Та ажилдаа дуртай юу?

Та ажилдаа дуртай юу?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

            Хангалттай мөнгөтэй бол ажил хийх үү? Та асуултанд шударгаар хариулахыг хичээгээрэй.

Ажил гэдэг ихэнх хүмүүст цалин мөнгөнөөс гадна, бүр содон онцгой таашаалыг өгч байдаг. Өөрийн авьяас сонирхлын дагуу ажилласнаар хүн боломж, бололцоогоо мэдэж, хэрэглэхийн сацуу нийгэмд тодорхой байр суурь эзлэн өөрийгөө хэн болох, юу чаддагийг бусдад харуулах боломжтой болдог. Ингээд ч зогсохгүй шинэ мэргэжил дадалтай болж, амьдралын өөр баялаг туршлагатай хүмүүстэй танилцан үзэл бодлоо солилцох боломж гардаг.

 

Гэвч нөгөө талаас ажил нь хэвэнд цутгачихсан мэт нэг хэвийн, уйтгартай байж бас болдог. Ийм ажилтай хүн хийх ёстой зүйлээ хийнэ гэхээс залхуу нь хүрч, улмаар мэргэжил болон албан тушаалын хувьд өсөх боломжгүй гэдгээ мэдэрч, удирдлагадаа уурлаж суудаг. Магадгүй үүнээсээ болоод орой гэртээ уур, уцаартай хүн ирж гэрийнхэндээ уураа гаргадаг болж ч болох юм.

 

Гэхдээ сэтгэлдээ таарсан, өсөх боломжтой ажилд орсноор бүх зүйл шийдэгдчихгүй. Үр өгөөжтэй, харилцан ойлголцсон ажлын харьцаа тогтоож, түүнээ алдалгүй явах нь дараагийн зорилт юм.

 

Ажлаас авах таашаал нь даргын удирдах арга барилаас давхар шалтгаалдаг. Үүнээс гадна хувийн зан чанар, боломж нь ажлаас тавигдаж байгаа шаардлагад хэрхэн нийцэж байгаа нь хүмүүсийн санааг зовоодог асуудал. Боломж нь огт өөр салбарт тохирохоор байж болох талтай.

 

Энэ асуудал буюу хүн томилогдсон албан тушаалдаа тохирохгүй байх нь хөдөлмөрийн үр бүтээмж муудах, хүний өөрийн ч тэр, ажил олгогчийн ч тэр сэтгэл бухимдахад хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан байдаг.

 

Ажил дээр өдөр тутам тулгардаг өөр нэг чухал асуудал нь сэтгэл зүйн стресс юм. Цөөн мэргэжлийн ажил л онцлогоосоо шалтгаалаад амь насанд аюултай онцгой нөхцөлд байдалтай өдөр болгон шахуу тулгардаг. Харин дийлэнх мэргэжил нь сэтгэл зүйн, сэтгэл хөдлөлийн гаралтай стресст оруулдаг.

 

Ажил ба ар гэрийн үүрэг хариуцлага хоорондын зөрчил, албан газар дээрх ажил хэт ачаалал, эсвэл сул зогсолт, үүрэг албан тушаал хоорондын зөрчилдөөн, үүрэг албан тушаалын тодорхойгүй байдал зэрэг нь стресст оруулдаг бусад шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл өдөр тутмын жижиг сажиг асуудлууд. Эдгээр нь тус тусдаа давж гарч болох стресс байж болох юм. Гэвч стресс нь хуримтлагддаг болохоор ар араасаа дараалсан олон жижиг асуудлууд нь сэтгэл зүйд маш хүнд дарамт болдог.

 

Ажил дээр стресст оруулдаг олон шалтгаан байдаг бол бие махбодь нь удаан хугацааны туршид биеийн болон сэтгэл санаа нь байнга дээд цэгтээ хүртэл ачаалладаг гэсэн үг. Ийм нөхцөлд ялихгүй зүйлээс гэнэт тэсэрч уурлах, бие махбодийн хямрал, сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй эмгэг нэг их удалгүй гарч ирэх гарцаагүй.

 

Гэхдээ ажил хийдэг хүн болгон байнгын стресст байдаг гэвэл ташаарал болно. Зарим нь бухимдаад, дэлбэрчих гээд байхад, зарим нь хийх ёстой зүйлээ тайван хийгээд явж байдаг. Энд хэргийн гол нь хүн бүр өөртөө, удирдлагадаа, нэг зиндаатай хүмүүстээ, доод албан тушаалтнууддаа, хийх ёстой ажилдаа янз бүрээр ханддагт байгаа юм. Өөдрөг үзэлтэй хүмүүс нь стресс, түүний үр дагаварыг хавьгүй хялбар давж гардаг. Үүнээс гадна өөрийн хүч боломжийг бодитойгоор тодорхойлж, хүндрэл бэрхшээлд ухаалаг байрнаас хандаж сурснаар ажилтай холбоотой хамгийн хүнд асуудал хүртэл хүнд өөрийгөө үнэлэх, өөрөөр бахархах боломж болж өгдөг.

 

Мөн хэзээ юу хийхээ өөрөө шийдэх боломж, өндөр мэргэшил, хараат бус байдал, өөртөө итгэх итгэл, өөрийн хүч боломжийн мэдрэмж, дотны хүмүүсийн дэмжлэг зэрэг нь стрессийн үр нөлөөг бууруулдаг хүчин зүйлс юм.

 

Иймд ажлын харилцааны сэтгэл зүй нь хүмүүст хувийн онцлог, чадвар болон дадлыг зөв тогтоох, эдгээрийг хэрэглэх хамгийн зохистой салбарыг хайхад туслахаас гадна үр дүн багатай ажил гүйцэтгэх хэв маягийг өөрчлөхөд ихээхэн нэмэр болдог.

 

Өөрийн боломж, хязгаарыг бодитоор үнэлснээр ажил үүргээ амжилттай биелүүлж албан тушаал өсөх боломжтой болно. Удирдлага болон хамт олонтойгоо зөв харьцаа тогтоон шаардлагатай үед “зай авч” сурснаар бусдын тоглоомны золиос болох, мэдлэг, цаг хугацаагаа бусдад ашиглуулах боломжгүй болгоно. Бухимдлыг арилгах сэтгэл зүйн аргуудад суралцснаар сэтгэл санаа өөдрөг болж, сэтгэл зүйн болон биеийн ядаргаанд орох эрсдлийг багасган ажлын стрессийн эсрэг дархлаатай болгодог.

http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн та өөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно http://www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой http://www.joblinksmn.com

http://www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn

 

Эх сурвалжийг нь санадаггүй. Интернетээс л нилээн дээр татаж авч байсан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s