Ажилд орох өргөдөл гаргагчтай хийх ярилцлагын загвар

“Та яагаад манай байгууллагад орох сонирхолтой болсон?”
“Манайд энэ орон тоо байгааг яаж мэдсэн?”
Хариултаас нь шалгаалан ярилцах сэдвийн агуулгыг танилцуулна.
“Бид өнөөдөр юу ярилцах талаар танд товч танилцуулъя. Таны туршлага, чадварын талаар ярилцах бөгөөд түүнээс үндэслэн энэ ажил таны чадвар, сонирхолд тохирох эсэх талаар бид шийдвэр гаргана. Тиймээс би таны ажил, боловсрол, сонирхол, болон таны өөрийн бидэнд хэлэх хүсэлтэй зүйлсийн талаар сонсмоор байна. Таны талаар мэдээлэл авсны дараа танд бид өөрийн байгууллага болон уг ажлын талаар танилцуулж, танд асуулт байвал хариулна.”
Ажлын туршлага
Өргөдөл гаргагч хэр удаан ажилласанаас хамаарч ажлын туршлагын талаарх ярилцлага өөр өөр байна. 15-с доос жил ажилласан хүн байвал төгссөн дунд эсвэл их сургуулиас эхлэн асуувал зохимжтой. Харин олон жилийн ажлын туршлагтай хүн байвал хамгийн сүүлд хийж байсан ажлаас эхэлвэл зүйтэй. Хийж байсан ажлаас гадна, яагаад ажлаа солих болсон, нэг ажилд нэр удаан ажилласан зэргийг асуух нь чухал. Ажил хийгээд удаагүй байгаа хүнтэй ярилцлага хийхдээ дараах загварыг ашиглавал тохиромжтой.
“эхлээд таны ажлын туршлагын талаар ярилцъя.”
“Та ямар ажлууд хийж байсан, үүрэг, хариуцлага, таалагдсан болон таалагдаагүй зүйлс, тэдгээр ажлаас юу сурсан гэж бодож байна.”
“Сурч байхдаа хагас цагаар, эсвэл зуны амралтаараа ажиллаж байсан эхний ажлын талаар, дараа нь хамгийн сүүлд хийж байсан ажлын талаар ярилцъя.”
“Хамгийн анхныхаа ажлын талаар юу санаж байна?”
Ажил тус бүрт нь асуух тодорхой асуултуудыг сонгож дэс дараатай асууна. Дэс дараатай асууна гэдгийн учир нь нэг асуулт нөгөөрүүгээ хөтлөн орох маягаар бичигдсэн.
Асуултууд бүгд ерөнхий бус тодорхой байх ёстой. Хэрэв “та ажилсаг хүн үү?” гэж асуувал “Тийм” гэдэг л хариулт авна.
Харин “Ажил ихтэй үедээ ажлаа яаж зохицуулж цагт нь амжуулдаг вэ?” гэж асуух хэрэгтэй. Түүнчлэн “та зохион байгуулахдаа хэр сайн бэ?” гэж асуулгүй харин “төслийг амжилттай хийхэд таны ямар зохион байгуулах чадвар тусалсан бэ?” эсвэл “Сүүлийн хийж байсан ажлаа хэрхэн зохион байгуулж байсан? Гэнэтийн ажил тулгарахад хэрхэн яаж зохицуулсан?” гэх зэрэг асуулт асууна.
Та тодорхой, ойлгомжтой нэг асуулт асуугаад, өргөдөл гаргагчийг тасалдуулахгүй, хариулах боломжийг олгоно. Ярилцлага дундуур хэсэг чимээгүй болвол юм ярих гэж яарах хэрэггүй, өргөдөл гаргагч юм ярих хүсэлтэй байгаа эсэхийг харж хүлээ.
Үгээр эсвэл хөдөлгөөнөөр хариултыг хэрхэн хүлээн авч байгааг үзүүлж болохгүй.
Та өөрийн юу бодож байгааг өргөдөл гаргагчид илтгэхгүйн тулд аль болох өөрийнх нь үгийг хэрэглэхийг хичээ. Жишээ нь: хэрэв өргөдөл гаргагч “би бие дааж ажиллах дуртай гэвэл бие дааж ажиллаж байсан жишээ дурдахыг хүснэ.
Өргөдөл гаргагчийн ажлын туршлагын талаар ярилцаад дараа нь боловсролын тухай ярилцаж болно.
Боловсрол
Ажлын тухай ярилцлагын адил боловсролын тухай ярилцлагыг боловсролын зэрэгт нь уялдуулж ярина. Дараах ярилцлагын загвар нь боловсрол завсардаагүй залуу хүнд тохиромжтой. Хэрвээ мэргэжлийн албан тушаалд авах гэж байгаа бол мэргэжлийн боловсрол дээр илүү анхаарлаа төвлөрүүлнэ.
“Та өөрийн ажлын туршлагын талаар сайтар мэдээлэл өглөө. Одоо хамгийн сүүлд төгссөн сургууль ба ажил дээрээ суралцсан ямар нэгэн сургалтын талаар ярилцъя. Таны сонирхдог байсан хичээл, сурлага, олон нийтийн ажил болон бусад чухал гэж та үзэж байгаа зүйлүүдийн талаар би сонирхож байна.”
“дунд сургууль таны хувьд ямар байсан бэ?”
Боловсрол тус бүрт нь асуух тодорхой асуултуудыг сонгож дэс дараатай асууна. Хариултыг хэрхэн хүлээн авч байгааг байнга үзүүлэх шаардлагагүй. Хэлсэн мэдээллийг шаардлагатай гэж үзсэн чадвартай уялдуулан дүгнэнэ.
Сонирхол
“Ажлаас гадуурх зарим мэдээллийг танаас сонирхмоор байна. Та чөлөөт цагаараа юу хийх дуртай, нийтийн ажилд оролцдог эсэх, ямар нэг мэргэжлийн холбооны гишүүн эсэх, түүнчлэн ажилтай холбоотой гэж үзэж байгаа янз бүрийн мэдээлэл байж болно. Та юун тухай яримаар байна?”
Тодорхой дагалдах асуулт асууна.
Өргөгдөл гаргагчийн яриаг анхааралтай сонсож, хүндлэл үзүүлнэ. Соёлтой үг хэллэг хэрэглэж зохистой ярилцана.
Өөрийгөө үнэлэх
“Одоо ярилцлагаа дүгнэе. Өнөөдөр ярисан зүйлүүдийг үндэслэн та өөрийнхөө хувийн болон мэргэжлийн ямар шинж чанаруудыг энэ ажилд болон ажил олгогчид ашиг тустай гэж үзэж байна?
Шаардлагатай бол тодорхой дагалдах асуулт асууна.
“Та надад үнэтэй мэдээллүүдийг өглөө. Одоо та өөрөө цаашид хөгжүүлж, суралцмаар байгаа зүйлүүдийн талаар ярилцъя. Бид бүгдэд суралцах юм бий, таных юу байна?”
Шаардлагатай бол тодорхой дагалдах асуулт асууна.
Мэдээлэл өгөх хэсэгт шилжих
Хэрвээ та өргөдөл гаргагчийг сонирсон хэвээр байгаа бол ярилцлагын энэ хэсэгрүү орно. Хэрэв уг хүн тухайн ажилд тохирохгүй гэж үзсэн бол нэгэнт тэр хүний орохгүй ажлын талаар тайлбарлах нь чухал биш.
“Та өөрийн туршлагын талаар сайтар мэдээлэл өглөө. Тантай ярилцахад надад таатай байлаа. Би өөрийн байгууллага, таны орохоор сонирхож буй ажил зэргийн талаар танд товч танилцуулахаас өмнө танд өөрийн талаар нэмж хэлмээр зүйл байна уу?”
“Таны сонирхсон ажил болон манай компанийн талаар асуух зүйл юу байна?”
“Одоо би танд зарим мэдээлэл өгмөөр байна.”
Байгууллага, ажил, тэтгэмжүүд, байрлал г.м. мэдээнүүд.
Танилцуулгаа тухайн хүний сонирхолд нийцүүлэн ярина.
Төгсгөл
“Бидний болон ажлын талаар эсвэл өөр бусад зүйлийн талаар өөр асуух зүйл байна уу?”
Талархал илэрхийлэн төгсгөнө. Хэрвээ тухайн өргөдөл гаргагчийг ажилд авахгүй гэдгийг шийдсэн бол тэр даруйдаа мэдэгдэж болно. Шүүмжлэлгүй, хүндэтгэл үзүүлэн шийдвэрээ хэлнэ. Ямар учраас ажилд аваагүй тухайгаа нарийн тайлбарлах хэрэггүй.
“тантай ярилцахад таатай байсан хэдий ч танд энэ ажлыг олгох боломжгүй байна.”
Та нэгэнт цаг гарган ярилцлага хийсэн болохоор хэрэв уг өргөгдөл гаргагчийг цаашид өөр ажилд авах боломжтой гэж үзвэл тэр тухайгаа хэлнэ.
Хэрэв танаас ажилд авахгүй болсон шалгаанаа тайлбарлахыг хүсвэл, ажилтан авах шийдвэрийн талаар ярилцах боломжгүй тухайгаа хэлэх сонголт танд үргэлж бий. Эсвэл өөр илүү таарч тохирох хүнтэй ярилцлага хийсэн гэх зэрэг тайлбар өгч болно. Өргөгдөл гаргачийг шаардлага хангахгүй эсвэл туршлагагүй гэж хэлбэл эвгүй уур амьсгал үүсгэж болзошгүй гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ үнэн хэлэх нь чухал..
Хэрэв та уг хүнийг сонирхсон хэвээр байвал цааш нь үргэлжлүүлж болно.
“Одоогоор танд манай байгууллага хэр сонирхолтой байна?”
Өргөгдөл гаргагчид эргэлзээ, санаа зовж буй зүйл байгаа эсэхийг судлана.
“Дараагийн алхам юу болохыг танд танилцуулъя.”
Дараагийн алхам юу байж болохыг тайлбарлана: дахин ярилцлага хэрэгтэй эсэх, шийдвэр хэр удаж байж гаргах.
“Өнөөдөр ирсэнд баярлалаа….”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: