Чадварлаг мэргэжилтэн болох арга зам

 

Чадварлаг мэргэжилтэн болох арга зам

2011 оны 10-р сарын 17, Нийтэлсэн Б.Түвшинтөгс

Оюутан байхад сургуулиа төгсчихвөл бүх юм болчих юм шиг л боддог байж билээ. Улаан дипломаа гардаж аваад л, ромбоо зүүчихвэл чадалтай мэргэжилтэн болчихдог юм шиг төсөөлдөг байж.

Амьдрал дээр гараад бүх зүйл эсрэгээрээ эргэсэн дээ. Сургуулийн диплом ч хэрэг болсонгүй, одоо хаана хийснээ ч мартсан байна. Айхтар үзүүлээд шалгуулаад байх ч шаардлага гарсангүй. Тэртээ тэргүй төгссөн төгсөөгүй ч худалдаад авчихаж болж байна, дүнг бол яаж ч янзалсан болдог болж. Гэх мэтээр үнэ цэний нь унагасаар диплом нь тухайн хүнийг бүрэн илэрхийлж чадахгүй болоод байна л даа.

Байгууллагууд чадварлаг мэргэжилтнийг шалгаруулахдаа эхлээд Си Ви бөглүүдээд, бичгийн соёл, ерөнхий суурь чадваруудыг хараад, эссэ бичүүлээд хувь хүний зорилго, тэмүүлэл, бичиж найруулах чадварыг хараад, ярилцлагад урьж өөрийгөө илэрхийлэх байдал, сэтгэлгээний чадвар зэргийг дүгнэсний үндсэн дээр боломж олгодог. Шалгуурт дипломын дүн, төгссөн сургууль зэрэг нь маш бага хувь эзлэнэ.

Оюутнууд юуны өмнө үзэж байгаа хичээлүүд чинь чамайг чадварлаг мэргэжилтэн болгох жорын ердөө 10% нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа их дээд сургуулиудын хичээлийн агуулга маш их хоцрогдолд орсон байна. Жишээ нь, интернэт бизнесийн анги гэсэн атлаа 4 төгстлөө интернэт ашигласан хичээл орж үзээгүй байх жишээтэй. Ха ха. Харин багш нарын хэлж байсан үг бол амьдралд их хэрэг болдог шүү.

Мэргэжлийн чадварыг бол яг бизнесийн байгууллагуудын халуун тогоон дотор орж байж, хийж дадлагажиж байж, илүү их ном уншиж, интернэт ашиглаж байж л олж авахаар байгаа юм. Оюутнууд бол багшийн заасныг өөрт нь хариулаад онц аваад байхад сайн мэргэжилтэн болно гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ бол андуурал шүү. Бас зарим оюутнууд сургуулиа төгсөж байгаад л учраа олно доо гэж боддог. Энэ бодол бол бүүр ч буруу. Та оюутан болмогцоо л хийх ажилдаа санаа зовж эхлэх юм бол жинхэнэ мэргэжилтэн болно.

Тиймээс чадварлаг мэргэжилтэн болохын тулд:

Сургуулиас зааж байгаа хичээлүүд – 10%
Багшийн сургааль, ахмад хүмүүсийн үг – 10%
Салбарын мэргэжилтэнүүдийн лекц, сургалт – 10%
Оролцоо буюу сайн дурын ажилд оролцох нийгмийн идэвхитэй байдал. Төгсөөд л өндөр цалинтай ажил хийнэ гэж мөрөөдөхийн оронд оюутан байхдаа цалингүй ажил хийж байсан хүн төгссөн хойноо үнэлэгддэг, маш өндөр цалинтай тэнцэхүйц чадварыг үнэ төлбөргүйгээр олж авдаг гэдгийг ухаарах.- 10%
Сорих буюу мэргэжилтэй холбоотой уралдаан тэмцээн, арга хэмжээнд тогтмол оролцох – 10%
Салбарын хамгийн сайн номнууд – 10%
Мэдлэгээ гүнзгийрүүлж судлах, интернэт ухах – 10%
Туршлагажих буюу 1-р курсээсээ эхлээд өөрийнхөө мэргэжилтэй холбоотой бодит ажил төрөл хийж өөртөө туршлага хуримтлуулах хэрэгтэй. Жишээ нь маркетингийн ангийн оюутан бол бараа бүтээгдэхүүнд маркетинг хийж үзэх хэрэгтэй. Ядаж өөртөө маркетинг хийж үзэх хэрэгтэй. Сэтгүүлч бол нийтлэл бичиж, нэвтрүүлэг хийж, ямар нэг асуудлыг эрэн сурвалжилж үзэх хэрэгтэй. Бизнесийн удирдлага бол ядаж нэг бизнес хийгээд үзчих хэрэгтэй. Туршлага бол маш чухал. Уншаад л байдаг, онолдоод л байдаг. Яг амьдрал дээр гарахаараа чадвар байдаггүй ээ. Зарим оюутнууд тухайн мэргэжлийн хүн юу хийдэгийг ч мэдэхгүй төгсөж байх жишээтэй. Тиймээс л өөрийгөө чадваржуулах талын хийж турших зүйлүүдийг эртхэнээс эхлэх нь зөв юм. – 20%
Салбараасаа нэг чиглэлээр маш сайн мэргэших нь хамгийн чухал болоод байна аа. Одоо төгсөж байгаа оюутнууд юм бүхнийг чадна, бас юм бүхнийг чадахгүй байна. Чаддаг юм уу гэхээр яг мэргэшсэн, төгс эзэмшсэн зүйл байхгүй байна. – 10%

За энэ 9 зүйл нийлж байж чадварлаг мэргэжилтэн болох нөхцөл шалтгаан бүрдэнэ дээ.

Томъёолвол:
Хичээл /10%/ +Сургааль/10%/ +Сургалт/10%/ +Оролцоо/10%/ +Сорилт/10%/ +Ном/10%/ +Судалгаа/10%/ +Туршлага/20%/ +Мэргэшил/10%/ = ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН/100

 

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s