Удирдагч хүний ажилтан, алба хаагчиддаа аль болох хэлж болохгүй үгс №2

Image

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

     Эрхэм та өнөөдөр ямар нэг байгууллага, компаний дарга, захирал, дунд шатны дарга аль нь ч байсан ажилтан, алба хаагчидтайгаа тодорхой түвшинд байнгын харилцаанд ордог. Мэдээж удирдах албан тушаалын хүн албан тушаалын онцлогоос хамааран эрх мэдэл давуу байх хэдий ч хамт олныхоо дунд өөрийн гэсэн хувь хүний болоод албаны нэр хүндтэй байх нь зайлшгүй. Ингээд удирдагч танд ажилтан, алба хаагчиддаа аль болох хэлж болохгүй үгсийн цуврал зөвлөгөөгөө хүргэж байна.

– Үл ойшоосон мэндчилгээ: Сайн байна уу даргаа, сайхан амарсан уу? гэх мэтээр таны мэндийг ажилтан чинь эрэхэд та хариуд нь ямар нэг байдлаар тоомжиргүй, өөр зүг уруу харсан, өөр хүнтэй эсвэл утсаар яриагүй тохиолдолд толгой дохих, бүр эсвэл нь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх нь ажилтны тань таныг үнэлэх үнэлгээ, тухайн өдрийн ажлын бүтээмжид нь сөрөг нөлөө үзүүлдэгийг мартаж болохгүй.

– Би ажилтай, завгүй байна. Тантай уулзах гэж хаалгыг чинь тогшисон, танлуу яарангуй хүрч ирэн даргаа гэсэн ажилтанлуугаа та би ажилтай завгүй байна гэж шууд хэлэхээсээ татгалзаарай. Учир нь таныг ямар их завгүй байгааг тэр бүр хүн мэдэхгүй, нөгөө талаас таны ажилтанд гачигдал, зовлон гарсан байж ч болно шүү дээ. Тэр үед нь та иймрэхүү өнгө аястай хариултыг уцаарлангуй өгөх юм бол ямар үр дүнд хүрэх нь ойлгомжтой бизээ. Үүний оронд ямар асуудлаар уулзах гэж буйг нь тодруулаад түр хүлээж байгаарай гэж ойлгуулж болно.

– Энэ хэн билээ?, энэ залуу, энэ авгай, энэ хүүхэн чинь гэх мэт. Та ажилтныхаа нэрийг нь мэдэхгүй байх тохиолдол гарч болно л доо. Гэхдээ тухайн нөхцөлд таны хичнээн зэвүүцэл төрсөн байлаа ч  ажилтнаа тэр, энэ, хэн билээ гэх мэтээр ёжилсон өнгөөр дуудах нь ажилтны тань байгууллага дахь өөрийн байр сууриа шууд унагаж ойлгоход хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. 500 гаруй ажилтантай ч овог нэрий нь нэг бүрчилэн мэддэг сайн удирдагч байдгийг ажилтнууд нь шагшин ярьдаг юм билээ.

– Чи чадахгүй бол ард чинь өчнөөн хүн байна, боль боль гэх мэт. Таны ажилтан хичнээн чадварлаг, мундаг гэдэг нь алдаа гаргахгүй гэсэн баталгаа биш юм. Ажилтнаа юун түрүүнд боль, чи чадахгүй, чамаас өөр хийчих хүн ард чинь зөндөө байна гэх зэргээр хэлэх нь төдийлөн оновчтой биш юм. Хийж чадах хүн байлаа ч дадлагажиж, мэргэшихдээ цаг, хөрөнгө алддаг гэдгийг санах хэрэгтэй. Хүн гэдэг нь өөрөө байгууллагын капитал юм. Та энэ удаад хүндхэн алдаа гаргасан байна. Энэ алдаагаа засах бүрэн чадвар байгаа гэдгийг чинь мэдэж байна, харуулна гэдэгт чинь найдаж боломж олгож байна гэж хэлээд хугацаа өгч болох юм.

Ингээд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд ажилтан бүр чинь танд зовлонгоо тоочих албагүй. Та өөрөө тэдний амьдрал ахуйг нь асууж болж, бүтэж байгаа, асуудалтай байгаа зүйлийг нь тодруулж болно шүү дээ. Энэ чинь юм ажиглагддаггүй ш дээ, хэлэхэд яадаг юм гэхийнхээ оронд хэнд ямар асуудалд байгааг багахан ч гэсэн сонирхож байх нь хүний нөөцийн бүрдүүлэлтэнд ч нэмэртэй гэдгийг дахин сануулъяа.

Ц.Наранцацрал

Normal
0

false
false
false

EN-US
X-NONE
X-NONE

/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-priority:99;
mso-style-qformat:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt;
mso-para-margin-top:0cm;
mso-para-margin-right:0cm;
mso-para-margin-bottom:10.0pt;
mso-para-margin-left:0cm;
line-height:115%;
mso-pagination:widow-orphan;
font-size:11.0pt;
font-family:”Calibri”,”sans-serif”;
mso-ascii-font-family:Calibri;
mso-ascii-theme-font:minor-latin;
mso-fareast-font-family:”Times New Roman”;
mso-fareast-theme-font:minor-fareast;
mso-hansi-font-family:Calibri;
mso-hansi-theme-font:minor-latin;}

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Харилцах хаяг:   joblinksmncom@yahoo.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s