаар магтвал бас л хүний дургүй хүргэж ярилцлаганд уригдвал худлаа хэлсэн чинь мэдэгдэж эвгүй байдалд ороход хүрнэ.

7. Ажлын зар дээрх шаадлагатай мэдлэг, чадварыг өөртөө байгаа эсэхийг сайн бод. Заримдаа өөртөө байгаа зүйлийг олж харахгүй тохиолдол бий. Жишээлбэл эмнэлэгт эсвэл цэцэрлэгт ажилд орохыг хүслээ гэж бодьё. Гэтэл зарлал нь хүн асарч, халамжлах чадвартай, тэвчээртэй хүн байх ёстой гэжээ. Хэрвээ өөрөө хүүхэдтэй, эсвэл жижигхэн дүү нартай, бас өндөр настай эцэг эхтэй хүн бөгөөд тэдэндээ тусалж, харж асардаг бол энэ тухайгаа бичиж болох юм.

8. Анкет бөглөхдөө цэвэр нямбай гаргацтай бичих хэрэгтэй. Зарим хүмүүс бичиг хараад л уншиж гаргаж чадахгүй бол шууд л хогийн саванд хийх тохиолдол бий.

9. Анкетээ тэр компаний хэллэг, нэр томьёог хэзээ язааны мэддэг юм шиг бичвэл тэд өөрcдийн адил мэт нүдээр хардаг. Тэс ондоо нэр, хэллэг яриад байвал мэдээж тэдний яриа болон бодлогоос өөр санагдана шүү дээ.

10. Тэр компаний шинэ зүйлсийн тухай дурьдаж, ирээдүйнх нь бодлогыг сөхөж өөрийнхөө мэдлэг, чадвар, туршлагаа хэрхэн уялдаа холбоотой байгааг бичих хэрэгтэй.

11. Хуучин ажлийнхаа хаяг, утасны дугаарыг болон диплом, сэртификатнүүдаа бэлдэх хэрэгтэй.

12. Тодорхойлолт өгөх хүмүүсийнхээ нэр, утасныы дугаар болом имайл хаягийг гаргацтай зөв бичээрэй.

13. Хар өнгийн балаар бөглөвөл цэвэрхэн бас хувилахад амархан гардаг учраас хүлээн авч байгаа хүмүүс ч дуртай байдаг.

Таньд амжилт хүсье!

 

Чадварлаг ажилтан олох хэцүү юу?

Монголд чадварлаг ажилтан олоход хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийн мэдээллийг байршуулсан ажлын портал байдаггүйгээс болдог. Голцуу чадварлаг мэргэжилтнүүд найз нөхдийн зуучилснаар ажилд орох тохиолдол элбэг байдаг. Үүнийг шийдэхийн тулд www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ ажиллаж байна. Ажил олгогч нь өөрийн мэдээллийг оруулж www.joblinksmn.com –д бүртгүүлснээр эхэлж нэг ажлын байр оруулснаар манайд бүртгэлтэй чадварлаг мянга мянган ажил хайгчдийн анкетийг хайж олж татаж авч үзэх боломжтой. Мөн танай байгууллагын зарласан ажлын байранд манайд бүртгэлтэй ажил хайгч шууд анкетаа өгөх боломжтой болох юм. Мөн ажил олгогч нь нэмэлт зардал гаргаж хүний нөөцийн ажилтан авах шаардлагагүйгээр зөвхөн www.joblinksmn.com –д бүртгүүлэхэд танай хүний нөөцийн ажлыг бүрэн автоматжуулах болох. www.joblinksmn.com нь ажил олгогчид ажил хайгчийн анкетийг шүүж үзэх, шинээр ажлын байр зарлах, зарласан ажлын байрыг хичнээн хүн үзсэн, хэдэн хүн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн, ажилд орохоор анкетаа өгсөн хүмүүсийн анкетийг ярилцлаганд дуудах, буцаах зэрэгээр ангилах зэрэг маш олон үйлдлийг хийх боломжтой. Мөн манайх эхний 4 сар нь үнэгүй юм. Хэрэв та тодорхой төлбөр төлж хамтран ажиллавал бүтэн нэг жил үнэгүй, мөн танай ажлын байрыг баннераар давхар үнэгүй сурталчлах болно.  www.joblinksmn.com –д нэгдэцгээе ажил олгогч нараа!!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s