CV болон ажилд орох анкет бөглөх үед… Зөвлөмж

CV болон ажилд орох анкет бөглөх үед… Зөвлөмж

Хэд хоногийн өмнө нэг хүлээлгийн танхимд хоёр залуу ажлын анкет бөглөж суухтай таарлаа. Надаас бал асууж би ч балаа хэрэглүүллээ. Тэд маш хурдан анкетаа бөглөчихсөн. Миний балыг эргүүлэн өгч талархлаа илэрхийлэх үед би анкетыг уншихыг хүссэн юм. Нэгнийх нь анкетыг аваад уншихад яагаад тийм хурдан бөглөж дууссан нь ойлгомжтой болсон юм. Тэр маш чухал зүйлсийг орхисон байсан.

1. Зураг байсангүй
2. Таны давуу тал гэсэн мөрөн дээр зүгээр л өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэнэ гэсэн байлаа
3. Өөрийнхөө талаар нэмж танилцуулах боломж гэсэн мөрийг хоосон орхисон байсан юм. 
Би тэдэнд зураг хөргөө наагаад энэ анкетыг эхнээс нь шинээр бөглөх хэрэгтэй гэж ятгасан ч өө яахуу яахуу гээд  үүдний ресепшинд бөглөсөн анкетаа хураалгаад гарч одсон.
 
   Уншигч та бүхэндээ миний зүгээс багш нарын минь заасан, өөрийн болон найз нөхдийн туршлага дээр тулгуурлан ажлын анкет бөглөх талаар жижиг зөвлөгөөнүүдийг хүргэе
 
   Хаана ч ажилд орохыг хүссэн эхний ээлжинд ажилд орохыг хүсэгчийн анкет бөглөх хэрэгтэй болно. Тантай адилхан зуу зуун залуус тухайн анкетыг бөглөж хэдхэн нь шигшигдэж үлддэг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс таны анкет онцгой байх хэрэгтэй, зуу зуун анкет дундаас хүний нөөцийн ажилтны сонирхлыг татаж шигшигдэн үлдэж байж л та хүссэн ажилдаа орох боломж нэг алхмаар урагшилна.
 
Хэрэв та аливаа ажлын анкет бөглөхөөр шийдвэл тухайн байгууллага дээр очихоосоо өмнө хэрхэн бөглөх талаар бодож төлөвлөх хэрэгтэй. Дээрх 2 залуутай адилаар зүгээр л хүрч ирээд би тийм мэргэжлээр тийм сургууль төгссөн, ээж тэнд ажилладаг, аав тэнд ажилладаг гэж бөглөөд байвал цагийн гарз болох болно.
 
   Хамгийн гол дүрэм бол та хэзээ ч худлаа бөглөж болохгүй шүү. Энэ маш муу үр дагаврыг  араасаа дагуулна.
 
   Таны хүссэн ажлын байрны зар нийтлэгджээ. Шууд барьж аваад бөглөхөөсөө өмнө уншиж танилцаад төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал та photoshop програм муухан мэддэг байж. Гэтэл анкет дээр photoshop дээр ажилладаг бол сайн гэсэн шаардлага байна гэж бодъё. Тухайн анкет зарлагдсанаасаа хойш дор хаяж 7 хоногийн хугацаанд хүчинтэй байгаа. Та шууд потошоп мэдэхгүй гэж бөглөхийн оронд 3 хоногийн дотор бэлдэх хэрэгтэй. Миний хувьд потошопыг 2 хоног нухаад дажгүй гарын дөртэй болж байсан. Та хичээх л юм бол хурдан суралцаж чадна. Ингээд л 3 хоногийн дараа анкетаа бөглөөд илгээж болно шүү дээ. Энэ мэтчилэн асуулт, шаардлага бүр дээр сайн төлөвлөж, бэлдэж байж бөглөх нь илүү үр дүнтэй байх болно.
 
   Мөн та зургаа бэлдэх хэрэгтэй. Таны зураг нүдэнд дулаахан, цэвэрхэн, таныг боловсон эрхэм гэдгийг харуулах ёстой. Өөрийн зургийн архиваа ух, сайн зураг олдохгүй бол зурагчин ор, зурагчны зургийг та өөрөө хангалтгүй гэж үзвэл ахиад зургаа даруул. 
   Мөн үргэлж балтай явах хэрэгтэй шүү. Хүний нөөцийн ажилтны нүдэнд хүнээс бал гуйж байгаа харагдвал таныг энэ ч зохион байгуулалт муутай л хүн байна даа гэж бодно.
 
   Бүх л анкет дээр нас хүйс, мэргэжил, гэр бүлийн танилцуулга зэрэг энгийн асуултуудаас гадна, таны давуу тал, сул тал, чадварууд, өөрийгөө хэдэн үгээр илэрхийлвэл зэрэг маш чухал асуултууд бас байна. Чухал гэсэн ангилалд байгаа асуултууд дээр сайн бодож байж хариулах хэрэгтэй. 
 
таны сул тал – Ажил дээрх шударга бус хандлагад дургүй. Тухайлбал миний хийсэн ажлыг өөр хүн булааж ажлыг нь би алдрыг нь тэр хүртэх…
 
таны давуу тал – бүх амжилтын үндэс нь хөдөлмөр мөн сайхан харьцаа гэдгийг сайн ойлгодог, хаана ч ямар ч нөхцөлд, ямар ч хамт олон дунд ороод хичээнгүй шаргуу ажиллаж чадна, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг… 
   Гэх мэтчилэн маш сайхнаар бичиж, хамгийн гол нь сайн бодож байгаад үнэн зөв бөглөх хэрэгтэй.
 
   Анкет бөглөнө гэдэг маш чухал асуудал. Ямар ч тохиолдолд бэлдэж хөдөлмөрлөсөн зүйл хэзээд үр дүнгээ өгдөг. Тиймээс та цаг, заваа зориулж, ухаан бодлоо хурцлах хэрэгтэй юм шүү.
 
   Энэхүү мэдээг зүгээр нэг суугаад бичсэнгүй.  Хэдэн хоногийн турш завтай үедээ энэ талаар бодож тунгааж, материалуудтай танилцаж, судалсны эцэст энд нэгтгэн бичлээ. 
Миний бяцхан зөвлөгөө хэн нэгэнд хэрэг болох цаг ирнэ гэдэгт итгэж байна..
 

Normal
0

false
false
false

EN-US
X-NONE
X-NONE

MicrosoftInternetExplorer4

Чадварлаг ажилтан олох хэцүү юу?

Монголд чадварлаг ажилтан олоход хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийн мэдээллийг байршуулсан ажлын портал байдаггүйгээс болдог. Голцуу чадварлаг мэргэжилтнүүд найз нөхдийн зуучилснаар ажилд орох тохиолдол элбэг байдаг. Үүнийг шийдэхийн тулд www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ ажиллаж байна. Ажил олгогч нь өөрийн мэдээллийг оруулж www.joblinksmn.com –д бүртгүүлснээр эхэлж нэг ажлын байр оруулснаар манайд бүртгэлтэй чадварлаг мянга мянган ажил хайгчдийн анкетийг хайж олж татаж авч үзэх боломжтой. Мөн танай байгууллагын зарласан ажлын байранд манайд бүртгэлтэй ажил хайгч шууд анкетаа өгөх боломжтой болох юм. Мөн ажил олгогч нь нэмэлт зардал гаргаж хүний нөөцийн ажилтан авах шаардлагагүйгээр зөвхөн www.joblinksmn.com –д бүртгүүлэхэд танай хүний нөөцийн ажлыг бүрэн автоматжуулах болох. www.joblinksmn.com нь ажил олгогчид ажил хайгчийн анкетийг шүүж үзэх, шинээр ажлын байр зарлах, зарласан ажлын байрыг хичнээн хүн үзсэн, хэдэн хүн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн, ажилд орохоор анкетаа өгсөн хүмүүсийн анкетийг ярилцлаганд дуудах, буцаах зэрэгээр ангилах зэрэг маш олон үйлдлийг хийх боломжтой. Мөн манайх эхний 4 сар нь үнэгүй юм. Хэрэв та тодорхой төлбөр төлж хамтран ажиллавал бүтэн нэг жил үнэгүй, мөн танай ажлын байрыг баннераар давхар үнэгүй сурталчлах болно.  www.joblinksmn.com –д нэгдэцгээе ажил олгогч нараа!!!!

/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-priority:99;
mso-style-qformat:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt;
mso-para-margin-top:0cm;
mso-para-margin-right:0cm;
mso-para-margin-bottom:10.0pt;
mso-para-margin-left:0cm;
line-height:115%;
mso-pagination:widow-orphan;
font-size:11.0pt;
font-family:”Calibri”,”sans-serif”;
mso-ascii-font-family:Calibri;
mso-ascii-theme-font:minor-latin;
mso-fareast-font-family:”Times New Roman”;
mso-fareast-theme-font:minor-fareast;
mso-hansi-font-family:Calibri;
mso-hansi-theme-font:minor-latin;}

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s