Чадварлаг ажилтан хэзээ ч чамлахаар цалин авдаггүй

Image

Саяхан би нэг хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзаж, ярилцсан юм.

Зүгээр л ажилгүйдлийн талаар ярьж эхэлсэн бидний яриа сүүлдээ бүр хачин серёзный байдалтай өрнөж, нэг зүйл миний сонирхлыг гойд татлаа. Юу гэвэл, оюутнууд дөнгөж сургуулиа төгсөөд л сарын 1000 долларын цалинтай ажилд орж байна гэнэ.

Сонсмогцоо л дотроо “Ийм өндөр цалингаар ажлаа эхлүүлдэг ямар мундаг залуус байдаг бол?” гээд бүр гайхчихсан. Аргагүй шүү дээ, миний эргэн тойронд эгч, дүүс, найз, нөхдийн хэн нь ч ийм цалингаар ажлын гараагаа эхэлж байгаагүй юм чинь.

Тэгээд түүнээс,
-Яг ямар хүүхдүүд нь тийм ажилд ороод байна вэ? гэж асуулаа.
-Яахав дээ л… /Хариулт нь миний бодсоноос тэс өөр/
“Яахав дээ” л ажилтнууд сарын сая таван зуун мянгаар цалинжихаар тийм мундаг зах зээлтэй билүү манай улс? Нэлээд олон жил маркетингийн менежерээр ажиллаж байгаа нэг танил маань л энэ хавьцаа цалин авч байхад “шинэ” хүмүүс энэ тухай бүр ярилтгүй баймаар юм. Ингэж бодохтой зэрэгцэн одоо үед шинэ, хуучин нь хамаарахгүй үнэхээр чадварлаг, “чанартай” ажилтанд албан байгууллагууд гар татахаа больсон, бүр мөнгө хаяж мундаг хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлэх болсон тухай нөгөө хүний яриа давхардаад болдоггүй.

Мэргэжилтний хэлснээр “Яахав дээ л” хүмүүс гэж чухам хэн болох, яавал тэд нар шиг болж боломжийн өндөр цалинтай ажилд орох, мөн ажил олгогчийн талаас тэдний ямар чадварыг хэрхэн үнэлээд байгаа нь, сонирхол татаад эрэл маань эхэллээ.

“Яахав дээ л” хүмүүс…

Энэ хүмүүс бол сонсогдож байгаа шигээ хүмүүс мэдээж биш. Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн боловсон хүчин том албан байгууллагад өндөр цалинтай ажилд орно гэдэг хүссэн бүхэнд олдоод байдаг боломж ч биш. Тэдэнд үеийнхнээс нь илүү чадвар, чадамж байгаа болоод л тухайн байгууллага тэр хэмжээнд хүлээн зөвшөөрч, ажилтнаа болгосон хэрэг. Тэд оюутан ахуйдаа энд тэндэхийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл, лекц тавьдаг, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог, аливаа сургалт, семинарт байнга хамрагддаг, нэг үгээр нийгмийн идэвх сайтай “манлайлагч” нар байсан.

Харин яагаад тэднийг хүний нөөцийн мэргэжилтэн ийн дундуур, дульмагхан тодорхойлов? Гол учир нь чадварлаг ажилтнаар “ангачихаад” байгаа өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд байна гэх. Монголын эдийн засгийн үзүүлэлт байнгын өсөлттэй байгаа нь бизнесийн салбар улам өргөжиж, тэлээд байгаагийн илрэл. Амжилттай үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, пүүс, компаниуд бүгд өөрсдийн шинэ салбар, “охин” нэгжүүдийг байгуулаад байгаа учраас тэр хэмжээгээрээ шинэ ажилчдыг эрж хайх болсон. Гадаад хэл, компьютерийн мэдлэг, хувь хүний харилцааны чадвар гээд л аливаа ажлын байранд тавигдах шаардлага гэж байдаг. Энэ бүх шаардлагад 100 хувь нийцсэн “төгс” хүн гэж хаана ч байхгүй. Иймээс л ажил олгогчид шаардлагаа бууруулаад нөгөө “Яахав дээ л” хүмүүсийг авч эхэлдэг байна. Нэг ёсондоо бодит байдалтай дасан зохицож байгаа нь тэр. Харин практик дээр гарсан “Яахав дээ л” хүмүүс тун удахгүй ажлын туршлагатай болоод өнөөх мундаг ажилтнууд бий болдог байх нь. Тэдэнд зөвхөн туршлага л дутаж байсан хэрэг.

Яавал тэдэн шиг “мундаг” болох вэ?

Өнгөрсөн хавар нэг үеэл маань дээд сургуулиа төгссөн юм. Тэр үед хуруу хумсаа хугалах шахам зүтгэсний хүчинд ганц охиноо дээд боловсролтой болголоо гээд настай ээж нь л бүхнээс илүү баярлаж байсан. Гэтэл солонгос хэлний багш, орчуулагчийн чиглэлээр сурч төгссөн шинэхэн “боловсон хүчин” мэргэжлээрээ ажиллахгүй гэх юм. Учрыг асуухад “Сонирхол алга, энэ миний хүссэн мэргэжил биш байна!”. Эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг гаргаж,  цаашид ажиллах хүсэл эрмэлзэлгүй байсан бол анхнаасаа тэр чиглэлээр сурч, энэ хүртэл явах ямар шаардлага байна гэж эрхгүй бодогдсон. Хайран дөрвөн жил, хайран дөрвөн сая төгрөг…

Үүн шиг хичнээн олон оюутан залуус өөрийн дур, сонирхолгүй сургуульд сурч, төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй гэж ярьж байгаа билээ. Хамаг учир нь тэд сонголтоо өөрсдөө хийгээгүйд л байгаа болов уу. Амьдралд хөл тавьж буй минь энэ хэмээн зарласаар арай гэж дунд сургуулиа төгсөөд ажил, мэргэжлээ сонгох гэтэл эцэг, эх ийм мэргэжлийн хүн бол! Энэ чиглэлээр суралц! гээд л өмнөөс нь шууд шийдвэр гаргана. Дургүйд хүчгүй гэдэг шиг өөрийн хүссэн нь биш юм болохоор өрөөлд сурч өгч байгаа юм шиг явсаар нэг л мэдэхэд “оюутан нас минь баяртай” болж ажилчин ангийн эгнээнд ороход бэлэн болсон байдаг.

Одоо бол тухайн хүн чадвартай л бол туршлага муутай байсан ч сургаад, ажиллуулдаг цаг болж. Харин чадварлаг байхын тулд мэргэжилдээ дуртай, хайртай байх нь чухал юм шиг. Тиймээс анхнаасаа дотоод өөрийгөө сонсож, юуг хийвэл хамгийн амжилттай, аз жаргалтай байхаа мэдэх хэрэгтэй. Хүн угаас хүссэн зүйлдээ, дуртай зүйлдээ л амжилт гаргаж чаддаг хойно. Тэгээд өөрийн дуртай мэргэжлийг сонгож чадсан бол тэр чиглэлдээ амбицтай байж, бусдаас үргэлж нэг алхамын өмнө байх шаардлага гарна. Тэгж гэмээнэ “гайгүй” газруудын хараанд өртөж, тухайн байгууллагад дадлага хийх, цаашлаад үндсэн ажилтнаар ажиллах боломж нээгдэх юм.

Төгсөх жилээ бэлэн ажлын байргүй бол тэр “МУУ ОЮУТАН”

Ажил олгогчид ихэвчлэн мэргэжлээрээ мэргэшсэн, нарийн ур чадвартай ажилчдыг эрэлхийлдэг нь үе үеийн хөдөлмөрийн зах зээлийн барометрээс илхэн харагдана. Тэдний ажилчиддаа тавьдаг гол шаардлага нь харилцааны чадвар, компьютер техник, гадаад хэлний мэдлэг, хувь хүний харилцааны соёл, удирдах болон багаар ажиллах чадвар байдаг. Түүнээс гадна шинэхэн ажилтны үнэнч шударга, ажиллах чин хүсэл, уян хатан байдал, хариуцлагатай болон өөдрөг үзэл зэрэг хувь хүнийх нь зан төлвийг бас ихэд хардаг аж.

Харин ажилтан бүр ийм байдаггүйг аливаа байгууллагын гол бэрхшээл гэж үздэг байна. Ажил олгогчдоос тодруулахад нэн түрүүнд мэргэжлийн өндөр ур чадвартай хүн олддоггүй, ажилд авсан хүмүүс нь ажилдаа өөриймсөг бус ханддаг, ачаалал даадаггүй, тогтвортой ажиллах бодолгүй, ажлын хариуцлага, үүрэг хүлээхдээ муу, дээрээс нь цалингаа голдог байдал нь үйл ажиллагаа явуулахад ихээхэн саад болдог аж.

Тиймээс одоо гайгүй том компаниуд, албан байгууллагууд ихэвчлэн оюутнууд руу анхаарлаа хандуулах болсон бөгөөд аливаа илтгэл тэмцээн, тэтгэлэг зэргээс ирээдүйн ажилчдаа “түүдэг” болжээ. Тэднийг компанидаа цалинтай дадлагажуулж, төгсөнгүүт нь үндсэн ажилтнаараа авдаг практик их болсон байна. Энэ бол гадны хөдөлмөрийн зах зээлийн жишиг бөгөөд үүнийг өөрсдөдөө хэрэгжүүлснээр илүү хялбар, бас найдвартай болохыг ажил олгогчид баталсан. Тэгэхээр “Хэрвээ төгсөх курсын оюутан боловч ажлын байрны урилгагүй л бол тэр МАШ МУУ оюутан” болж таарах нь.

Өнөөдөр Монголд маш олон их, дээд сургуулиуд “хахсан” мэргэжлээр оюутнуудыг сургаж байна гэдэг. Гэтэл бодит байдал дээр нийлүүлэлт нь хэтэрсэн гэх хуульч, эрхзүйч, нягтлан, эдийн засагч гэх мэргэжлүүд одоо болтол хамгийн эрэлттэй ажлын тоонд багтсаар л байна. Жил бүр маш олон мэргэжилтнүүд энэ чиглэлээр төгсдөг ч ажлын байр эрэлттэй байна гэдэг нь чадварлаг ажилтан шаардлагатай байгаагийнх. ЭЕШ-ын хуваарь гарчихсан энэ үед ирээдүйн мэргэжил, ажлын чиглэлээ тодорхойлж чадахгүй байгаа ойр дотны хүндээ уншигч та л хамгийн сайн зөвлөгч нь байх болно.

Л.Навчаа

http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн та өөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно http://www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой http://www.joblinksmn.com

http://www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Харилцах хаяг:   joblinksmncom@yahoo.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s