Залууст ажил олдохгүй байгаагийн бас нэг шалтгаан нь хэтэрхий өндөр шалгуур…

Залууст ажил олдохгүй байгаагийн бас нэг шалтгаан нь хэтэрхий өндөр шалгуур…
Монголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ


Энэ асуултанд http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

Улс орны хөгжил чанартай боловсон хүчнээс ихээхэн шалтгаалах агаад нийгэм хувь хүнээс бүрддэгтэй адил юм. Залуу хүн ямар байна улс орны хөгжил тийнхүү цэцэглэх аж. Тэгвэл монголын залуусын боловсрол хэр зэрэг чанартай вэ? Хэдий чинээ чанартай байна төдий чинээ улс орны хөгжил цэцэглэл олон улсын түвшинд харагдана. Боловсролын чанарын тухай ярихын тулд дараах цөөн тоо баримттай танилцъя.

Өнөөдөр Монгол Улсад 162 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 150 326 оюутан суралцаж байна. 10 000 хүнд ногдох сургууль болон оюутны тоогоороо бид дэлхийд толгой цохиж явна. 300 сая хүнтэй АНУ-д 1700, харин 150 сая хүнтэй Оросын Холбооны улсад 537 их дээд сургууль, коллеж (үүнээс 48 нь их сургууль) байдаг. Манайхтай бараг адил хүн амтай (2,3 сая) Латви улсад нийт 63 их дээд сургууль, коллеж байгаа бол 4,1 сая хүнтэй Шинэ Зеландад 8 их сургууль, 28 дээд сургууль, 21 технологийн дээд сургууль байдаг.

Дээрх тоон баримтаас үл хамааран залуус бид чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшээд ажлын байранд гарахад бэлтгэгддэг гэж үзвэл яагаад ХАНГАЛТТАЙ ажлын байр байхгүй байна вэ:

Ажилгүйчүүдийн тоон судалгааг харьцуулж үзэхэд сонирхолтой дүн гарч байгаа аж. Өөрөөр хэлбэл ажилгүйчүүдийн 16 орчим хувийг дээд боловсролтой залуус эзлэж байна. Мөн тусгай дунд боловсролтой нь 6%, мэргэжлийн анхан шатны боловсролтой нь 6.1 хувийг эзлэж байв. Харин боловсролгүй ажилгүй залуус 0.4 хувийг эзлэж байгаа юм. Үүнээс харахад дээд боловсролтой залуусын тоо ихсэх тусмаа түүндээ тохирсон нь бүү хэл мэргэжлийн бус ажил нь ч олдохгүй байгаа нь харагдаж байна. Ялангуяа дээд боловсролтой ажилгүй залуусын насыг харахад 25-34 гэсэн мэдээ байдаг. Энэ нь ид хийж бүтээх насан дээрээ ажилгүй сууж байна гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд дээд боловсролтой мэргэжилтэнг олноор нь чанаргүй бэлтгэх болсон хэмээн боловсролын салбар шүүмжлүүлж байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагийн дээр харин ч сургалтын төлбөрөө улам нэмэгдүүлсэн хувь, хувьсгалын сургуулиудын тоо нэмэгдсээр л байна.

Залууст ажил олдохгүй байгаагийн бас нэг шалтгаан нь хэтэрхий өндөр шалгуур: Залуусаас үл хамаарч ажил олдохгүй байгаа шалтгааныг дараах судалгаанаас шууд харж болохоор байна.
Шуурхай зар сонины 2013.01.22 Мягмар гаригийн №06 / 2199/ дугаар: Нийт 703 ажлын зар байсанаас Залууст хамааралтай, нас заасан, тодорхой шаардлага, шалгууртай 65 ажлын байр байна. Ихэвчлэн доорх ажлын байрны саналууд байна.
Үүнд:
Зөөгч, үйлчлэгч, туслах, худалдааны ажил, цэвэрлэгч , тооцооны ажилцан /кассчин/, борлуулагч, реклам суртчилгааны ажилтан, цагийн ажил гэх мэт ажлууд байна. Цалин 200’000- 400’000₮ хооронд байдаг.
Цөөхөн ажил 500’000, 800’000₮ санал тавьдаг. Ажлын байр тус бүрдээ доорх шаардлагыг тавьсан. Үүнд: Нас заасан /ихэвчлэн 18-25 насны охид, залуусыг/, тогтвортой, суурьшилтай, сургаж авна, хэл ярианы баялагтай, сэргэлэн, өөртэй итгэлтэй, шинийг санаачлагч, үнэнч шударга, цэвэрч нямбай, бага насны, хүүхэдгүй, ажилч хичээнгүй, ачаалал даах чадвартай, зөв дүр төрхтэй, эрүүл ахуйч, дадлага туршлагатай, дээд боловсролтой, идэвхи санаачлагатай, мэргэжилээрээ өсөн дэвжих, эрмэлзлэлтэй, 170-175 түүнээс дээш өндөртэй, харьцааны соёлтой, мэргэжилийн дипломтой, даруу /массажист /, гарын ур дүйтэй, хувийн соёлтой, архи тамхи хэрэглэдэггүй
итгэл даах гэх мэт шаардлагыг ажил олгогч нар шаардаж байгаа нь залуусын ажилд орох боломжыг хязгаарлаж байгаа нь тодорхой байна. Ялангуяа мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлага нь хамгийн том хаалт бодлог гэдгийг шинэхэн сургууль төгссөн залуус хэлж байна.
Мөн үндсэн хуулийн 14.2т заасны дагуу Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтыг ноцтойгоор зөрчих үндэслэл болж байна. Мөн монголын нийт залууст хэт өндөр шалгуур тавьсан нь залуусын нийгэмдэх үнэлэмжийг бууруулах гол шалтгаан болдог. Мөн энэхүү шалгуураас болж залуус ажилд орох цаашлаад биеэ даах хүсэл сонирхолгүй болж бэлэнчлэх сэтгэлгээнд автах хандлага давамгайлж байгаа нь харагдаж байна.
Гэвч залуу хүн бидний гарт өөрчлөлтийг бий болгох боломж өнөөдрийг өөрчлөх ухаан дутахгүй гэдэгт нийтлэгч миний бие итгэл төгс сууна. Залуу хүнийхээ хувьд мэргэшсэн мэргэжилтэн, боловсролтой боловсон хүчин байх нь миний хамгийн том зорилго. Залуус биднийг төр засаг дэмжиж, нийгэмдээ хүн бүр хувь нэмэр оруулдаг болчихвол хаа хаанаа том боломжууд, өөрчлөлтүүд бий болно. Монголын залуус ч гэсэн ийм гэгээлэг зорилго хүсэл мөрөөдөлтэй байж дор бүрнээ улам их хичээж, бидэнд өөрт хамааралтай асуудлаар шийвдэр гаргахад оролцох боломжууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна гэдэгт бид итгэдэг.
Мэдээллийн эх сурвалж:
www.dandaa.mn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s