Сайн менежер гэж хэн бэ?

Сайн менежер гэж хэн бэ? 

 

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

 

 

Сайн менежер гэж хэн бэ?  энэ асуулт хамгийн чухал асуудлуудын нэг байсан бөгөөд байсаар ч байна. Удирдагч менежер хоёр ямар ялгаатай тухай нилээн маргалддаг. Удирдагч ба менежер хоёр хэлбэр талаараа төстэй ч агуулга талаараа тэнгэр газар шиг ялгаатай ойлголт.

Хэсэг хүүхдүүд модонд зугаалж явжээ. Гэтэл нэг хүүхэд нь бүгдээрээ самар түүцгээе гээд нэгнийхээ мөрөн дээр авиран гарч тэр модонд самар байна хэмээн хашгирчээ. Бүгд гүйлдэн иртэл нэг хүүхэд нь бүгдээрээ нийлээд модоо хөдөлгөвөл самар амархан унах юм байна гэв. Бусад нь зөвшөөрч мод уралдан хөдөлгөж самар унагаж эхэлжээ. Энэ жишээнээс эхний хүүхэд удирдагчийн үүргийг хоёрдахь хүүхэд менежерийн үүргийг гүйцэтгэсэн бол бусад нь удирдагчийн хүсэл зорилго, менежерийн аргачлалын дагуу гүйцэтгэжээ. Яг энэ теором л менежментийн шинжлэх ухаан болон олон талаар хөгжсөн байдаг. Удирдагч менежер хоёрын ялгаа нь

 

·         Удирдагчид ирээдүйд болох зүйлийг харж, ямар ч үнэ цэнээр хамаагүй хүрэхийг хүсдэг бол Менежерүүд ямар нэгэн зүйлийг зөв хийхийг хичээдэг

 

·         Удирдагчид асуудлыг эрсдлээс үл эмээн шийдэхийг хүсдэг бол Менежерүүд асуудлыг өөртөө хамгийн эрсдэлгүй байдлаар шийдвэрлүүлэхийг хүсдэг

 

·         Удирдагчид шийдвэр гаргахдаа ирээдүйд хамгийн зөв байх зармыг барьдаг бол Менежерүүд энэ шийдвэр хүмүүст хэрхэн таалагдахыг боддог

 

·         Удирдагчид үр дүнг эрхэмлэдэг бол Менежерүүд үйл явцыг илүү эрхэмлэдэг

Олон жилийн туршид сайн менежер гэдэг ойлголт нь амжилтанд хэрхэн хүрэх газарч болж байсан ба энэ ойлголтыг менежерийн хувийн шинж чанартай холбож тайлбарлахыг оролдсоор иржээ. Агуу Күнзийн сургаалд “Хүн юуны түрүүнд хамтран ажиллагчдынхаа зан ааш, мэдрэмжинд нэвтрэн орох нарийн чадварыг эзэмшсэн байх”-ыг илүүд үздэг гэсэн бол Гомерийн үеийн Грекчүүд менежер хүн дараах 4 шинж чанарыг өв тэгш эзэмшсэн байх ёстой гэж үзсэн байна. Үүнд:

1. Несторын мэргэн ухаан
2. Агамөмноны шударга зан
3. Одиссейн зальжин чанар
4. Ахиллесийн шургуу чанар зэргийг багтаасан.
Гомер бодит байдал дээр өв тэгш удирдагч гэж байдаггүй, өөрөөр хэлбэл дээрх дөрвөн шинжийг нэгэн зэрэг агуулсан хүн байдаггүй гэдгийг цохон тэмдэглээд зөвхөн дээрх шинжүүдийн аль нэг хэсгийг агуулсан удирдагчид нэгэн зорилготойгоор нэгдэн ажилласан үед л өв тэгш удирдагчид дөхөж очно гэж үзжээ. Гэхдээ удирдагч бүр өөрийн давуу болон сул талыг байнга санаж байх хэрэгтэй бөгөөд ингээгүй тохиолдолд өөрийн зан аашны золиос болно гэсэн үг. Тэгвэл XX зууны сүүлээр зарим эрдэмтэд орчин үеийн менежерт байх чанаруудыг дараах байдлаар тодорхойлсон байна.

Физикийн шинж чанар: Идэвх чармайлт, шургуу зан, эрүүл мэнд, хүч чадал
Хувь хүний шинж чанар: Дасан зохицох чадвар, өөртөө итгэлтэй байдал, нэр хүнд, амжилтад тэмүүлэх байдал
Оюун ухааны шинж чанар: Ухаан, зөв шийдвэр гаргах чадвар, зөн билэг, бүтээлч эхлэл
Чадвар: харилцан холбоо бусадтай зөв харилцах чадвар, тактик, дипломат байдал

Хямралын өнөө үед менежерүүд доорх чанаруудыг өөртөө шингээсэн байх ёстой гэж бүх судлаачид хүлээн зөвшөөрдөг.
– Зах зээлийн эдийн засгийн байдал,  түүний хөгжилтэй холбоотой гүн гүнзгий мэдлэгтэй байх
– Үйлдвэрлэл дэх хүний нөөцийг илрүүлэх ба ашиглах авъяас чадвартай байх
– Шинжлэх ухаан технологийн шилдэг ололт амжилтыг үр ашигтай ашиглаж чаддаг байх
– Нийгмийн сонирхолыг урьтал болгох, өөрөөр хэлбэл тодорхой үеүдэд нийгмийн тодорхой зорилгод хүрэхийн тулд өөрийн орлогоос татгалзаж чаддаг байх
– Сэтгэл зүйн боловсролтой байх
– Нийгмийн шударга ёсны зарчмыг өөрийн ажлын удирдлага болгох
– Өөртөө хариуцлагыг авч чаддаг байх
– Ажлын ашиг сонирхолын үүднээс шүүмжлэх ба шүүмжлэлийг хүлээн авч чаддаг байх
– Байнга санаачлага гарган ажиллах
– Ашиггүй ажил хийдэггүй байх
– Бэрхшээлийг даван туулах эрмэлзэлтэй, эр зориг болон уян хатан ажиллах чадвартай байх
– Логик сэтгэлгээтэй
– Ажлын ашиг сонирхолын үүднээс өөрт таалагдахгүй байгаа саналыг хүлээн авах чадвартай байх

Ажлын үр ашигтай аргын тусламжтайгаар хэт ачааллаас өөрийгөө хамгаалах менежерийн ажилд оновчтой сэтгэлгээ гол байр суурь эзэлдэг. Орчин үеийн менежерийн эргэцүүлэн бодох үйл явцын диалектикийг доорхи шинж чанаруудаар тодорхойлж болно.
– Ямар нэгэн зүйлийг системтэйгээр, өргөн хүрээтэй, цогцоор нь эргэцүүлэн бодох чадвартай байх болон удирдлагын жижиг, нарийн төвөгтэй бүхий л үйл ажиллагааг мэдэх
– Өөрөөр хэдийгээр эсрэг саналтай байгаа ч бусдын бодол саналыг ойлгох, хүлээн авах, ашиглах чадвартай байх
– Дээрээс үзүүлж буй ажил төрлийн бус дарамт шахалтаас татгалзах
– Шинэ санал, ололттой байдлыг дэмжих ба үүнийг хий хоосон зүйлээс ялгаж чаддаг байх
– Эрсдэл хийх чадвартай байх, ингэхдээ бизнестээ хор хөнөөлтэй алдаа аль болох гаргахгүй байх
– Хүмүүстэй эелдэг болон бодлоготойгоор харилцах ба ажлын тогтоосон журмыг биелүүлэх талаар хатуу шаардлага тавих
– Орчин үеийн менежер нь өнөөгийн удирдлагын шаардлагад нийцэхийн тулд янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвартай байх хэрэгтэй.

 

http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн та өөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно http://www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой http://www.joblinksmn.com

http://www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s