Лидер гэдэг нь өөрийн болон удирдлага дахь хамт олныхоо зорилгодоо хүрэхийн тулд багийн гишүүдийг зөв хуваарилж, нэгэн зүгт чиглүүлж, тэдэнд зөв үлгэр дууриал үзүүлж зөвөөр нөлөөлж чаддаг зохион байгуулах чадвартай хүнийг хэлнэ.

ImageSulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ
Лидер нь байгууллагад баг хамт олны зорилгынхоо төлөө тууштай тэмцэж нэг баг болон гар нийлж ажиллах, илүү үр бүтээлтэй ажиллах зэрэг дээр ажилчид, хамт олноо  зохион байгуулан, хамгийн зөвөөр удирдан чиглүүлж амжилт дэвшилтэнд хүрэхэд нь  хамгийн ихээр нөлөөлдөг, нөлөөлөх үүрэг бүхий удирдагч байх ёстой.
Иймд удирдагч, лидер хүнд маш олон сайн шинж чанар, ур чадварууд байх ёстой байдаг.
Эдгээрт хамгийн түрүүнд зөв, хамгийн сайн баг бүрдүүлэх өөрийн удирдлага дахь хүмүүсээ зөв бүрдүүлэх буюу хүнийг зөвөөр таньж ямар чадвартай, нөөц бололцоог нь харах, мэдрэх таних ур чадвар шаардлагатай.
Энэ нь жишээ нь: Чингис хаан өөрийн түшээд, албатуудаа хамгийн зөвөөр таньж сайн бүрдүүлж чадсанаар харагддаг бөгөөд өөрийн чаддаггүй, мэддэггүй зүйлээ бусад мэддэг, чаддаг хүмүүсээс сурч тэднээр итгэл хүлээлгэн хийлгэж, өөрийн чаддаг зүйлээ бусдадаа сургах маягаар харилцан суралцаж дутуугаа нөхөж чадсан учраас дэлхийн хамгийн шилдэг удирдагчдын тэргүүнд бичигдсэн.
Лидер нь хамгийн сайн сэтгэлзүйч байх ёстой.
Энэ нь аливаа байгууллага хамт олныг удирдаж байгаа удирдагч буюу лидер нь удирдлага дах хүмүүсийнхээ сэтгэл зүйг нь мэдэрч түүн дээрээ тулгуурлан удирдлагын оновчтой тактикуудыг ашиглах буюу хамгийн оновчтой үр ашигтай удирдах удирдлагын арга барил, удирдагч лидерүүдийн эзэмшвэл зохих ур чадваруудын нэг юм.
       Сайн сэтгэл зүйч байна гэдэг нь удирдлага дах ажилчид, , багийн хамт олныхоо   , санаа бодлыг нь байнга сонсож, зүрх сэтгэлд нь хонож, тэдний зовлон жаргалыг нь мэдэж, мэдэрч тэдний оронд өөрийгөө тавьж үзсэнээр аливаа зохион байгуулалт, гаргах шийдвэрээ хамгийн оновчтойгоор хийх боломжийг гаргаж ирдэг.
    Энэхүү удирдах арга нь хүнийг гадна талаас нь удирдах буюу зааж зөвлөх, загнаж зандрах, урамшуулах биш тухайн хүний зүрх сэтгэлийнх нь нарийн утсуудыг нь хөглөж удирдлага дах хүмүүсээ төвөггүй сайн удирдаж болох удирдлагын арга барил юм.
    Дээрх удирдлагч, лидерүүдийн удирдах арга ухаан, ур чадваруудаас гадна манлайлах, сурган хүмүүжүүлэх, халамжлах, хүнд нөлөөлөх, биеэ авч явах, илтгэх зэрэг чадваруудыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй байдаг.
    Хамгийн чухал нь хүн бүрт удирдагчийн ямар нэгэн шинж чанар төрөлхийн заяадаг гагцхүү түүнийгээ хэр сайн хөгжүүлсэн, үүнийгээ ур чадвар болгож чадсан эсэхээс хамаарч удирдагчид бүр өөр өөрийн онцлогтой өөрийн гэсэн удирдах арга барил нь харилцан адилгүй байдаг.
Иймээс өөрийн онцлог авъяас чадвараа хөгжүүлж өөрт байдаггүй чадварыг олж эзэмшихийн тулд сайн хөдөлмөрлөх хэрэгтэй.  

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s