Халагдах урлаг

Халагдах урлаг

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Халагдсан гэдгээ дуулсаны дараа хаалга тас саваад гарах ч амархан л даа. Хэдий чинээ чанга савна төдий чинээ хариугаа авч байгаа юм шиг… Гэхдээ нэг айхтар хэцүү зүйл бий. Эргэж уулзах нүүр ээ гэж… Монгол шиг жижигхэн улсад хаа нэгтээ эргээд таарах нь тодорхой. Тэгэхээр халагдахдаа хүртэл жинхэнэ “мэргэжлийн” байж сурах хэрэгтэй болох нь. Тиймээс “халагдах урлаг” гэж нэгэн зүйл байдгийг танилцуулахаар бэлтгэлээ.
Саяхан манай танилын ажилд нэг залуу ажилд орохоор иржээ. Цэвэрхэн хувцасласан, үсээ аятайхан засуулсан, зохих ажлын туршлагатай, боловсролтой, хэлний мэдлэгтэй, зан харилцаа сайтай… Гэвч яг авах дээрээ тулах үед түүнийг өмнөх ажлаасаа хэрүүл уруултай гарсан, тэр бүү ажиллаж байсан төслөө дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, компьютерт байсан ажлын файлуудаа устгасан, түүнээс нь болж хамт ажилладаг байсан хүмүүс нь бүх ажлыг дахиад шинээр хийх болсон… гэх мэт яриа “чих дэлсжээ”. Үнэхээр ч тэгсэн байж. Түүнтэй хамт ажилладаг байсан залуу энэ ажилд орсон байсан учраас. Ингээд өнөөх “аятайхан” залуу ажилд орж чадаагүй гэсэн.
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Хэрэв цаашид амжилтын шатаар өгсөж, дээш ахина л гэж бодож байгаа бол хэрүүл маргаан, “хаалга тас савалт”, хуучин ажлаа “хорлох”, хамт ажиллагсадтайгаа муудалцах… иймэрхүү зүйлүүдээс татгалзах хэрэгтэй. Бүр өөдгүй, яхир, харамч, шударга бус, тэнэг, чадваргүй удирдлагатай байсан ч сайхнаар салцгаа.
Өнөөгийн ажил хэргийн ертөнц бол яг л аалзны тор шиг. Салаа замын уулзварууд дээр чи өнөөх хүмүүстэйгээ дахин дахин тааралдана, магадгүй хамтарч ажиллах шаардлага ч гарч болно. Тэр цагт нүүр бардам байхын тулд хувийн араншингууд, сэтгэл хөдлөлөө хүмүүст харуулах нь илүүц.
Монголын бизнесийн байгууллагуудад боловсон хүчний зөвөлгөө өгч, сургалт явуулж, шаардлагатай тохиолдолд recruit буюу чадварлаг боловсон хүчнийг олоход нь зуучлах үйлчилгээ үзүүлдэг Human Fortis компанийн захирал Сэлэнгээс монголчуудын гаргадаг зарим нэг алдаануудын талаар лавласан юм. Тэрээр “Ажилд орохоор ирсэн залуучуудтай ярилцлага хийж, шалгалт авсаны дараа “Та тэнцсэнгүй” гэж хэлэх үед хувь хүний соёл, боловсрол, хүмүүжил маш тод харагддаг. Ихэнх хүмүүс шууд уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргадаг. “Авахгүй байсан юм бол яах гэж энэ бүхнийг зохион байгуулсан юм бэ”, “Яахаараа тэгдэг юм. Миний юу нь болохгүй байгаа юм бэ”… гэх мэтээр авирладаг. Боловсрол мэдлэг, ёс суртахууны хувьд хамгийн сайн оюутнуудыг бэлтгэдэг сургуулийн оюутнуудаас хүртэл ийм зан гардаг. Тэгэхээр бусад нь ойлгомжтой байгаа биз дээ” гэж байлаа.
Үнэхээр харамсалтай. Зарим нь хэт эрдчихсэн “Надаас сайн хүн олохыг чинь харна аа”, “Намайг аваагүйдээ харамсана даа” гэж хүртэл “заналхийлдэг” гэж байгаа юм.
Яадаг ч байсан, та л ингэж болохгүй юм шүү. Аль болох бүх хүнд дажгүй сэтгэгдэл төрүүлж, хожим нь таны талаар хэн ч хэдэн аятайхан үг хэлчих, тийм хэмжээнд л хүмүүстэй салах ёс гүйцэтгэх нь дээр. Харин ингэхийн тулд яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ 1. Үнэхээр харилцаа чинь муудаад, ажлаас халагдана гэдгээ мэдэж, эсвэл мэдрэгдээд байвал өөрөө эхлээд гарах саналаа тавих нь хамгийн дипломат. Үүнийгээ дор хаяж хоёр долоо хоногийн өмнө хэлж, бэлтгэх хэрэгтэй. Ажил зогсож, тасалдахаас сэргийлж буй хэрэг. Хэрэв оронд чинь ирэх хүн олдвол маш сайн, та түүнийг бэлтгэж өгөөрэй. Хэрэв “залгамжлах” хүнээ та өөрөө олж өгвөл бүр ч “онц”. Ямар ч удирдлага, хамт олонд энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг нь амьдрал дээр нотлогдсон.
Анхаарах зүйл: Нэгэнт халагдах саналаа өөрөө тавих учраас удирдлагадаа юу ярих, юу хэлэхээ эртнээс бэлд. Энд ажиллах хугацаандаа сурсан, мэдсэн зүйлүүд юу байна, хэн хэнд юуны төлөө талархаж явдаг, сайхан хамт олонтой байлаа… гээд юу ч байж болно. Худлаа байсан ч хамаагүй шүү!
ЗӨВЛӨГӨӨ 2. Явахад бэлтгэ. Мэдээж 2 долоо хоног гэдэг бол бүх үлдсэн ажлаа дуусгах хугацаа биш л дээ. Тэгээд ч сэтгэл санаа үймэрсэн ийм үед ажил гараас гаргана гэдэг тун хэцүү. Гэсэн ч та дуусгаарай. Таныг байхгүйд ч ажил үргэлжлэх тийм хэмжээнд хүргэ. Тухайлбал, хэрэв борлуулалтын менежер байсан бол харьцдаг бүх дэлгүүр, хүмүүс, тэдэнтэй холбоо барих утас, хаяг, үлдэгдэл тооцоо зэргээ эмх цэгцтэйхэн үлдээнэ гэсэн үг.
Анхаарах зүйл: Хүлээлгэж өгсөн зүйлсийнхээ жагсаалтын нэг хувийг даргадаа заавал өгөх хэрэгтэй. Эсвэл нарийн бичигт нь ч юм уу. Сандал, ширээнээс авахуулаад компьютерийн файл, диск, захидал, санал гомдол, түүнийг шийдвэрлэсэн баримт, факс зэргийг хүртэл. Юу юу үлдээгээд явсныг дарга чинь мэдэж байг.
ЗӨВЛӨГӨӨ 3. Халагдсан эсвэл гарахаар болсон гэдгээ хүмүүсээс нуух хэрэггүй. Найз нөхдөөсөө ч, хамт ажилладаг хүмүүсээс ч, ер нь хэнээс ч. Энэ бол танд дараагийн ажил чинь түргэн олдох магадлалыг өсгөнө. Нөгөө хэлтсийнхэндээ, бүр цаашилбал харилцдаг байсан байгууллагууддаа ч гэсэн хэлэхэд гэмгүй. Гэхдээ мэдээж та үнэхээр гайхалтай сайн ажилтан байсан, өөрийг чинь хаана ч “урьж” ажилд авна гэдэгт итгэлтэй байгаа бол шүү дээ.
Анхаарах зүйл: Ингэхдээ “Би ажлаасаа гарлаа. Надад аятайхан ажил сураглаж байгаарай” гэсэн утгаар хэлэхгүй гэдгээ санаарай. Харин “Би гарах боллоо. Миний оронд тийм хүн ирсэн. Тэр хүнтэй хамтран ажиллаарай, тусалж дэмжээрэй. Амжилт хүсье…” гэсэн утгаар хэлэх нь хавьгүй нэр хүндтэй.
ЗӨВЛӨГӨӨ 4. “Үдэлтийн арга хэмжээ”. Ажлынхан чинь дажгүй найрсаг хамт олон бол үдэлтийн арга хэмжээ хийх нь зүйтэй. Юу ч байж болно шүү дээ. Өдрийн хоолонд даах, эсвэл бүгдэд нь хөөрхөн бэлэг дурсгалын зүйлс өгөх, эсвэл хамт салхинд гарсан ч болно. Мэдээж баяр биш учраас нэг их том, сүртэй байх албагүй. Хамгийн гол нь дараа нь хэзээ ч уулзахад найрсаг уулзах, мөн бие биенээ талаар сайхнаар дурсаж явах зорилгоор. Энэ арга хэмжээндээ муудалцсан удирдлагыгаа урьсан ч болно.
Анхаарах зүйл: Ажлынхаа талаар, удирдлагынхаа талаар ерөөс муу үг унагаж болохгүй. Хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол үүнээс ч илүү өндөр цалинтай ажилд намайг гуйж оруулна, би бүр гармаар байсан юм… гэх мэтээр худлаа “залдаг”, бардамнадаг зан юм. Энэ нь үлдэж байгаа хүмүүсээ “Та нар энд үлдэж байхдаа таарсан амьтад…” гэж доромжилсноос өөрцгүй сэтгэгдэл төрүүлдэг.
Нэгэн сайхан дурсамжийг санаж байна. Хэдэн жилийн өмнө хамт ажилладаг байсан нэг эгч маань ажлаас гарахдаа хүн бүрт “баяртай” гэсэн захидал и-мэйлээр илгээж билээ. Хүн бүрт өөрийнх нь онцлог зан чанар, харилцааг нь илэрхийлсэн хөгжилтэй дурсамж бичиж өгсөн юм. Ерөнхийдөө, та нартай хамт ажиллах сайхан байлаа, бүгдэд нь амжилт хүсье гэсэн утга бүхий. Одоо тэнд ажиллаж байсан олон хүмүүс ажлаасаа гарсан ч бид тэр эгчийн талаар үргэлж сайхнаар дурсдаг юм.
Ер нь хаалга саваад гарч болохгүй гэсэн юм байхгүй л дээ. Гэхдээ хэдхэн тохиолдолд л энэ нь сайн үр дүн өгдөг гэнэ.
Та үнэхээр хамт олныхоо дунд нэр хүндтэй, нөлөөтэй, мэргэжлийн хувьд чадварлаг, хаана ч хүлээн зөвшөөрөгдөхөөр бол удирдлагадаа сөрөг сэтгэгдэл үлдээсэн ч хамт ажиллагсаддаа үнэлэгдэх бол ингэж болно. Заримдаа сайн хүн ажлаас гарахад бусад нь мөн адил цувраад ажлаас гарчихдаг үзэгдэл бий. Үнэхээр хүчтэй хүн гараад явчихаар бусдад нь тэнд ажиллах утгагүй санагдах, шинэ боломж олдоно гэдэгт итгэж зориг зүрх орох, өөрийгөө өөр өнцгөөс харах, үнэлэх зэрэг үзэгдэл гардаг. Нэгэн хэвлэх үйлдвэрийн хэлтсийн дарга удирдлагатайгаа муудалцаад гарахад тэр хэлтсийн бараг бүх ажилтнууд зэрэг шахуу гарч байсныг санаж байна.
Хаалга саваад гарах дараагийн тохиолдол нь та өөрийн бизнестэй болохоор шийдсэн, бас чадахаар бол ингэж болох юм. Ялангуяа монголчуудад тийм дэврүүн зан байдаг нь олон хүнд ажиглагддаг. Гутал засвараас гарсан хүн шинэ гутал засварын газар байгуулдаг, ФМ-ийн сайн хөтлөгч гараад шинэ ФМ нээдэг, сайн найруулагч гарахаараа шинэ студи ажиллуулдаг, сайн дуучин гарахаараа шинэ хамтлаг байгуулдаг… гэх мэт. Чаддаг зүйлээрээ шууд л өрсөлдөж эхэлдэг. Энэ бол байдаг л асуудал. Та ч ингэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол хаалга тас саваад гарахад болохгүй зүйл байхгүй.
Яадаг ч байлаа гэсэн “сайхан” халагдахын давуу талууд олон бий гэдгийг л сануулах гэсэн юм.
1-рт: Харилцаагаа хадгалж үлдэх. Магадгүй ирээдүйд хамтран ажиллагсад, эсвэл бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгч нь ч болж болно шүү дээ. Ер нь хүнтэй сайхан харилцаатай байх нь хаана ч, хэзээ ч хэрэгтэй. Үүнээс болж муу зүйл болж байсан гэж дуулаагүй л юм байна.
2-рт: Амьдралын олон салаа замууд эргээд таныг яг энэ байгууллага, эсвэл яг тэр “өөдгүй” удирдлагатай хамтран ажиллах уулзвар дээр авчирч болзошгүй. Гэнэт эргэлт гарч та тэр хүнтэй ажиллах, магадгүй өмнөхөөс ч илүү өндөр албан тушаалд томилогдох санал авч болно. Хожмын нэг өдөр яг тэр хүнээсээ одоогийнхоос ч илүү сайхан ажил дээр хамтран ажиллах урилга хүлээн авч болзошгүй. Тэр үед харамсахгүйн тулд өнөөдөр жаахан сэтгэлээ бариад, тэвчээд өнгөрөхөд зүгээр.
3-рт: Шинэ ажил, нөхцөл, хамт олон, найз нөхөдтэй болсон ч хуучин хамт ажиллагсад гэдэг амьдралд хэзээд чухал үүрэг, нөлөөтэй байдгийг амьдрал өөрөө нотолдог. Эргээд тэднээс хувийн журмаар ч, хувьсгалын шугамаар ч ямар нэгэн гуйлт, хүсэлт гаргаж болно. Хэзээ ч утсаа аваад хуучин ажилруугаа залгаж, хэнтэй нь ч яриад асуудлаа шийдчихэж чадна гэдэг сайхан хэрэг биш гэж үү?

 

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Харилцах хаяг:   joblinksmncom@yahoo.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s