CEO гэж хэн бэ? СЕО гэж юу гэсэн үг вэ?

CEO гэж хэн бэ? СЕО гэж юу гэсэн үг вэ?

CEO amjilt

CEO гэдэг нь “Chief Executive Officer” гэдэг үгний товчлол буюу бидний хэлж сурсанаар “Захирал”, “Гүйцэтгэх захирал” юм. Тэгвэл СЕО нь чухам юу хийдэг, ямар чиг үүрэг компанид гүйцэтгэдэг талаар ойлголттой болох үүднээс албан тушаалын тодорхойололттой нь танилцъя.
Энэ нь нийтлэг тодорхойлолт бөгөөд та өөрийн бизнесийн онцлог, удирдах арга барилдаа тохируулан энэхүү загварыг өөрчлөн ашиглаж болно.

Албан тушаал: CEO
Хэнд тайлагнах: ТУЗ

Хураангуй

Салбартаа тэргүүлэх байр суурин дээр компанийг удирдах. Компанийн эрхэм зорилго, зорилтруу урагшлах, орлого, ашигт ажиллагаа болон компанийн өсөлтийг урамшуулах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хөгжүүлэх. Бизнесийн бүтээмж, чанар, үйлчилгээ, нөөцийн үр ашигтай удирдлагыг батлан даах, компаний үйл ажиллагааг хянах.

Үндсэн чиг үүрэг

  • Компанийн эрхэм зорилго, зорилтруу урагшлах, орлого, ашигт ажиллагаа, байгууллагын өсөлтийг урамшуулах стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх, хэрэгжүүлэх.
  • Компаний орлого, нөөцийг үүсгэх стратегийг төлөвлөх, хөгжүүлэх, гүйцэтгэх.
  • Компанийн нэгдэл болон худалдан авалтын боломжийг олж тогтоох, гүйцэтгэлийн үйл ажиллагааг удирдах.
  • Компаний үйл ажиллагааны дүрэм, журам, бодлого болон стандартыг хөгжүүлэх.
  • Зорилгын хэрэгжилт, үйл явцыг тодорхойлохын тулд санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайланг задлан шинжлэх, одоогийн нөхцөл байдалтайгаа нийцүүлэн зорилго, төлөвлөгөөгөө шинэчлэн сайжруулах.
  • Компанийн зорилго, зорилтын биелэлтэд оруулсан хувь нэмэртэй уялдуулан ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх.
  • Радио, телевиз болон хурал дээр хувийн харагдах байдал, өгүүлэл, ярилцлагаараа дамжуулан компанийг дэмжиж, урамшуулах.
  • Хууль шүүх, харилцагч, хэрэглэгч, хүлээсэн чиг үүргийн өмнө компанийг төлөөлөх.
  • Орон нутаг, бүс, олон улсын зах зээл дээр компанийг дэмжиж, урамшуулах.
  • Хувь нийлүүлэгч болон ТУЗ-ийн хуралд компанийн тайланг танилцуулах.
  • Компанийн төлөвлөлт болон бодлого боловсруулалт хариуцсан зөвлөлийг удирдах.
  • Даалгаж өгсөн бусад үүрэг

Нэмэлт чиг үүрэг
………………….
Эрх мэдэл

  • Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй.
  • Компаний дүрэм болон ТУЗ-аас олгосон эрх.
  • Зохих дүрэм журам, батлгадсан төсөв, төлөвлөгөөний дагуу санхүүг захиран зарцуулах эрхтэй.

Хариуцлага

  • Компанийн үйл ажиллагаатай холбогдох бүх асуудлаар ТУЗ-ын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Албан тушаалаар оногдсон чиг үүргийг биелүүлээгүй эсвэл зохих түвшинд биелүүлээгүйн улмаас компанид үүссэн биет болон биет бус хохирол, дутагдалын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Дутуу эсвэл буруу боловсруулсан, хугацаа хожимдсон төсөл, төлөвлөгөө, санал, судалгаа, тайлан, дүгнэлт болон албан бичгийн өмнө зохих хариуцлага хүлээнэ. Удирдлага дахь ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүнд хариуцлага хүлээнэ.

Мэдлэг болон чадварын шаардлага

Стратеги төлөвлөгөө боловсруулж, биелүүлж байсан туршлагатай. Удирдлага зохион байгуулалтыг өөрчлөх, хэлэлцээр хийх, гэрээ багуулах мэдлэгтэй. Үйл явц болон дүрэм журмыг шинжлэн дүгнэх, ре-инженеринг хийх чадвартай. Бодлого боловсруулах, шинэ стратеги болон дүрэм журмыг хөгжүүлж, хэрэгжүүлж байсан туршлагатай. Санхүүгийн төлөвлөгөөг хөгжүүлэх, нөөцийг удирдах чадвартай байх. Санхүүгийн мэдээг дүгнэн шинжлэх, тайлбарлах чадвартай байх. Олон нийттэй харилцах зарчим, техникийн талаар мэдлэг, туршлагатай байх. Илтгэлийг хөгжүүлэх, нийтэд хүргэх чадвартай байх. Ажил нь мэргэжлийн бичгийн чадвар болон хувийн харилцааны чадвар шаардана. Багийг сэдэлжүүлэх, нэгэн зэрэг хэдэн төсөл удирдан ажиллах чадвартай байх. Боловсролын хувьд дараах 2 хослолыг шаардана.Бизнесийн удирдлага ба санхүү, нягтлан бодох бүртгэлээр мастер зэрэг эзэмшсэн байх мөн томоохон алба эсвэл компанид ___ жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх. Ажил нь уян хатан ажлын хувиар, аялалд бэлэн байдлыг шаардана.

Хангамж
Санхүү ………………….
Эд хөрөнгө …………..
Бусад……………………
Ажлын байрны нөхцөл

Оффисын орчин дахь хэвийн нөхцөлд ажиллана. Хааяа оройн цаг болон амралтын өдрүүдээр ажиллахыг шаардаж магадгүй. Зарим тохиолдолд шөнийн аялал шаардана.
Нэг: Гүйцэтгэгч
Гүйцэтгэх захирлын үүргүүдийн нэг бол топ-менежерүүдийн гаргасан стратеги төлөвлөгөөнүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх юм. Энэ тохиолдолд сео ерөнхий захирлын маш хүнд буюу хэцүү ажлын хэсгийг хариуцдаг. Том байгууллагыг 4 хувааж удирдах нь зөв байдаг бөгөөд ихэнхдээ ингэж хуваасан тохиолдолд гүйцэтгэх захирал энэ данхар юмсын ажлыг хянах үүргийг гүйцэтгэдэг. Тийм болохоор томоохон үйлдвэртэй компани жишээ нь авто машины концерн болон авиа компаниудад эсвэл их өрсөлдөөнтэй, хурдацтай хөгжиж буй зах зээлтэй  байгууллагууд гүйцэтгэх захиралтай байдаг.Хоёр: Шинэчлэгч Маш олон компаниуд гүйцэтгэх захиралд тодорхой нэг стратеги чиглэлийг удирдах үүрэг өгдөг. Жишээ нь ажлыг шинээр зохион байгуулах, байгууллагын томоохон өөрчлөлтүүд эсвэл хурдацтай өргөтгөл гэх мэт. Энэхүү асуудлууд нь ерөнхий стратегийг хэрэгжүүлэх шиг чухал ажил биш ч гэсэн тэдгээрийн хүрээ нь сео “өөрчлөлтүүдийн гол хөтөч” нь байх мөн стратегийг хэрэгжүүлэгч гүйцэтгэх захирал шиг нэр хүндтэй болох нь  маш чухал юм.

Гурав : Сургагч 
Зарим компаниуд залуу мөн бага туршлагатай ерөнхий захиралд /ихэнхдээ компанийн үүсгэн байгуулагч байдаг/  зөвлөгч сургагчийн үүрэгтэйгээр багтаа гүйцэтгэх захирлыг авдаг. Заримдаа залуу хурдан хөгжиж буй байгууллагад ерөнхий захирал болон шинэ бизнесийг хөгжүүлэх зорилготойгоор  туршлагатай, ухаалаг мөн танилын өргөн хүрээтэй мэргэжилтэн хэрэгтэй болдог. Ерөнхий захирал нь хөл дээрээ босоход сео бараг шаардлагагүй болдог эсвэл  түүний үүрэг нь эрс өөрчлөгддөг.

Дөрөв :Тэнцүүлэгч 
Заримдаа компаниуд гүйцэтгэх захирлыг сургагчийн бус тэнцүүлэгч үүрэгтэйгээр авдаг. Ерөнхий захирлын мэдлэг ба туршлагатай холбоотой дутагдалтай талуудыг гүйцээх маягаар авдаг.

Тав : Хамтрагч 
Магадгүй тухайн байгууллагын ерөнхий захирал нь хэн нэгэнтээ хамтарч ажиллавал илүү үр дүнтэй ажилладаг ч байж болно. Тийм бол “нэг зүйлд 2 үйлчилгээ” гэсэн байдал үүсэх болно өөрөөр хэлбэл “хамтран манлайлах”. Ердийн амьдралд ч тэр бизнест ч тэр хамтарч ажиллахдаа илүү идэвхтэй байдаг тодорхой сэтгэл зүйн онцлогтой бүлэг хүмүүс байдаг.

Зургаа : Өв залгамжлагч Ихэнхдээ компаниуд гүйцэтгэх захирлын орон тоог ирээдүйд өндөр албан тушаал дээр очих хүнийг сургах эсвэл шалгах гэж бий болгодог. Энэхүү албан тушаалын өргөн хариуцлага нь байгууллагыг сайн танихад тус болдог : бизнес, нөхцөл байдал болон хүмүүсийг. Мэдээж “өв залгамжлагч” хэргэм нь шууд хаан ширээнд сууна гэсэн ойлголт биш шүү дээ. Нэр дэвшсэн хүн нь түүнийг хэт удаан хүлээлгэсэн эсвэл амласан албан тушаал дээр өөр хүнийг томилсон гэсэн шалтгаанаар хааяа өөрөө яваад өгдөг. Нөгөө талаас нь хархад гүйцэтгэх захирлын ажил нь түүнд “өв залгамжлагч” гэсэн нэрийг цаг нь болоогүй байхад дэмий өгсөн гэдгийг харуулна.

Долоо: Хамгийн үнэ цэнтэй тоглогч 
Ихэнх  байгууллагууд маш үнэ цэнтэй ажилтандаа албан тушаал дэвшүүлэхийн журмаар гүйцэтгэх захирлын орон тоог санал болгодог. Тухайн компани нь тэрхүү ажилтныгаа ихээр үнэлдэг бөгөөд алдахыг хүсдэггүй, тэр тусмаа өрсөлдөгч нартаа. Энэхүү үүргүүд нь бие биетэйгээ холбоотой байж болохыг хэлэхэд илүүдэхгүй биз.

ceo

Эдгээр үүргүүдийг зэрэг хийдэг хүнийг төсөөлөхөд хэцүү ч 2 үүргийг зэрэг гүйцэтгэдэг  сео нар байдаг юм. Үүнээс гадна маш олон функц үүргийг гүйцэтгэдэг хирнээ “мундаг” гүйцэтгэх захирлыг тодорхойлсон стандарт үзүүлэлт  гэж байдаггүй учраас ерөнхий захирал болон захирлуудын зөвлөлүүдэд гүйцэтгэх захирлыг сонгох их хэцүү байдаг тохирох хүн сонгоход хэцүү байдаг.

Эцэст нь цөөн үгээр СЕО-г тайлбарлах юм бол тухайн компани эзэнээс үл хамаарах /өв залгамжлагч, хөрөнгө оруулж хамтран ажиллагч хувьцаа эзэмшигч орохгүй / өөрийн ажилчидаас төрөн гарсан ажилчдын хамгийн дээд удирдах албан тушаалын хүнийг СЕО гэж нэрлээд байгаа юм. Тэр нь Ерөнхий захирал ч болж болно гүйцэтгэх захиралын ч үүрэг гүйцэтгэж болно. Хамгийн гол эзэдээс үл хамаарах ажил гүйцэтгэгч хамгийн өндөр албан тушаалд суухыг CEО гэж нэрлээд байгаа юм.

 

Монголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?

Энэ асуултанд http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s