Ажлын стрессээс яаж сэргийлэх вэ?

Ажлын стрессээс яаж сэргийлэх вэ?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

PDF Хэвлэх И-мэйл

Монголчууд бид “стресс” гэх vгийг олонтаа хэрэглэдэг. Гэвч “стресс” гэгч чухам юу болохыг, ямар хор уршигтай, хэрхэн шийдвэрлэх талаар тэр бvр мэдээлэлтэй байдаггvй тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу

Анхааралгvй орхин стресст байдал удаан хугацаанд vргэлжилсэн тохиолдолд ирээдvйд зvрх судасны өвчин, сэтгэл санааны хямрал, хоол боловсруулах эрхтэний хямрал зэргийг vvсгэх аюултай байдаг тул анхан шатанд нь эмчлэх хэрэгтэй. Тиймээс дараахь мэдээллийг та бvхэнд хvргэе.

“Ажлын стресс” гэж юу вэ?
Ажлын стресс гэж vндсэндээ ажлын шаардлага нь ажилтны хэрэгцээ, эх сурвалж болон чадварт нийцэхгvй, тохирохгvй байгаа vед vvсэх биеийн болон сэтгэл санааны хариу vйлдлийг хэлнэ. Ажлын стресс нь эрvvл мэндийг доройтуулж, улмаар хvнийг өвчлvvлэх эрсдэлтэй. Ажлын стрессийг ажлын сорилт, бэрхшээлээс ялгах нь чухал. Сорилт, бэрхшээл нь сэтгэл санаа болон бие махбодийн хувьд биднийг эрчимжvvлж, шинэ чадвар, ажилдаа гарамгай болох хvчин зvйл болж байдаг. Өөрөөр хэлбэл сорилтыг даван туулсан тохиолдолд бид тайвширч сэтгэл хангалуун болдог. Харин ажлын стресс бол vvнээс туйлын өөр зvйл байдаг. Ажилтан өөрт оногдсон ажлын шаардлагуудыг гvйцэтгэж чадахгvй тохиолдолд тайвширахын оронд сандарч, сэтгэл ханахын оронд стресстдэг.

Ажлын стресс vvсэх шалтгаанууд
Ерөнхийдөө ажилтан болон ажиллах орчин, нөхцөл хоорондын харилцан холбооны vр дvнд ажлын стресс vvсдэг. Тухайлбал:

-Хэтрvvлэн ажиллах: орой хvртэл ажиллах, гэртээ ажлаа хийх, амралтгvй ажиллах
-Ирээдvйд ажлаас халагдах нь тодорхой болсон нөхцөл байдал
-Мэргэжлийн бус ажил хийх
-Хvсэл сонирхолгvй ажил хийх
-Удирдлага болон хамт ажиллагсадтайгаа зөрчилдөөнтэй байх Анхан шатны шинж тэмдгvvд
Хэрэв та шинж тэмдгvvдийг эрт илрvvлсэн бол ноцтой, архаг өвчлөлvvд тусалгvйгээр өөрийн асуудлаа зохицуулах боломжтой болно. Шинж тэмдгvvд:

-Ажилдаа сэтгэл хангалуун бус байх
-Нойр хулжих
-Огцом ууртай болох
-Ходоод хямрах
-Толгойн өвчин
-Гэр бvлийнхэн болон найз нөхөдтэйгээ таатай бус харьцаа өрнvvлэх
-Ёс суртахууны тvвшин доройтох
-Шvдээ хавирах
-Мансууруулах болон согтууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх
Удаан хугацааны vр дагавар
Хэрэв энэ асуудлыг эмчлэлгvй орхивол ажлын стресс нь зарим ноцтой асуудлуудыг vvсгэнэ. Тухайлбал:
-Зvрх судасны өвчин
-Хоол боловсруулах эрхтэний хямрал
-Сэтгэл санааны хямрал
-Ажлын байрны осол
-Амиа хорлох

Ажлын стрессийг ажилтан өөрөө бие даан шийдвэрлэх аргууд
-Ажлаасаа тvр хугацаанд чөлөө авах, ажлаа цаг тухайд нь гvйцэтгэх, гэртээ ажлаа хийхгvй байх, амралтын өдрvvдэд бvтэн амарч байх
-Хамтран ажиллагсадтайгаа зөвшилцөх, тэднийг ойлгохыг хичээх
-Тогтсон ажлын төлөвлөгөөтэй ажиллах
-Чиг vvрэг даргаас авахдаа тодотгол хийж байх
-Өдрийн цайгаараа алхаж байх гэх мэт

Байгууллага ажилчдынхаа стрессийг шийдвэрлэх арга
Стресс Менежмент хийх: АНУ-н компаниудын талаас илvv хувь нь стресс менежментийн сургалт болон ажилчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжvvлдэг ба эдгээр нь ажилчдыг ажлын хvнд хэцvv нөхцөл байдлуудыг даван туулах чадварыг сайжруулах зорилготой байдаг. Стресс менежментийн хөтөлбөрvvд нь стрессийн эх сурвалж, мөн чанар, тvvний эрvvл мэндэд vзvvлэх нөлөө, хувь хvн өөрөө хэрхэн стрессийг шийдвэрлэх тухай, цагийн зохион байгуулалт болон тайвшрах дасгалуудыг заадаг байна. Гэвч энэхvv арга нь хоёр vндсэн сул талтай:

1.Стрессийн шинж тэмдгvvдийг зөвхөн богино хугацаанд шийдвэрлэнэ.
2.Ажилтанд анхаарлаа хандуулдаг учир стрессийн vндсэн шалтгаан болох орчинг орхигдуулдаг.

Байгууллагын өөрчлөлт
Ажилтны ажиллах орчин, нөхцлийг өөрчлөх нь стрессийг шийдвэрлэх найдвартай арга зам юм. Энэхvv арга нь ажлын стрессийг шууд бууруулдаг. Юуны тvрvvнд стресс vvсгэж буй ажлын нөхцлийг илрvvлэх ба дараа нь тухайн стресс vvсгэгчийг устгах, өөрчлөх стратегийг боловсруулна. Энэ арга мөн сул талтай. Ажлын байран дахь бvх ажилчдын стрессийг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгvй. Учир нь шинэ ажлын орчин өөр нэг ажилтанд стресс бий болгох боломжтой байдаг. Тэгэхээр дээрхи хоёр арга замыг хослуулан хэрэглэсэн тохиолдолд байгууллага ажлын стрессийг бvрэн шийдвэрлэх боломжтой юм.

Монголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?

Энэ асуултанд http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s