Яаж залуудаа баяжих вэ?

Яаж залуудаа баяжих вэ?

ЗУРШЛЫН ХЄШVVРЭГ
Баян аав хэлэхдээ “Зуршил бол хоёр янз байдаг. Баяжуулдаг зуршил, ядууруулдаг зуршил.
Ихэнх ядуу хvмvvс ядууруулдаг зуршилтай байдаг учраас ядуу байдаг. Харин маш цєєхєн хvн баяжуулдаг зуршилтай байдаг учир баян болдог. Тиймээс хэрвээ та баяжихыг хvсэх юм бол баян хvмvvсийн зуршлыг єєртєє бий болгох хэрэгтэй” гэдэг юм. Хэрэв та баяжихыг vнэхээр хvсч байгаа бол энд бичигдсэн бvхнийг яг энэ цаг vеэс эхлээд дагаж мєрдєєрэй. Асуудлын гол нь маш цєєхєн хvн vvнийг хийж, дагаж мєрддєгт л оршдог байна.

ЗУРШИЛ 1 Сайн нягтлан бодогчийг олж авах Жинхэнэ бизнес єєрийн гэсэн нягтлан бодогчтой байх ёстой. Сар бvр єєрийн нябогийн хамт санхvvгийн бvх тооцоогоо шалгаж vзэх ёстой юм. Давтлага бол сурлагын эх байдаг учраас сар бvр эдгээр тоог та харснаар єєртєє сайн зуршилтай болоод зогсохгvй єєрийн орлого, зарлагаа дvгнэж, эцсийн дvндээ єєрийн амьдралын санхvvгээ хяналтандаа авна гэсэн vг.
Vvнийг 3 шатлалаар авч vзье.
1. Сайн нягтлан бодогчийг хайж олоод хєлсєлж авах хэрэгтэй.
2. Ингэснээр та єєрийн санхvvгийн байдлыг харуулсан нягтлан бодогчийн тооцоотой байх болно
3. Сар бvрийн энэ тооцоог та єєрийн зєвлєгчийн хамт харж шvvн тунгаасны эцэст хурдан засвар хийх боломжтой болно гэсэн vг.

ЗУРШИЛ 2 Ялагчдын багийг бvрдvvлэх “Баян аавын хєрєнгє оруулалтын гарын авлага” номондоо би М (мєнгєєр мєнгє хийгчид), Б (бизнесийн эзэн квадратууд) бол багийн спортын тєрєл юм гэж бичсэн байгаа. Харин Х (хєлсний ажилчин), Є (єєрєє хийгч, хувиараа хєдєлмєр эрхлэгч) квадратынхан багаар ажиллаж чаддаггvй бєгєєд єєр квадратад шилжихдээ багаар ажиллах дадлагагvй байдаг. Миний ядуу аавын санхvvгийн бvх асуудлууд тvvний мєрєн дээр тохоотой байдаг байсан. Тэр энэ бvх асуудлуудаа єєрєє л шийдэхийг хичээдэг, санхvvгийн бvх хvндрэлтэй асуудлаа бид нараас аль болохоор нуудаг байв. Харин баян аав бол эсрэгээр. Тэр єєрийн багийн гишvvдийг ресторанд, дугуй ширээний ярилцлаганд урьж бvхий л хvндрэлтэй асуудлуудаа нээлттэй авч хэлэлцдэг байсан. Баян аав “Баячуудад, ядуучуудад, компаниудад, Засгийн газарт, сvмvvдэд… бvгдэд нь санхvvгийн асуудлууд байдаг. Хvмvvсийн баян байх, эсвэл ядуу байхыг тодорхойлдог гол ялгаа нь энэ бvх асуудлуудын учрыг олох чадварт байдаг юм. Ядуу хvмvvсийн ядуу байдаг шалтгаан нь єєрийнхєє мєнгєний асуудлыг муу олдогт байгаа юм” гэдэг. Баян аав “Хvн ганцаараа бvх юмыг мэднэ гэж байхгvй. Хэрвээ чи мєнгєний тоглоомд хожихыг хvсэх юм бол хамгийн шилдэг ба хамгийн сэтгэмж сайтай хvмvvсээр єєрийн багийг бvрдvvлэх хэрэгтэй” гэж байнга хэлдэг. Ийм учраас л баян аав єєрийн багаар мєнгєний хvндрэлийн асуудлаа нээлттэй шvvн ярилцаж шийддэг, харин ядуу аав яагаад мєнгєний тоглоомонд ялагдсан бэ гэхээр тэр бvх асуултанд єєрєє хариулдаг байсан, гэвч vнэндээ бол vvнийгээ мэддэггvй байсан юм. Сар бvр таны нябо санхvvгийн чинь тооцоог авчирч єгмєгц та єєрийн багийн хамт vvнийг хэлэлцэх ёстой. Магадгvй танд банкны эзэн, нарийн мэргэшсэн нябо, ємгєєлєгч, биржийн зуучлагч, vл хєдлєх хєрєнгийн брокер, даатгалын брокерууд болон бусад хvмvvс байж болно. Эдгээр мэргэжилтнvvд зєвлєгєєн дээр єєрийн vзэл бодол, мэргэжлийн онцлогийг тусгасан санаануудыг хэлж, асуудлыг шийдэхэд чинь тусална. Хамгийн чухал нь єєрийн мєнгєний асуудлыг нуух биш, харин нээлттэй ярилцаж, хvндрэлтэй асуудлаас гарах арга зам, саналуудыг сонсож, эцсийн дvндээ та шийдвэрээ гаргах ёстой.

ЗУРШИЛ 3 Єєрийн vзэл бодол, мєн чанарыг байнга єргєжvvлж байх ёстой. Одоо бид аж vйлдвэрийн зуунд биш, мэдээллийн зуунд аж тєрж байна. Ийм учраас таны хамгийн том актив (ашиг авчирдаг хєрєнгє) бол хувьцаа, облигаци, vйлдвэрийн газар биш харин дээд зэргийн шинэ мэдээлэл юм. Хэт олон хvмvvс ард хоцордог нь тэд хуучирсан мэдээллийг ашигладагт байдаг. Єчигдрийн зєв байсан мэдээлэл єнєєдєр тохирохгvй байж болно. Хэрэв та залуудаа баяжиж, ажил хэргээ эрт орхихыг хvсэх юм бол та шинэ мэдээллээр єєрийгєє байнга цэнэглэж байгаарай.

ЗУРШИЛ 4 Vргэлжлvvлэн єсєх хэрэгтэй Нэг удаа миний танил хувьцааны зах зээл дээр нэлээд хэдэн сая доллараа алдсанаа гомдоллон ярилаа. 1995 он хvртэл тэр хєрєнгє оруулалт хийж байсангvй. Харин дараа нь том зээл авч хувьцаа худалдан авсан бєгєєд зах зээлийн уналтын улмаас бараг бvх зvйлээ алджээ. Єєрийн хувийн байшингаа хvртэл алдсан. Тэр єєрийн гомдлыг vргэлжлvvлсээр байсан тул энэ бvхэнд нь би хоолойгоо тултал цадаж байгаагаа мэдэрлээ. Тэгээд би тvvнээс “Чиний том хvн болох цаг нь болсон. Чи одоо том жаал болсон. Зах зээл дээрх хувьцаа vргэлж єсєж байдаг гэж чи хаанаас сонсоо вэ” гэж асуулаа. Энэ асуултанд тэр єєрийгєє биш, хэн нэгнийг буруутгаж байв. Миний зэмлэл тvvнийг зогсоож чадсангvй. Тэр “Хувьцааны зах зээл дээр алдагдалд орж байгаа хvмvvст зориулж холбооны засгийн газар яагаад арга хэмжээ авахгvй байна вэ? Би яаж энэ бvхнийг тєлєх юм бэ” гэлээ. Салахдаа би тvvнд тvрvvний хэлсэн “Чиний том хvн болох цаг чинь болсон” гэснийгээ давтан хэлсэн юм. Vvнээс харахад, хэрэв та санхvvгийн найдвартай ирээдvйг хvсэх юм бол зах зээлд уналт, єсєлт гэж байдгийг зайлшгvй мэдэх ёстой. Тэнд таныг хамгаалах хэн ч байхгvй гэдгийг санаж байх хэрэгтэй. Дээрхи хvнд миний хэлсэн “Чиний том хvн болох цаг болсон” гэдэг нь ямар учиртай гэвэл, энэ нь биеээ даах чадвартай байх, єєр бусдаас улам бага хамааралтай болох ба єєрийнхєє тєлєє улам илvv их санаа тавьдаг болох, єєрийн болон бусдын хэрэгцээний тєлєє санаа тавьдаг болохыг хэлж байгаа юм. Хvн vргэлжлvvлэн єсєх хэрэгтэй. Энэ нь маш чухал зуршил. Хэрвээ та залуудаа баяжиж, ажил хэргээ эрт орхихыг хvсэх юм бол олонхи хvмvvсээс тvрvvлж хурдан том болох хэрэгтэй.

ЗУРШИЛ 5 Vргэлж тохиолддог азгvйдэлд бэлэн бай Баян аав, ядуу аав хоёрын нэг vндсэн ялгаа бол ядуу аав маань азгvйдэлд бэлэн биш байсан юм. Тэрээр алдаа гаргах нь дампуурахын шинж гэж vздэг. Харин баян аав єєрийн мэдэхгvй салбаруудад байнгын аялал хийх дуртай. Тэр том том мєрєєдєлд итгэж, шинэ шинэ зvйлvvдийг туршдаг байсан. Баян аав “Заримдаа амьдралын эхэн vед зєв мэт байсан зvйл амьдралын эцэс рvv буруу болох нь мэдэгддэг. Маш олон хvмvvс амжилтанд хvрдэггvйн шалтгаан бол тэд єєрчлєлтєєс айдаг. Эсвэл цаг vедээ тааруулж єєрєє єєрчлєгдєж чаддаггvй. Шалтгаан нь гэвэл тэд алдахаас айдаг. Заримдаа зєв байхын тулд зайлшгvй алдаа гаргах шаардлагатай байдаг. Ихэнх хvмvvс амжилтанд яагаад хvрдэггvй вэ гэхээр тэд vргэлж зєв байхыг хvсдэг. Алдаа, зєрvv гарахад бэлэн биш байдаг. Тэдний энэ айдас нь амжилтанд хvргэдэггvй ба азгvй байдлынх нь шалтгаан болдог. Айдас бол муу зvйл бєгєєд тэднийг єєрсдийгєє муугаар мэдрэхэд хvргэдэг” гэж хэлсэн. Баян аавын нууц нь гэвэл “Энэ дэлхий биднийг амжилтгvй, азгvй байхад зориулагдан vvссэн биш, харин биднийг ялалтанд хvрэхэд зориулагдсан юм. Гэвч ялахын тулд эхлээд бид ялагдалд бэлэн байх ёстой. Азгvй, амжилтгvй байдлаас зугатагч хvмvvс амжилт, ялалтаас мєн адил зугтаадаг. Азгvй явдал бол азнаас салгаж болдоггvй нэг хэсэг нь юм” гэдэг. Баян аав “Чимээгvй амьдар. Єдєр бvр ямар нэгэн зоригтой, бага зэрэг эрсдэлтэй алхмуудыг хийж бай. Vvгээрээ чи баяжихгvй ч энэ зуршил чинь чамайг аятайхан єдєєгдсєн байдалд байлгаж, чиний залуу насыг олон жилээр сунгана” гэсэн юм. Тєгсгєлд нь хэлэхэд баян аав єдєр бvр том биш ялагдалд бэлэн байдаг. Ядуу аав бол ерєєсєє азгvй байдлаас зугатах бvх арга хэмжээг авдаг. Хоёр аавын эдгээр жижигхэн зуршлуудын ялгаа нь тэдний амьдралын эцэст амьдралынх нь асар том ялгаагаар илэрч гарсан юм даа.

ЗУРШИЛ 6 Єєрийгєє чагнаж бай Залуудаа баяжиж, ажил хэргээ эрт орхихыг хvссэн хvмvvсийн хамгийн чухал хэрэгтэй сvvлчийн зуршил бол єєрийгєє чагнаж, сонсож сурах чадвар билээ. Баян аав “Миний хамгийн хvчирхэг хvч бол єєртєє яриад, тvvндээ байнга итгэдэгт байгаа юм” гэж vргэлж хэлдэг. Баян аав нэг удаа “Азгvй хvмvvс юу хvсч байгаа дээрээ биш, юуг хvсэхгvй байгаа дээрээ анхаарлаа хандуулдаг. Тэдний гол алдаа энэ юм. Энэ нь явсаар зуршил болдог. Мєнгєнд ч гэсэн ингэж ханддаг” гэсэн юм. Би хариуд нь “Тэгвэл, би ядуу байхыг хvсэхгvй байна гэх эсвэл Би баян байхыг хvсч байна гэдгийн хооронд асар их ялгаа байх нь ээ?” гэхэд “Тийм ээ. Миний бодлоор хvний оюун ухаан vгvйсгэх, батлахыг сонсдоггvй. Тэр зєвхєн шvvн тунгааж буй сэдвийг сонсдог. Эрvvл саруул, ядуу, баян, азгvй, азтай гэх зэргээр чи юун тухай ярина, тийм л болно” гэлээ. Тэгэхэд нь би “Тэгвэл би мєнгєє алдахыг хvсэхгvй байна гэж ярих юм бол оюун ухаан Би мєнгєє алдахыг хvсэж байна л гэж сонсох хэрэг vv” гэж асуулаа. Баян аав “Би тэгж л бодож байна” гэсэн юм. Бид ажлыг эхэлж хийхдээ заримдаа єєрєє єєртєє итгэлгvй болж, айдас эргэлзээтэй болдог. Энэ vед єєрєєсєє Би юунаас айгаад байна вэ? гэж асуухын оронд Би юуг хvсэж байна вэ? Би єєрийн хvсэж байгаагаа олж авахын тулд юуг хийх шаардлагатай вэ? гэж асуух хэрэгтэй байна. Энэ асуултууд амьдралын шинэ боломжийн ємнє таны оюун санааг нээж єгєхийг та мэдрэх бєгєєд айдас, эргэлзээ тань орхин одохыг мэдрэх болно. Энэ бvхний дараа танд шинэ, ашигтай санаа тєрж, ажил тєрлєє эхлvvлдэг болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s