Таныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тохиолдолд

 

Таныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тохиолдолд

 

Ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах вэ?

Дараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.Үүнд:

  • Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
  • Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
  • Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
  • Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
  • Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
  • Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
  • Контрактад заасан үндэслэл буй болсон тохиолдлууд байна.

Хэрвээ ажил олгогч намайг ажлаас халсан тохиолдолд ямар хугацаанд мэдэгдэх ёстой вэ?

Ажил олгогч хөдөлмөрийн хуулийн 40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхүл ажилтны тоог цөөрүүлсэн; 40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол танд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Дээрхээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан хугацаанд мэдэгдэнэ.

Ажилтан өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцалж болох уу?

Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу ажилтан санаачилсанаар болон ажил олгогчийн санаачилснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болно. Хэрвээ ажилтан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах гэж байгаа бол ажил олгогчдоо энэ тухай 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Хэрвээ нэг сарын дараа ажил олгогч хариу өгөөгүй тохиолдолд та ажлын байраа орхих эрхтэй юм.

Шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд ямар төрлийн маргаан хамаарах вэ?

Ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:

Хөдөлмөрийн хуульд зааснаар

  • Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдол;
  • Ажил олгогмийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;
  • Ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл;
  • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл;
  • Энэ хуулийн 69 дугээр зүйлд заэсан асуудлаар гарсан маргаан;
  • Иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан;
  • Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол;
  • Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;
  • Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл;
  • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчдын хоорондын хөдөлмөрийн маргаан;
  • Хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан. гэсэн дээрх хуулийн заалтуудын дагуу ажилчин тухайн байгуулгийн оршин байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана.

Маргааны талаар гомдол гаргах хугацааны талаар?

Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т  “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжуулсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

Би шүүхэд гомдол гаргахдаа ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

  1. Нэхэмжлэл 2% бичих ёстой. Нэхэмжлэлдээ болсон процессийг бичих ба юу хүсэж байгаагаа тусгах ёстой.
  2. Ажлаас халагдсан тушаал
  3. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам
  4. Холбогдох бусад нотлох баримтуудыг хавсаргана.

 

 

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s