Ямар мэргэжил сонгох вэ?

 

 Хэрхэн өөрийнхөө онцлогт тохируулж мэргэжлээ сонгох вэ?

 Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Мэргэжлээ хэрхэн яаж сонгох вэ гэж эргэцvvлэн суугаа дvv нарынхаа амгаланг эрэн мэндчилье.
Амьдрал сонголтоор баян. Сонголтууд дандаа зөв байх албагvй ч мэргэжлээ, ханиа, найзуудаа, сургуулиа, ажил албаа сонгоход зайлшгvй цаг зарцуулах хэрэгтэй. Хэсэг бvлэг хvний хувьд мэргэжлээ олох нь амархан санагдаж болно. Амархан мэт сонголтын цаана ирээдvйн алдаа оноо, амжилт бvтэлгvйтэл нуугдан байдаг.

Мэргэжил бол vvрдийн хань. Хvний амьдрал мөнх биш учраас ирсэн бvхэн буцдаг жамтай. Аав ээж, ах дvv, найз нөхөд бvгд л энэ замыг тойрохгvй дайрна. Харин мэргэжлийн ур чадвар цаг ямагт таны дэргэд байна. Хэзээ ч таниас урвахгvй бас хэн ч тvvнийг булааж чадахгvй. Хvн идэвхтэй амьдралынхаа 40 орчим жилийг ажлын байранд өнгөрvvлдэг гэдэг. Энэ бvх хугацаанд мэргэжлийн чадвар л таныг ажилтай, орлоготой байлгаж чадна. Сvvлийн жилvvдэд зөв буруу, эрэлттэй хоцрогдсон, сайхан муухай мэргэжлийн талаар их ярих болж. Зөв буруу мэргэжил гэж байхгvй гол нь зөв сонголт буруу сонголт гэж л байна. Өөрийн хувийн онцлог, хvсэл сонирхол, ур чадварт нийцсэнийг сонгож чадвал ямар ч мэргэжил зөв бөгөөд сайхан. Зөв сонголт хийхийн тулд хэд хэдэн алхамыг тооцох хэрэгтэй.

Чин хvслээ хай. Өөрийнхөө сэтгэлзvйг таньж мэдээгvй байж мэргэжлээ олох гэж, ажил төрөл олох гэж, мөнгө олох гэж яарах нь зvйд vл нийцнэ. Юуны өмнө өөрийн чин хvсэл, язгуур сонирхлыг илрvvл. Би чин сэтгэлээсээ ямар хvн болохыг хvсэж байна вэ, энэхvv хvсэлд автаад хэр удаж байна вэ гэдгээ өөрөөсөө асуу. Аливаад хэн нэгэн шиг болох гэсэн тvр зуурын хvсэл, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгvй. Хvvхэд 7-19 насандаа хvссэн мэргэжлээ олон дахин сольж байвал энэ нь гэр бvл, орчин тойрных нь хувиралттай холбоотой. Гэвч эцсийн шийдвэр л хамгийн чухал нь юм. Гэхдээ хувирамтгай байдал нь 19 сараас бага биш байх хэрэгтэй. Мөрөөдлийн мэргэжил нь байнга солигдож байдаг бол энэ нь сайны тэмдэг биш юм. Иймээс хvсэл мөрөөдлөө бодитой болго.

Тухайн чиглэлээр бэлддэг их дээд сургуулиудаар зочил. Ирээдvйн ажлын байруудаар явж бодит орчинд ажиллаж амьдарч буй хvмvvстэй уулзаж ярилц. Ажил бvхэн амар биш. Хэн нэгний ярианаас хvнд бэрх ажил мэргэжлийн тухай сонсоод шантарч болохгvй. Хvний энэ орчлонд хөдөлмөрлөхгvйгээр амжилтанд хvрдэг, бэрхшээлийг эрхшээлдээ оруулахгvйгээр ялдаг нэг ч зvйл vгvй.

Хувийн онцлог чанаруудаа ол. Хvн болгон адилгvй. Өөртөө итгэл итгэл, vvрэг хариуцлага, өөрийгөө удирдах, зорилгодоо тэмvvлэх байдал зэрэг олон шинжээрээ бид бие биенээсээ өөр. Vvнийгээ олохын тулд багш нар, аав ээж, найз нөхөдтэйгөө чин сэтгэлээр ярилц. Ямар ажил мэргэжил тохирох вэ гэх сэтгэлзvйн тест бөглөх нь илvv vнэнд нийцэж ч мэднэ. Зарим аав ээжvvд хvvхдийнхээ хvсэл сонирхлыг биш өөрсдийнхөө хvсэл сонирхол, эсвэл хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг таамаглан зөвлөх тал ажиглагддаг.

Тухайн мэргэжил эрэлттэй хэдий ч хvvхдийн хувийн онцлогт vл нийцвэл тvvнээс амжилт нэхэх хэцvv, хий дэмий цаг мөнгө vрсэн хэрэг болно. Оросын эрдэмтэн сэтгэл зvйч Е.А.Климовын хvмvvс сэтгэлзvйн хувьд 5 бvлэгт хувааддаг бөгөөд vvнийг нь нээж чадвал өөрт тохирсон мэргэжлийг олж болно гэж vзсэн. “Хvн-байгаль”, “Хvн-хvн”, “Хvн-тэмдэгт”, “Хvн-техник”, “Хvн-уран сайхны дvр” гэсэн ангиллын алинд багтахыг таньж мэдвэл ямар чиглэлээр суралцахаа шийдэж болно. Тухайлбал “хvн-хvн” ангилалд багтах хvvхэд бол харилцааны ур чадвар шаардах ажил мэргэжлvvдэд, “хvн-уран сайхны дvр” ангилалд багтвал урлаг уран сайхны салбарт илvv vр бvтээл гарна.

Сvvлийн жилvvдэд хувийн зан чанарын судалгаа буюу “MBTI” тестийг өргөнөөр ашиглах болж. Энэ тестээр хvмvvсийг 16 ангилах бөгөөд ямар ажил мэргэжил тохирохыг шууд хэлж чадах vнэнд их ойр тест.

Энергийн урсгал

Гадагш чиглэсэн

E /Extraverted/

Дотогш чиглэсэнI /Introverted/

Мэдээллийг хvлээж авах байдал

Мэдрэхvйгээр

S /Sensitive/

Зөн билиг

N/Intuitive/

Шийдвэр гаргах байдал

Бодож эргэцvvлдэг

T/Thinking/

Мэдрэмж, сэтгэгдэл

F/Feeling/

Хандлага

Бодлоготой 

J /Judging/

Бусдыг сонсдог

P /Perceiving/


Ур чадвараа илрvvл. Тухайн чиглэлээр суралцах хvсэл тэмvvлэл дангаараа хангалтгvй. Хvсэл тэмvvллийг бодит ажил болгоход тухайн хvний сэтгэлзvйн онцлогоос гадна ур чадвар нөлөөлдөг. Ур чадвар нь авъяас билэг, оюуны чадвар, мэдлэг, туршлагын нийлбэр юм. Олон зvйлийн нийлбэр ч энэ шатанд төрмөл өгөгдөл буюу оюуны vндсэн 7 чадварыг нь илрvvлэхийг хичээх хэрэгтэй. АНУ-ын сэтгэлзvйч Ховард Гарднер 1983 онд “Frame of mind” номондоо “хэл яриа”, “математик-логик”, “дvрслэл-орон зай”, “хөгжим”, “бие-хөдөлгөөн”, “харилцаа”, “өөрийгөө танин мэдэхvйн” оюун ухаан гэсэн ангиллыг санал болгосон бөгөөд одоо ихэнх сургуулиуд уг загварыг хvлээн зөвшөөрч байна. 

Энэ чадвараас аль чадварууд нь илvv хөгжсөн вэ гэдгийг мөн мэргэжлийн тестvvдээр эсвэл өнөөг хvртэл аль хичээлдээ амжилт гаргаж буйг ажиглах маягаар гаргаж болно. Тооны хичээлд огт амжилт гаргадаггvй хvvхэд санхvv, эдийн засгийн чиглэлээр суралцахад тvвэгтэй болно. Урлагийн од болж гялалзахыг хичнээн хvссэн ч хөгжмийн ур чадвар нь хөгжихгvй бол яах вэ? гэх зайлшгvй зvйлийг энэ шатанд тооцоорой. Аль ур чадвар нь хөгжөөгvй бас давамгайлдгийг нь мэдчихвэл ямар мэргэжил таарахыг төвөггvй хэлж болно. Аль ч ажлын байранд амжилт гаргахын тулд мэргэжлийн хатуу чадвар хувийн уяан хатан ур чадвартай хосолж байж амжилт гаргадаг болохыг хатуу анхаараарай.

Мэргэжлийн өсөлтийг судал. Дэлхий дахинд нийт 7000 төрлийн ажил мэргэжил байдаг бөгөөд Монголд залуучууд 50 гаруйхан мэргэжил дотроос л сонголтоо хийдэг байна. Энэ бага тоо ч тухайн эзэмших гэж буй мэргэжлийнхээ өсөлтийг судлах хэрэгтэй. Өсөлт гэдэгт тухайн мэргэжилтний сарын дундаж цалин, эрэлт хэрэгцээ, ажлын байрны аюулгvй байдал, өсөж дэвших боломж, ажлын байрны стресс зэргийг авч vздэг. Зарим улс орон жил бvр өндөр өсөлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг албан ёсоор гаргадаг. АНУ-ын Vндэсний статистикийн хорооноос жил бvр “өсөлттэй” болон “илvvдэлтэй” мэргэжлvvдийн жагсаалт гаргадаг. Манайд бол таамаглал төдий байгаа. Энэ салбар хөгжих нь гарцаагvй тэгэхээр энэ чиглэлээр хvvхдээ сургавал ажлын байртай гэж боддог. Бид ажлын байрны төлөө биш тухайн салбартаа амжилт гаргах гэж их дээд сургуульд суралцдаг шvv дээ.

Боловсрол, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам, Vндэсний статистикийн газар гэх төрийн байгууллагууд жил бvр хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон цаашдын чиг хандлагын талаар олон нийтэд баттай мэдээлэл өгөх учиртай. Ингэж чадвал тухайн айл өрх хvvхдийнхээ сонирхож буй мэргэжилд судалгаатай ханддаг болно. Чиг хандлагаас гадна тухайн мэргэжил сэтгэлзvйн болоод физиологийн ямар шалгууртайг нь мэд. Тухайн хvн мэргэжилдээ тохирох байдлыг ерөнхийд нь 2 ангилдаг.

• Бvрэн тохирохуй – Хvний сэтгэц, физиологид хатуу шаардлага тавьдаг, тусгай сонгогдсон хvн хийх ёстой мэргэжил. Жишээ: сансрын нисгэгч, балетчин гэх мэт.

• Харьцангуй тохирохуй-дурын эрvvл хvн хийж гvйцэтгэж чадах мэргэжил.
Хvн ажилдаа тохирох эсэхийг тодорхойлохдоо дараах vзvvлэлтvvдийг харгалзана.

Сургуулиа судал. Хvvхдvvд сургуулиа сонгочихоод дараа нь мэргэжлээ сонгох хандлага ажиглагддаг. Жишээ нь МУИС-д л орвол болоо, улсын сургуульд л орсон бол ямар мэргэжлээр сурах нь хамаагvй гэж бодож болохгvй. Эхлээд мэргэжлээ сонгочихоод энэ чиглэлээр чанартай боловсрол олгох ямар сургуулиуд байгааг харьцуулж судал. Жил бvр мэргэжлийн сэтгvvл, боловсролын болон засгийн газрын байгууллагууд их дээд сургуулийн зэрэглэлийг тогтоодог. Тэд ихэвчлэн багш боловсон хvчний зэрэг цол, “нобель” гэх мэтийн томоохон шагнал авсан багш судлаачдын тоо, шинжлэх ухааны нэр хvндтэй сэтгvvлд багш оюутны нийтлэл хэвлэгдэж буй эсэх, сургуулийн эрдэм шинжилгээний төсөл vйлдвэрт шууд ашиглагдаж буй эсэх, сургууль болон vйлдвэрийн хамтын ажиллагаа, шинэ нээлт болон оюутны тоо, төгсөгчдийн ажлын байранд очих хувь гэх мэт олон шкалаар зэрэглэл тогтооно.

Гадны томоохон сургуулиуд чанартай байхын хэрээр төлбөр нь их өндөр. Дэлхийн топ сургуулиудын төлбөр 30 мянган доллараас дээшээ бол манай дээд боловсрол харьцангуй хямд. Дээд боловсрол хямд байгаа учир дээд боловсролтой хvн vнэгvйдэж байгаа хэрэг. Дээд боловсролыг vнэ цэнэтэй, чанартай болгохын тулд санхvvжилт, сургалтын агуулга, орчин, арга барилыг цогцоор шийдэх ёстой. Сvvлийн жилvvдэд оюутнуудыг төрийн зvгээс боломжоороо дэмжиж байна. Сарынхаа цалингаар номын санд байхгvй хэрэгцээтэй номоо авах мөнгийг шийдсэн нь тун сайшаалтай.

Хэрвээ Монголд боловсрол эзэмших гэж буй бол сургалтын чанар, элсэгчдийн болон төгсөгчдийн тооны харьцаа, vндсэн багш оюутны харьцаа, одоо суралцаж буй оюутны амжилт, төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй хувь, номын санд буй номын хvрэлцээ, хамгийн гол нь суурь зохиолууд болон сvvлийн vеийн ном бvтээл, мэргэжлийн сэтгvvлvvд захиалдаг эсэх, оюутныг өөрийгөө хөгжvvлэх боломж олгодог эсэх, зөвхөн онол биш дадлагын ажилд анхаардаг эсэх, оюутны хөдөлмөрийн биржийг дэмждэг эсэх зэрэг зvйлийг судалж байж сургуулиа сонгоорой.

Энэ бvхнийг тооцож эрхэм дvv сонголтоо хийгээрэй. Сонголт тань мэргэн байг.

 

 

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s