ОЮУТАН БА ЦАГИЙН АЖИЛ

ОЮУТАН БА ЦАГИЙН АЖИЛ

-Цагийн ажлын цалингийн доод хэмжээ 1000 төгрөг байна

Оюутнуудын дунд хийсэн нэгэн судалгаагаар  хамрагдсан  оюутнуудын 87 хувь нь цагийн ажил хийх сонирхолтой байдаг гэсэн дүн гарчээ.  Түүнчлэн судалгаанд хамрагдсан оюутнуудын 50-аас илүү хувь нь оройн цагаар хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч оройн цагаар ихэвчлэн бар, рестораны зөөгч, үйлчлэгчийн ажил л олддог гэсэн хариулт өгчээ. Уг нь оюутнууд өөрсдийн сурч буй мэргэжлийн дагуу ажил олж хийх сонирхолтой байдаг ч ажил олгогчдын заруудаас  “оюутан авахгүй” гэсэн үгсийг олноор харж болно. Тиймээс ихэнх оюутнууд өдрөөр ажиллах ажил олдохгүй бол шөнө ресторан, цэнгээний газарт ажиллана.

Хүн амын 70 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, үүний багагүй хувийг оюутнууд  эзэлдэг  манай  улсын цагийн ажлын цалингийн доод хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газраас мэргэжлийн ур чадвар шаардаагүй ажлын хөлс 1000  төгрөг, мэргэжлийн ур чадвар шаардсан бол 1500 төгрөг, мэргэжлийн дагалдан сургалт бүхий ажлын хөлс 2000  төгрөгөөр тогтоосон байна.

Нэгэн оюутнаас энэ талаар асуухад “Цагийн 1000 төгрөгөөр ажил хийнэ гэдэг хэцүү. Тийм бага үнэлэмжээр ямар ажил хийх вэ. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд  гурил, будаа өргөж, ачигч хийх, эсвэл хамгаалагч хийнэ. Харин охидын хувьд зөөгч, угаагчаас хэтрэхгүй. Тэгэхээр цагийн нэг мянган төгрөгөөр хэдэн цаг ажиллаж байж хүссэнээ авч хүрэх вэ.  Ер нь хоол унааны мөнгөндөө явчихна шүү дээ” гэж байв.

-АНУ-д  цагийн ажлын доод хэмжээгээ  7,25 доллар болгон нэмэгдүүлжээ

Хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжгүй оюутнууд  цагийн гэхээсээ илүү зуны амралтаараа яаж ийгээд ажил олж хийхийг бодно. Хөдөөний оюутнууд бол дотуур байрандаа үргэлжлүүлэн түрээсээр амьдарч ажил олж хийдэг бол  арай боломжтой  хэсэг нь зуны амралтаараа Америк явж ажилладаг болоод удаж байна. Өнгөрсөн жил Америк явж ажилласан оюутны яриагаар тус улсын цагийн ажлын доод хэмжээ 5.25  доллар байсан бол  энэ жил 7.25 болгон нэмэгдүүлжээ. Тэнд оюутнууд ресторан зоогийн газар,  парк, загасны үйлдвэр, зочид буудал зэрэг газар ажилладаг ба замын зардлаа бүрэн нөхөөд ирэх боломжтой байдаг гэнэ.  Харин Японд амьдарч байсан нэгэн найзын маань яриагаар зөөгч, угаагч, гал тогооны туслах гэх мэт ажил хийдэг байсан ч  өөрийнхөө хэмжээнд  “тансаг” амьдарч болдог гэж байсан. Бас залхуу, хариуцлагагүй гэдэг Монголчууд  ачаалал даах чадвартай, ажлыг сэтгэлээсээ хийдэг гэж ажил олгогчдоо үнэлэгддэг гэнэ.

-Хичээлийнхээ хажуугаар хэрхэн орлоготой болох вэ?

Гэхдээ бүх оюутнууд  бага цалингаар, хөдөлмөрөө шулуулж ажилладаг  гэвэл  өрөөсгөл болно.  Өөрийгөө тал бүрээр хөгжүүлчихсэн, мэдлэг мэдээлэл сайтай,  өөрийнхөө төлөө сайн “гүйж” чаддаг сэргэлэн нэгэн нь өөрт байгаа бага ч гэсэн мэдлэг дээрээ хичээл зүтгэл нэмээд боломжийн цалин авах нөхцөл  Монголд бас байна аа. Жишээ нь сэтгүүлчийн чиглэлээр сурдаг танил оюутан  маань нэгэн сонины редакцид дадлага хийсэн юм. Түүний мэдлэг чадвар ч тус сонины сэтгүүлчдээс нэг их дутахааргүй байсан төдийгүй тэдэнд таалагдаж, дадлагаа дууссаны дараа  бусдаас ялгарч чадахуйц ярилцлага, нийтлэлүүдээ тавьж багагүй мөнгө олох болсон.  Хажуугаар нь зарим  байгууллага,  компаниудын арга хэмжээг төлбөртэйгээр очиж сурвалжлах “гэрээт сэтгүүлч”-ийн ажлыг ч давхар амжуулж байв.  Тэрээр сард ойролцоогоор 500 мянган төгрөг олдог гэж ярьж байсан юм.

Нөгөө жишээ гэвэл  их сургуулийн  ангийн найз маань нилээд  гүйсний эцэст хоёрдугаар курсдээ нэгэн жуулчны компанид хөтөч хийхээр боллоо. Тухайн үедээ ярианы хэлэндээ гойд сайнгүй байсан ч Монгол орныхоо талаар хэнээс ч дутахгүй мэдлэгтэй байсан нь түүнийг жуулчны компанид  “тоогдоход” тусалсан гэхэд болно.  Эхний удаад тэрээр цагийн биш өдрийн 10 доллараар ажиллах гэрээ хийв. Харин дараа нь нилээн дадлагажаад ирэх үедээ өдрийн 35 доллараар ажиллах болсон юм.

Саяхан “Оюу Толгой”  компанийн сайтаар ороод гарлаа. Тэнд дадлагажигч оюутан авна гэсэн зар байна. Сонирхоод утасдаж  асуутал тус компани байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр цөөнгүй тооны оюутнуудыг сонгон шалгаруулж компанидаа цалинтай дадлага хийлгэдэг гэнэ. Цаашлаад тус компанид ажилд “жинхэлсэн” хэд хэдэн оюутан байгаа гэсэн. Тэгэхдээ сурлагын дундаж үнэлгээ, англи хэлний чадварыг онцгойлон хардаг. Түүнчлэн энэ жил анх удаа сургуулиа төгсч байгаа төрөл бүрийн мэргэжлийн 65 төгсөгчийг сонгон Монголын болон дэлхийн уул уурхайн үйлдвэрлэл, хөгжилтэй танилцах хоёр жилийн хөтөлбөрт хамруулж  “Оюу Толгой”-н оффис, уурхай болон “Рио Тинто” группын АНУ дахь төв оффис, мөн Австрали, АНУ дахь уурхайд очиж, нэг жил ажиллуулахаар болсон байна. Хоёр жилийн хөтөлбөрийн төгсгөлд эдгээр төгсөгч “Оюу Толгой” компанийн үндсэн ажилтан болох гэнэ.

Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд цагийн ажилд авч байна гэсэн зарын дагуу  утасдаж лавлахад цагийн 1200-1500 төгрөгийн цалинтайгаар тоглоомуудыг  хариуцан  ажиллах ажилд оюутнуудыг авч байгаа  гэнэ. Өдрийн 7-8 цаг ажиллах бөгөөд хоол унааны мөнгийг өдөрт нь олгодог, цалинг сард нь хоёр хувааж олгож байгаа гэлээ.

Энэ бүхнээс харахад  хямдхан цалинтай ажил хийснээс хийгээгүй  нь дээр гэсэн үзлээсээ зарим нэгэн нь салах болсон мэт санагдаж байна. Хэдийгээр манай  улсад гадны хөгжилтэй орнуудтай адил цагийн ажлын систем, зохицуулалт хараахан сайн биш байгаа ч бидний залуучууд мэдлэг боловсролдооо анхаарч, ямар ч ажлыг гололгүйгээр, тус тусын ажилдаа сэтгэл гаргаж чадах юм бол удахгүй оюутан залуус маань зуны амралтаараа боломжийн ажил хийж, хэрэгцээгээ бүрэн хангах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Îþóòíóóä ìýðãýæëèéíõýý äàãóó öàãèéí àæèë õèéõèéã õ¯ñäýã

Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж буй хэд хэдэн оюутны сэтгэгдлийг сонслоо.

-“Их Монгол”  дээд сургуулийн оюутан  Б.Наранцэцэг: Цагийн хуваарь боломжийн байсан учраас сонгосон

Би  хичээлийнхээ хажуугаар пабд зөөгчөөр ажилладаг.  Ажил олох гэж нилээн явсан. Тэгээд гадуур явж байгаад зөөгч авна гэсэн зарын дагуу орж  уулзсан. Харьцангуй жижиг, орлого багатай газар байсан учраас намайг 120 мянгаар цалинжуулъя гэсэн. Гэхдээ 15-24 цагийн хооронд ажилладаг, өдөр нь  хичээлдээ явах боломжтой байсан учраас зөвшөөрсөн. Гэвч орой тардаг  болохоор өглөө хичээлээ хоцрох тохиолдол байнга гардаг байсан.

-Японы “Үцүномия”  их сургуулийн оюутан  Х.Мөнхзул: Өртөг өндөр болохоор хэрэгцээгээ л хангадаг

-Би Японд ирээд дөрвөн  сар гаруй болж байна. Эхний гурван  сар хэлний бэрхшээлээс болоод  ажилгүй,   гэрээсээ мөнгө авах хэцүү байсан.  Одоо жижиг кафед ажилд ороод сар болж байна. Энд гадаад оюутнууд долоо хоногт 28 цаг ажил хийх эрхтэй байдаг ч ажил олгогчдоо таалагдах юм бол байнгын ажилтай байж болдог. Хүнээс өөрөөс нь шалтгаална. Үнэлэмжийн хувьд нэг цаг ажил хийхэд  хамгийн багадаа монгол төгрөгөөр 10 орчим мянган төгрөг байдаг. Монголчуудад их юм шиг санагдах боловч өртөг өндөр болохоор өөрийн хэрэгцээгээ л хангадаг.

-ХИС-ийн оюутан  С.Даваажаргал: Хурдхан л сургуулиа төгсч мэргэжлээрээ ажилламаар байна

Хөдөөний оюутнуудын ихэнх нь  аав ээждээ тус нэмэр болохын тулд хичээлийнхээ хажуугаар ажил идэвхтэй хайдаг. Зарим газар нь оюутан ажиллуулахгүй,  хотын харьяалалгүй гээд  авахгүй.  Зуны амралтаараа ажил хийе гэхэд амьдрах газар байхгүй хэцүү байдаг. Гэхдээ оюутны байрууд сарын 30-50 мянган төгрөгөөр  өрөө түрээслэдэг. Би өнгөрсөн жил  бааранд хамгаалагч хийж байсан. Дуу чимээ ихтэй, янз бүрийн хүмүүстэй харьцана. Хурдхан л сургуулиа төгсч мэргэжлээрээ ажилламаар байна.

-“Улаанбаатар  Эрдэм Оюу”  дээд сургуулийн  оюутан  Б.Насанбуян: Оюутнууд идэвхтэй ажил хайж, олдсон ажлаа хийдэг

Би дэлгүүрт худалдагч хийдэг. Өдрийн цалин таван мянган төгрөг маань тухайн өдрийнхөө хоол, унаанд аа зарцуулагдаад таардаг гэхэд болно. Би уг нь сэтгүүлч мэргэжилтэй ч мэргэжлийнхээ дагуу цагийн ажил олоход хэцүү. Ажил олгогч нар оюутнууд ирэхгүй байна гэдэг нь худал. Оюутнууд идэвхтэй ажил хайж, олдсон ажлаа голохгүй хийдэг

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Харилцах хаяг:   joblinksmncom@yahoo.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s