Ажлаа хэрхэн үзэн ядахаа болих вэ?

Ажлаа хэрхэн үзэн ядахаа болих вэ?

Бид ажил руугаа зугаацахаар биш мөнгө олохын тулд л явдаг учраас зарим хүн өөрийнхөө ажлыг үзэн ядах нь хэвийн үзэгдэл гэж боддог. Ялангуяа офисын нэгэн хэвийн уйтгарт ажилтай хүмүүсийн хувьд энэ үзэл бодол нийтлэг гэж болно.

Гэхдээ ажилдаа тэгж хандах нь өөрт ч, ажиллаж буй газарт нь ч ашиггүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс хэрвээ та дээрхийн нэгэн адил офисын ажилтан бол асуудлыг шийдэх хэрэгтэй, эсвэл ажлаа солих, үгүй бол түүнд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Тэгээд ч халагдах гэдэг тийм ч муу санаа биш бөгөөд НR-мэргэжилтнүүд ажлыг 3-5 жил тутам сольж байх хэрэгтэй гэж үздэг гэнэ. Нэг газраа удаан хугацаагаар ажилласаар байгаад та зөвхөн тодорхой хүрээний асуудлыг шийдэхэд дасах бөгөөд маш явцуу хүрээнд сэтгэдэг болдог. Энэ утгаараа ч гэсэн ажлаа тодорхой хугацаанд солих нь ашигтай, үгүйдээ л төрөл бүрийн туршлага хуримтлуулж, хөрвөх чадвартай болно.

Гэхдээ ажлаа солих боломжгүй нөхцөл байдал бас байдаг /хямрал, мэргэжлийн онцлогоос шалтгаалж эрэлт хэрэгцээ багатай байх гэх мэтчилэнгээс шалтгаалж, тийм үед ажилдаа дуртай болж чаддаггүй юмаа гэхэд үзэн ядахаа болих арга олох хэрэгтэй. Доор дурдсан хувилбаруудаас аль нэг нь танд тус болж магадгүй юм.

Ажлынхаа эерэг талд анхаарлаа хандуулах. Ажил чинь таалагдахгүй болохоор түүнтэй холбоотой бүх зүйлийг сөргөөр хүлээж аван, сайн сайхныг нь анзаарч мэдэхээ больдог. Амьдралын өөдрөг үзэл хөгжүүлэх энгийн дасгал: хуудас цаас аваад өөрийнхөө ажлын 10 сайн талыг олж бич. Энэ нь юу ч байж болно, тогтвор суурьшил, сайн цалин, эвсэг хамт олон, гадаадад томилолтоор явах боломж, фитнес төвд үнэгүй хичээллэх гэх мэт. Ажлаасаа болж бухимдах бүртээ энэ сайн талуудаа санаж байгаарай.

Ажлынхаа өдөрт дүн шинжилгээ хийгээд яг ямар үүрэг хариуцлага нь таны дургүйг хүргэдэг болохыг тодорхойлж, ажлыг яаж өөдрөг, аль болох бага цаг зарцуулж хийх талаар бод. Түүнчлэн мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжих болон сонирхож буй салбартаа ажиллахад тань хэрэг болохуйц мэдлэг чадвараа дээшлүүлэх тал дээр анхаарлаа төвлөрүүл. Хэрвээ ажлынхаа шугамаар ямар нэг мэргэжил дээшлүүлэх сургаланд хамрагдах боломж гарвал түүнийг бүү алд Энэ нь таныг ажлаа үзэн ядах сэтгэлээс чинь холдуулаад зогсохгүй илүү сонирхолтой албан тушаалд дэвших боломж олгох болно.

Энэ нөхцөл байдалд юунд суралцаж болохоо бод. Таалагдахгүй зүйлээ өдөр болгон хийх нь хэцүү ч энэ нь сэтгэлийн хат суулгаж өгдөг. Ажлаа хийхийг, бүр сайн хийхийг өөртөө хүчилснээр та тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй болж байгаа гэсэн үг. Хамт ажиллагсдаас болон даргаасаа үргэлж шударга бус шүүмжлэл сонссоноор та хир баргийн цохилтыг даах чадвартай, хүчтэй болдог. Гэхдээ энэ нь өөрийгөө хатуужуулахын тулд аль болох муу ажил хайж ол гэсэн үг биш шүү. Зүгээр л ямар ч нөхцөл байдалд эерэг талыг, өсөн дэвжих боломжийг эрж хайж сур. Өөртөө таалагддаг зүйлд зарцуулах цаг зав гарга. Үргэлж л хийх ёстой гэсэн зүйлийг хийгээд байвал ямар ч сайхан ажил дургүй хүргэж эхэлнэ. Тиймээс ажил дуусахаас 20 минутын өмнө босоод түүнийгээ хийх дуртай зүйлдээ зарцуулахыг хичээгээрэй. Гитар хөгжим тоглох ч юм уу, юм нэхэх ч юм уу ном унших…Хэдийгээр 20 минут гэдэг их биш ч эерэг энергиэр цэнэглэгдэхэд хангалттай хугацаа.

Үнэнээсээ ажилдаа дуртай мэтээр төсөөл. Хийж байгаа ажил тань үнэхээр өөрт чинь таалагддаг байсан бол та яах байсан яг тийм мэдрэмжээр ажилдаа хандах гээд үз. Ингэлээ гээд ажилдаа дуртай болохгүй ч та сонирхолтой туршлага хуримтлуулж, хэвшил болсон зүйлийг өөр өнцгөөс харж сурна.

Үргэлж муу юм бодсоор байгаад /өөрийнхөө ажилд дургүй тухайгаа/ та дотроо сөрөг бодол суулгаж, сайн сайхан зүйлсийг анзаарахаа болино. Сөрөг бодол бол зүгээр л зуршил төдий гэдгийг ойлговол түүнээс салахад хялбар болно. Бяцхаан алхам хийхэд л та сэтгэлийнхээ хүчээр аливаа юмны сөрөг талыг бодохоо больж таалагддаггүй зүйлсээ өөрчлөх боломж санаснаас их байдгийг ойлгох болно.

 

Монголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?

Энэ асуултанд http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s