Ажлын байран дахь стресс, түүнийг даван туулах нь

Ажлын байран дахь стресс, түүнийг даван туулах нь

 

            Ажлын байран дээр тулгарч байгаа асуудлуудтай холбоотойгоор бухимдалд орохыг “ажлын байрны стресс” гэнэ.

Ажлын байрны стресс үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс

  • Даргаас хамааралтай
  • Ажиллах орчин, нөхцлөөс хамааралтай
  • Хамт олноос хамааралтай
  • Ажлын ачааллаас үүдэлтэй
  • Цалин хөлс, шагнал урамшуулалтай холбоотой

                                                     Даргаас хамааралтай

            Даргадаа загнуулах буюу арга хэмжээ авахуулах, түүнд таалагдахгүй байх нь алба хаагчийг стресст оруулж байдаг.Tаныг таарамж муутай даргыгаа “буудаж”, ааш муутай нарийн бичгийнх нь амыг “тагла” гэхгүй.

                                                    Хамт олноос хамааралтай

            Хамт олны нэгдэл нягтрал, дотоод уур амьсгал, бие биенээ хайрлан хүндэлж байгаа байдал зэрэг нь АБС-т ихээхэн үүрэг гүйцэтгэдэг

                                                     Цалин хөлстэй холбоотой

            Цалингийн хэмжээнд сэтгэл хангалуун бус байх, хийсэн ажил болон амжилтыг нь шударгаар үнэлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх нь стрессийг үүсгэж байдаг.

                                                     Ажиллах орчин нөхцөл, ачаалалтай холбоотой

 Ажлын байрны стресст өртсөн тохиолдол илрэх шинж тэмдгүүд:

  • Ажилдаа дур сонирхолгүй болно
  •  Ажлаа “маргааш” гэж хойш тавих нь ихсэнэ
  •  Хамт олонтойгоо эв найрамдалгүй болж, тэдэнд үл итгэнэ
  •  Өглөө ажилдаа явахаас дургүй хүрч, орой гэртээ яарна гэх мэт

 Ажлын байрны стрессээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  1. 1.    Хувиа бодож, өөрийгөө зовж тарчлах байдалтай эвлэрэх үзэлтэй болсон байдаг

      Энэ нь өөртөө зориулагдсан анхаарлыг бусад руу буюу ойр дотныхон, туслалцаа хэрэгтэй байгаа болон зовж буй хүмүүс рүү хандуулах явдал юм. Жишээ нь: Кисаготами

  1. 2.    Стрессийн дарамтыг архиар тайлахад хүрвэл

1 удаагийн тун нь: Шилэн аягаар 1 дарс эсвэл 1 хундага цагаан архи эсвэл 250-300 гр шар айраг байна.

  • Архийг хэтрүүлж хэрэглэснээр сэтгэлийн хөдөлгөөний илрэл, хариу үйлдлийг бодитой зохицуулж байсан үйл явц тасалдах, хараат байдал бүрдэх, оюун ухааны чадамж буурах, шинэ бэрхшээлт асуудал үүсэх сөрөг талтай.
  1. 3.    Амьдралаас баяр жаргалыг олж сурах нь жаргах тун зөв арга

Яаж ч хичээгээд гай зовлонг хүн тойрдоггүй. Муу юмсыг өөрөөсөө холдуулж чадах нь гай зовлонгоос хол явах хамгийн сайн арга.

4. Амьдралын уй гунигийн эсрэг шилдэг эм бол аливааг судалж мэдэх

  • Францын эх сэтгэгч Монтескьё “нэг цаг ном уншсаны дараа сарниж алга болохооргүй тийм их уйтгар зовлон надад тохиолдож байсангүй” хэмээн зөвлөснөөр уйтгар гунигаа үлдэн хөөх хамгийн шилдэг арга бол өөрийгөө завгүй байлгах юм.
  1. 5.    Нулимсаар сэтгэлийн зовиураа арилгах

–       Хүний сэтгэл хөдлөлөөс болж уйлах нулимсанд хүний сэтгэлийн зовиур, түгшүүрийг арилгаж тайтгаруулдаг бодис агууллагддаг

– Сонгино хэрчих үед гардаг нулимс нь ихэвчлэн уснаас бүрддэг учир хүний нүдийг цэвэрлэх үйлчилгээтэй.

6. Өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сур

            Бухимдахгүй байхыг хүссэн хүний хамгийн эхэнд мөрдөх зүйл бол өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сурах. Ингэж хэвшвэл та бүх ажлаа амжуулж чадна гэдэгт итгээрэй.

7. Бусдыг уучилж сур

            Хэн нэгний хийсэн алдааг бодон сэтгэл санаагаа хямрааж явахаар зүгээр л мартчихаж бай. Бид төгс биш орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго. Жишээ нь: уучлах нь ухааных

  1. 8.      Сандарч тэвдсэн үедээ гүнзгий амьсгаа авч бай

            Их сандарч тэвдсэн үед доорхи иогийн дасгалыг хийгээрэй. Найман секундын турш хамраараа гүнзгий амьсгаа аваад 15 секундын турш амаараа удаан гарга. Дасгал хийж байх үедээ бүх зүйл тайван байна гэж төсөөл. Энэ дасгалаа 10 удаа давтах хэрэгтэй.

9. Цагийн юмыг цагт нь хийж бай

            Бaйцаалт авах, хэрэг материал шалгах, хурал зөвлөгөөн, хичээл сургалтад суух, гадаад хэл сурах, дэлгүүр орох зэрэг тухайн өдөр хийх ажлаа бичиж төлөвлөж бай. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе зөндөө гардаг болохоор цагийн юмыг цагт нь хийж байгаарай.

10. Кофе бага уу

            Кофе их уувал зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөн амархан бухимдахын нэг үндэс болдог

 Юуг ч бүү илүүдүүл. Эрт унтаж, эрт бос.

Хүнийг эрүүл, баян, ухаалаг байлгадаг зүйл ердөө л энэ.

ФранклинМонголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?

Энэ асуултанд http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s