Цагийн ажил нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх нэгэн том гарц

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг танилцуулсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаагаа албаны хүмүүс дуулгасан. Харин энэ талаар иргэд ямар санаа бодолтой байгааг нь сонслоо.

Оюутнуудыг цагийн ажилд хамруулах нь нүдээ олсон ажил

Баянгол дүүргийн иргэн Г.Сэлэнгэ:

-Цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ бол маш зөв зүйтэй ажил гэж бодож байна. Ер нь оюутан залуус сурч байх хугацаандаа давхар ажил хийх сонирхол их байдаг. Гэтэл хичээлийн цаг минутад нь таарсан цагийн ажил Монголын нөхцөлд тэр бүр олдохгүй байна гэж харагддаг. Тиймээс энэ мэт нэгдсэн журмаар оюутнуудыг цагийн ажилд хамруулж байгаа нь нүдээ олсон ажил гэж бодож байна.

Цагийн ажил дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх нэгэн том гарц

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дээгий:

-Ер нь оюутнудыг цагийн ажлаар хангаж байгаа нь маш зөв ажил. Учир нь оюутнууд зуны амралтаараа сарын 500 мянган төгрөгийн цалинтай ажилд хамрагдаад, намар өөрийнхөө хичээл сургуулийн хэрэгслүүдийг бэлтгэх боломжтой болно. Энэ нь суралцаж байх хугацаандаа ажил хийх, хөдөлмөрийн үр шим хүртэхийн амтыг мэдрүүлж өгч байгаа гэсэн үг. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голохгүй гэдэг. Тиймээс нэгэнт хөдөлмөрлөх амтыг мэдэрсэн оюутан, залуус төгсөөд ажил голохгүй хийнэ. Энэ нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо цөөрөх нэгэн том гарц ч юм бил үү. Тиймээс би Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг дэмжиж байгаа.

Хөдөлмөрийн яам энэ талын ажлыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Болормаа:

-Оюутнууд сурахын хажуугаар ажил хөдөлмөр хийх нь зөв. Гэхдээ цагийн ажил олдохгүй хэцүү байдаг юм билээ. Зарим нэг байгууллага нь туршилтаар ажилуулж байгаа нэрийн дор ямар ч цалин өгөхгүй ажиллуулах явдал их гардаг гэсэн. Тиймээс Хөдөлмөрийн яам нэгдсэн журмаар хангаж байгаа нь зөв. Учир нь ямар нэгэн байдлаар ажлын хөлсийг нь өгөхгүй бол буух эзэн, буцах хаягтай байх юм. Ер нь гадны бүх улс оронд оюутан суралцаж байхдаа онол, практик тэнцүүхэн үзээд төгсдөг. Тиймээс төгсөөд ажил дээр гарахад ямар ч байгууллагад гологдохгүй ажилтан болоод төгсдөг юм билээ. Тиймээс Хөдөлмөрийн яам энэ талын ажлыг ганц энэ зун хийгээд зогсохгүй цаашдаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Цалинтай дадлага хиймээр байна

Баянзүрх дүүргийн иргэн У.Буянхишиг:

-Ер нь цагийн ажил хийх нь оюутнуудад санхүүгийн хувьд их дэмжлэг болдог. Гэхдээ цагийн ажил тэр бүр олдохгүй хэцүү байдаг. Учир нь оюутныг ажилд авахгүй, хичээл ном гээд хэцүү байдаг гээд байдаг юм. Гэтэл дэлхийн хөгжилтэй орнуудад оюутнууд нь хичээлийн цагаа зөрүүлээд цагийн ажил хийх боломж нь бүрэн хангагдчихсан байдаг юм билээ. Харин энэ зунаас Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ ажлыг би хувьдаа дэмжиж байгаа. Учир нь найдвартай ажлын байраар хангаад өгчихвөл бид идэвхтэй ажиллах болно. Цаашдаа оюутнуудад цалинтай дадлага хийх талын ажлыг эрчимтэй өрнүүлвэл зүгээр байна гэж хэлмээр байна.

Мэргэжилтэй нь уялдаа холбоотой ажилд зуучлах нь чухал

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Баттуяа:

-Оюутнуудын хувьд цагийн ажил олох гэдэг том асуудал байдаг. Учир нь тухайн газар хэр найдвартай, цалин хөлсөө цаг тухайд нь өгдөг эсэх зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс өөрийн сургуулиар дамжуулах, эсвэл хэн нэгэн таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орох шаардлага гардаг. Харин Хөдөлмөрийн яамнаас санаачилсан зуны амралтаар оюутнуудыг цагийн ажил хийх боломжоор хангах гэдэг нь их зөв санаа. Зуны амралтаараа цагийн ажил хийгээд үр бүтээлтэй өнгөрүүлэх нь оюутан бидний хувьд том боломж. Гэхдээ суралцаж байгаа мэргэжилтэй нь уялдаа холбоотой ажил байвал зүгээр гэж бодож байна. Цаашдаа зөвхөн зуны амралтаар бус хичээллэж байх хугацаанд ч гэсэн хичээлийн хажуугаар хийх цагийн ажилд зуучилж өгдөг байвал зүгээр байх.

Хэлсэндээ хүрвэл оюутнууд бид идэвхтэй ажиллах болно

Сүхбаатар дүүрэг иргэн Э.Зулцэцэг:

-Оюутнуудад зуны  амралтаар сарын 500 мянган төгрөгийн цалинтай цагийн ажил хийлгэхээр болсныг зөв шийдвэр гэж бодож байна. Сурахын хажуугаар сургалтад суух ч юм уу, эсвэл давхар  өөр мэргэжлээр сурах эрмэлзэлтэй оюутнууд  маш олон байдаг. Тиймээс сар ч болтугай ажиллаад, сургалтын төлбөртөө нэмэрлэвэл хэрэгтэй л байх. Тэгээд хэлсэндээ хүрч цалингаа яг  сар сард нь хүндрэл учруулахгүйгээр өгч байвал оюутнууд бид идэвхтэй ажиллах болно. Хамгийн гол нь сурч байгаа мэргэжилтэй нь холбоотой ажил хийлгэвэл цаашид амьдрал дээр гараад ажил хийихэд хэрэгтэй байх. Ямартай ч оюутнуудаа дэмжиж  байгаад баяртай байгаа.

Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байвал олон оюутны сэтгэлд хүрнэ

Хан-Уул дүүргийн иргэн Г.Ану-Үжин:

-Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа талаар сонссон. Оюутнуудыг 500 мянган төгрөгийн цалинтай түр ажлын байраар хангах гэж байгаа нь их таалагдаж байна. Зун ажил хийж сургалтын төлбөрийнхөө талыг ч гэсэн цуглуулах тухай оюутан болгон л боддог. Гэхдээ хаанаас яаж ажил олох вэ, найдвартай байж чадах болов уу гээд л бөөн асуулт, эргэлзээ гарч ирдэг. Заавал хөдөө орон нутагт гэлгүй өөр ажлын байр ч сонгох боломжтой гэхээр бүртгүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Найдвартай, цалин ч боломжийн бас найз нөхдийн хүрээгээ ч тэлэх боломжтой юм байна. Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байвал олон оюутны сэтгэлд хүрэх байх гэж бодож байгаа.

Эх сурвалж: http://www.mminfo.mn

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч
Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн та өөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.
Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Цагийн ажил нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх нэгэн том гарц

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг танилцуулсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаагаа албаны хүмүүс дуулгасан. Харин энэ талаар иргэд ямар санаа бодолтой байгааг нь сонслоо.

Оюутнуудыг цагийн ажилд хамруулах нь нүдээ олсон ажил

Баянгол дүүргийн иргэн Г.Сэлэнгэ:

-Цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ бол маш зөв зүйтэй ажил гэж бодож байна. Ер нь оюутан залуус сурч байх хугацаандаа давхар ажил хийх сонирхол их байдаг. Гэтэл хичээлийн цаг минутад нь таарсан цагийн ажил Монголын нөхцөлд тэр бүр олдохгүй байна гэж харагддаг. Тиймээс энэ мэт нэгдсэн журмаар оюутнуудыг цагийн ажилд хамруулж байгаа нь нүдээ олсон ажил гэж бодож байна.

Цагийн ажил дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх нэгэн том гарц

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дээгий:

-Ер нь оюутнудыг цагийн ажлаар хангаж байгаа нь маш зөв ажил. Учир нь оюутнууд зуны амралтаараа сарын 500 мянган төгрөгийн цалинтай ажилд хамрагдаад, намар өөрийнхөө хичээл сургуулийн хэрэгслүүдийг бэлтгэх боломжтой болно. Энэ нь суралцаж байх хугацаандаа ажил хийх, хөдөлмөрийн үр шим хүртэхийн амтыг мэдрүүлж өгч байгаа гэсэн үг. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голохгүй гэдэг. Тиймээс нэгэнт хөдөлмөрлөх амтыг мэдэрсэн оюутан, залуус төгсөөд ажил голохгүй хийнэ. Энэ нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо цөөрөх нэгэн том гарц ч юм бил үү. Тиймээс би Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг дэмжиж байгаа.

Хөдөлмөрийн яам энэ талын ажлыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Болормаа:

-Оюутнууд сурахын хажуугаар ажил хөдөлмөр хийх нь зөв. Гэхдээ цагийн ажил олдохгүй хэцүү байдаг юм билээ. Зарим нэг байгууллага нь туршилтаар ажилуулж байгаа нэрийн дор ямар ч цалин өгөхгүй ажиллуулах явдал их гардаг гэсэн. Тиймээс Хөдөлмөрийн яам нэгдсэн журмаар хангаж байгаа нь зөв. Учир нь ямар нэгэн байдлаар ажлын хөлсийг нь өгөхгүй бол буух эзэн, буцах хаягтай байх юм. Ер нь гадны бүх улс оронд оюутан суралцаж байхдаа онол, практик тэнцүүхэн үзээд төгсдөг. Тиймээс төгсөөд ажил дээр гарахад ямар ч байгууллагад гологдохгүй ажилтан болоод төгсдөг юм билээ. Тиймээс Хөдөлмөрийн яам энэ талын ажлыг ганц энэ зун хийгээд зогсохгүй цаашдаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Цалинтай дадлага хиймээр байна

Баянзүрх дүүргийн иргэн У.Буянхишиг:

-Ер нь цагийн ажил хийх нь оюутнуудад санхүүгийн хувьд их дэмжлэг болдог. Гэхдээ цагийн ажил тэр бүр олдохгүй хэцүү байдаг. Учир нь оюутныг ажилд авахгүй, хичээл ном гээд хэцүү байдаг гээд байдаг юм. Гэтэл дэлхийн хөгжилтэй орнуудад оюутнууд нь хичээлийн цагаа зөрүүлээд цагийн ажил хийх боломж нь бүрэн хангагдчихсан байдаг юм билээ. Харин энэ зунаас Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ ажлыг би хувьдаа дэмжиж байгаа. Учир нь найдвартай ажлын байраар хангаад өгчихвөл бид идэвхтэй ажиллах болно. Цаашдаа оюутнуудад цалинтай дадлага хийх талын ажлыг эрчимтэй өрнүүлвэл зүгээр байна гэж хэлмээр байна.

Мэргэжилтэй нь уялдаа холбоотой ажилд зуучлах нь чухал

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Баттуяа:

-Оюутнуудын хувьд цагийн ажил олох гэдэг том асуудал байдаг. Учир нь тухайн газар хэр найдвартай, цалин хөлсөө цаг тухайд нь өгдөг эсэх зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс өөрийн сургуулиар дамжуулах, эсвэл хэн нэгэн таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орох шаардлага гардаг. Харин Хөдөлмөрийн яамнаас санаачилсан зуны амралтаар оюутнуудыг цагийн ажил хийх боломжоор хангах гэдэг нь их зөв санаа. Зуны амралтаараа цагийн ажил хийгээд үр бүтээлтэй өнгөрүүлэх нь оюутан бидний хувьд том боломж. Гэхдээ суралцаж байгаа мэргэжилтэй нь уялдаа холбоотой ажил байвал зүгээр гэж бодож байна. Цаашдаа зөвхөн зуны амралтаар бус хичээллэж байх хугацаанд ч гэсэн хичээлийн хажуугаар хийх цагийн ажилд зуучилж өгдөг байвал зүгээр байх.

Хэлсэндээ хүрвэл оюутнууд бид идэвхтэй ажиллах болно

Сүхбаатар дүүрэг иргэн Э.Зулцэцэг:

-Оюутнуудад зуны  амралтаар сарын 500 мянган төгрөгийн цалинтай цагийн ажил хийлгэхээр болсныг зөв шийдвэр гэж бодож байна. Сурахын хажуугаар сургалтад суух ч юм уу, эсвэл давхар  өөр мэргэжлээр сурах эрмэлзэлтэй оюутнууд  маш олон байдаг. Тиймээс сар ч болтугай ажиллаад, сургалтын төлбөртөө нэмэрлэвэл хэрэгтэй л байх. Тэгээд хэлсэндээ хүрч цалингаа яг  сар сард нь хүндрэл учруулахгүйгээр өгч байвал оюутнууд бид идэвхтэй ажиллах болно. Хамгийн гол нь сурч байгаа мэргэжилтэй нь холбоотой ажил хийлгэвэл цаашид амьдрал дээр гараад ажил хийихэд хэрэгтэй байх. Ямартай ч оюутнуудаа дэмжиж  байгаад баяртай байгаа.

Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байвал олон оюутны сэтгэлд хүрнэ

Хан-Уул дүүргийн иргэн Г.Ану-Үжин:

-Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа талаар сонссон. Оюутнуудыг 500 мянган төгрөгийн цалинтай түр ажлын байраар хангах гэж байгаа нь их таалагдаж байна. Зун ажил хийж сургалтын төлбөрийнхөө талыг ч гэсэн цуглуулах тухай оюутан болгон л боддог. Гэхдээ хаанаас яаж ажил олох вэ, найдвартай байж чадах болов уу гээд л бөөн асуулт, эргэлзээ гарч ирдэг. Заавал хөдөө орон нутагт гэлгүй өөр ажлын байр ч сонгох боломжтой гэхээр бүртгүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Найдвартай, цалин ч боломжийн бас найз нөхдийн хүрээгээ ч тэлэх боломжтой юм байна. Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байвал олон оюутны сэтгэлд хүрэх байх гэж бодож байгаа.

Эх сурвалж: http://www.mminfo.mn

– See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D1%86%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB-%D0%BD%D1%8C-%D0%B4%D1%8D%D1%8D%D0%B4-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D0%BE%D0%BB%D1%82%D0%BE%D0%B9-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9%D1%87%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%BE%D0%BE%D0%B3-%D1%86%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D1%85-%D0%BD%D1%8D%D0%B3%D1%8D%D0%BD-%D1%82%D0%BE%D0%BC-%D0%B3%D0%B0%D1%80%D1%86#sthash.IKXZxSZO.dpuf

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s