Ажлын байран дахь бэлгийн дарамт

 

Ажлын байран дахь бэлгийн дарамт

 

Сая мэдээ харж байсан чинь манай улсын нэг цэрэг цагдаагийн байгууллагад цол нэмэх явдалд эмэгтэй ажилчид их бэлгийн дарамтад өртдөг гэжээ. Тэгсэн доор нь нэг нөхөр худлаа байлгүй юу гэж доод тушаалын эмс хүүхнүүдтэй зууралдаж байдаг юм гэчиж. Би бол ийм дарамт ганц энэ газар биш хаа сайгүй байдаг л гэж бодож байна.
Би нэг хувийн компанид ажиллаж байхад манай төсөл дээр нэг хөөрхөн охин миний доор ажиллахаар ирсэн юм. Тэгсэн түүнийг манай нэг инженер ах өдсөөр байгаад өнөөх нь тэсэлгүй ажлаасаа гарсан шд. Тэр инженер ах угаасаа тийм донтой гар, гайгүй царайлаг залуухан охид хүүхнүүдийг эргүүлээд давхичдаг, хамгийн сонирхолтой нь хэн ч түүнд юу ч хэлж чаддаггүй байлаа. Өнөө охин надад зовлонгоо хэлээд “Энэ ах чинь намайг оройд хүргээд өгье, хоолонд хамт орох уу энэ тэр гэдэг байснаа одоо сүүлдээ өрөөнд хоёулхнаа байх үед бүсэлхийгээр тэврэх гэж оролдох, даарч байна уу гээд хацар барьж үзэх гэж оролдоод байх боллоо. Би хамт үлдэхээс ч айж байна” гэж билээ. Тэгэхээр нь бид хоёр хүний нөөцийн менежер хүүхэнд очиж гомдол гаргалаа. Тэгсэн чинь юу гэсэн гээч. “Наадах чинь угаасаа тэгдэг юмөө. Бүгд мэднэ. Намайг хүртэл анх ажилд орж байхад тэнэгтээд байсан юм” гэж авдаг байгаа. Тэгэхээр нь би дургүй хүрээд өнөө ахад очоод хэлчлээ. Гэтэл өнөө муу гахай чинь шууд хөөрхий охин руу давхиж очоод “Чи юу гээд олон долоон юм яриад яваан. Битгий хүний нэр хүнд унагаагаад бай. Яг одоо яв зайл чи. Чамтай цуг ажиллаж чадахгүй” гээд орилж чарлаад. Хөөрхий амьтан тэгээд “Наран эгчээ би таныг ингэж хамт ажилладаг хүмүүстэй чинь муудалцуулаад төвөг болоод яахав. Би зүгээр л ажлаасаа гарлаа. Өөр газар олдох л байлгүй” гээд шууд хувцсаа аваад гараад явчихсан. Би тэр инженер ахтай үргэлжлүүлж баахан хэрэлдээд хэд хоног дуугарахгүй сэтгэл санаа хачин байж билээ. Ядаж байхад томоо гэдэстэй би чинь.
Энэ бол наад захын л жишээ. Дараа нь бас нэг газар ажиллаж байхад жолооч нар нь дандаа бүсэлхийнээс доош юм ярина. Түүнд дургүйцээд хэдэн үг хэлчихвэл ирж авахгүй байх, цагтаа машинаа авчрахгүй байх гэх мэтээр жижиг жижгээр хөөрхөн чадаад байнаа. Бас нэг удаа найз охины дүү нь хүнд зодуулчихсан гээд хохирогчийн ар гэр гээд хамт очоод уулзаад өгөөч гээд очсон чинь өнөө байцаагч залуу нь манай найз охинд илт хандархаад “ийш тийшээ орж ууж идэнгээ дүүгийн чинь тухай яръя, сайн яривал сайхан л шийдээд өгнө шд” гэж дарамтлаад. Тэгээд би бодож байж билээ. Хөөрхөн төрөх хэцүү юмаа гэж.
Ер нь монголд бэлгийн дарамт бол зүгээр өдөр тутмын асуудал юм биш үү. Тэгэхээр энэ мэдээн дээр гарсан асуудал бол туйлын үнэн гэж л бодож байна.

 

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s