Хүний нөөцийн бодлого идэвхижүүлэлт

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

Image

Аялал жуулчлалын салбар нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөн шинэ мэдлэг мэдээлэл,шинэ соёлыг танин мэдүүлдэг шудрага өрсөлдөөний хэлбэр юм. Манай улсад аялал жуулчлалын үйлчилгээний салбарууд байгуулагдаж, өргөжихийн хирээр тэдгээрт ажиллах боловсон хүчин,хүний нөөцийн асуудал тулгамдсаар байна. Аялал жуулчлалын байгууллагын зохион байгуулалт үйл явцыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх гол нөөц нь хүний нөөц билээ. Хүний нөөц нь байгууллагын бусад нөөцүүдийг бодвол баялаг, үйл ажиллагаанд оролцохын хирээр улам бүр хөгжин дэвжиж байдаг. Ажилтан бүрийн авьяас чадвар,нөөц боломжийг илрүүлж хөгжүүлэх,тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах,зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзлэл төрүүлэх,дэмжлэг үзүүлэх,орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол ажил чиглэнэ.Хүний нөөцийн менежмент нь Байгууллагын менежментийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ажиллагсдын хөдөлмөрийн үйл ажиллагаа,тэдний байгууллагатай үүсгэсэн харилцааг судалдаг.

Хүний нөөц бүрдүүлэлт нь:

vТөлөвлөлт

vАжлын байрны шинжилгээ

vАжиллах хүчний нөөц бүрдүүлэлт /татах, элсүүлэх,сонгох,ажилд авах/ зэрэг үйл явцаас бүрдэнэ.

Хүний нөөцийн хадгалалт нь:

vУрамшуулал

vЦалин хөлс

vХөнгөлөлт

vАжлаас халах

vХөдөлмөрийн харилцаа зэрэг үйл явцаар ойлгогддог.

Хүний нөөцийн хөгжил нь:

vАжил мэргэжлийн чиглүүлэлт

vСургалт

vАжлын үр дүнгийн үнэлгээ

vАлбан тушаал ахих зэрэг үйл явцаар тодорхойлогддог байна.

Хүний нөөцийн менежмент нь ажилтан бүрийн мэдлэг,чадварыг бүрэн нээх,оновчтой ашиглах явдалд анхаарлаа төвлөрүүлдэг.Хувь хүний менежментийн хэрэгцээ нь түүний цогц чадамжаар тодорхойлдог.

Тэрхүү цогц чадамж нь:

vБие бялдар

vСэтгэлзүй

vБоловсрол

vМэргэжил

vХарилцаа

vЁс зүйн хөгжилөөр тодорхойлогдоно.[1]

Энэхүү чадамж нь хүн бүрт харилцан адилгүй бөгөөд идэвх санаачлага,ажлын хандлага зэргээр дамжиж үйл ажиллагааны явцад илэрдэг.Иймээс байгууллагын хүний нөөцийн менежмент нь гишүүн бүрийнхээ авьяас чадвараа илрүүлж үр бүтээлтэй ажиллан,үүнийхээ төлөө материаллаг болон сэтгэл санааны урамшуулал хүртэж ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байх орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажилладаг байна.

Хүний нөөц бүрдүүлэлт:

Хүний нөөцийн менежментийн бүтээгдэхүүний нэг нь нөөц бүрдүүлэлт юм. Байгууллагын удирдлагын явцад гарах энгийн ярианд “сайн хүн олж авах ” гэсэн хэллэг олонтаа тодорхойлогддог.Сайн хүн гэдэг нь :

vБоловсрол мэргэжлийн хувьд өндөр зэрэгтэй

vАжлын ур чадвар дадлага туршлагатай

vҮнэнч шударга, гүйцэтгэх чадвар сайтай

vЁс зүйтэй

vХариуцлага хүлээх чадвартай

vАр талдаа татлаа түтлээ багатай

vЭрүүл гэх мэт олон талын шинж чанарыг багтаана.

1.Ажил горилогч боломжийн хүнтэй холбоо тогтоох

2.Байгууллагад их үр бүтээл гаргах чадвартай хүнийг ажил горилогчдын дотороос шилж сонгох

3.Ажилтныг авна

Хүний нөөцийн төлөвлөлт

Бэлэн нөөцөө үнэлэх, цаашдын хэрэгцээгээ тооцох, хэрэгцээг хангах бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулах ажлыг хэлнэ.Байгууллага ажилтанд –урамшуулал,Ажилтан түүний хариуд өөрийн хувь нэмэрийг санал болгодог. Тиймээс хүний нөөц эрхэлсэн мэргэжилтэн энэхүү 2 талын сонирхолын алтан дундажыголохыг эрхэмлэх хэрэгтэй. Энэхүү төлөвлөлтийн үр дүнд хичнээн тооны ажилчид ямар ямар чиглэлд хэрэгтэйг урьдчилан харж, ажиллах хүчний эргэлтийг тодорхойлно. Энэ явцад байгууллагын өнөөгийн нөөцийг ирээдүйн эрэлттэй харьцуулж ажилчдыг хөлслөх, сургах,халахтай холбогдсон цогцолбор ажиллагаа явуулах үндэс бүрэлддэг.

Хүний нөөцийн төлөвлөлтийн зорилго

Хэрэгцээндээ нийцүүлэн шаардлага хангахуйц мэдлэг,ур чадвар бүхий тодорхой тооны мэргэжилтэнг зохих албан тушаалд тухайн цаг үед нь зөв байршуулж үр бүтээлтэй ажиллуулах,хүний нөөцийн чадавхийг хадгалах, хөгжүүлэх шинэчлэх ажлыг тасралтгүй явуулахад чиглэнэ.

Хүний нөөцийн төлөвлөлт байгууллагын удирдлагаас шийдвэр гаргахад дор оурдсан байдлаар тусална.

-Ажилд шинээр хүн авах

-Цомхотгох

-Сургах

-Ажиллах хүчний зардлыг тооцох

-Менежментийгхөгжүүлэх

-Бүтээмж дээшлүүлэх

Хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлт ихэнхдээ 5 жилээс илүүгүй байвал зохимжтой.Хүний нөөцийн төлөвлөлтийг хийхдээ функц бүрээр,байршил ажил мэргэжил,хэрэгцээний хүрээгээр нарийвчилсан судалгаа хийнэ.

Ажиллах хүчний нөөц бүрдүүлэх

Байгууллагад орон тоо гарсан үед сонгон авах боломж бүхий ажиллах хүчний хүрэлцэхүйц хэмжээний нөөцийг бүрдүүлсэн байх учиртай Ажиллах хүчний нөөц бүрдүүлэлт нь хэрэгцээтэй тоо,чанарыг хангах чадварлаг ажил горилогч олох, ингэснээр ажлын байранд тохирох хүмүүсийг сонгох боломжтой болно.

Хүний нөөцийн бодлого нь Байгууллагын тогтвортой ажиллах нөхцөл нь болдог.Хүний нөөцийг бүрдүүлэх гол эх үүсвэр нь мэргэжлийн сургууль төгсөж байгаа мэргэжилтнүүд юм.Улсын хэмжээнд 2008-2009 оны хичээлийн жилийн эцсийн байдлаар аялал жуулчлалын бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа төрийн өмчит 14,хувийн хэвшлийн 37нийт 52 их,дээд сургууль коллежууд үйл ажиллагаа явуулж тэдгээрт жилд аялал жуулчлалын чиглэлээр 6890 оюутан суралцаж байгаагийн 2430 суралцагч нь төрийн өмчит сургуульд,нэг жилд ойролцоогоор 620 гаруй төгсөгч төгсч байна[2].Үүнээс үзэхэд Аялал жуулчлалын байгууллагад ажиллах боловсон хүчин жил ирэх тусам нэмэгдэж чанаржиж байгаа нь харагдаж байна.Хүний нөөц нь хамт олны дунд төлөвшиж,багаар хамтран ажиллах үйл явцад суралцаж байдаг мөн хамт олны дунд тухайн ажилтан нийгэмшиж,суралцаж өөрийгөө хөгжүүлж өөртөө итгэх итгэл ажилдаа дур сонирхолтой байж чадна.Хүний нөөцийг идэвхжүүлэх нэн чухал үйл явц нь урамшуулал юм.Урамшуулал нь дотоод ба гадаад эх үүсвэрээс бүрэлддэг.

vДотоод-ажлын хүчин зүйлтэй холбоотой бөгөөд,ажил өөрөө ажилтанд олгож буй урамшуулал юм.Энэ нь материаллаг бааз,ажлын ачаалал,хамт олон, байгууллагын удирдлагаас тавьж буй нөхцөл,тухайн ажилтны өөрийн ажиллах дур сонирхол зэргээс шалтгаална.

vГадаад-Байгууллага ажилтанд ажилласаных нь төлөө олгож буй шууд болон шууд бус шагналууд юм.

Монголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?

Энэ асуултанд http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s