CEO шиг сэтгэх 10 арга

CEO шиг сэтгэх 10 арга

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

 

Сайн сео-ын цагаан толгой

Хэрвээ та кариертаа амжилт гаргахыг тэмүүлж байгаа бол үүний оргилд хүрэхийн тулд эзэмших шаардлагатай олон чанарыг судлах хэрэгтэй.

 

10. Итгэлтэй байдал

Тухайн ажлыг хийж чадна гэдгээ та чадвар болон итгэлтэй байдлаараа батлан харуулах ёстой. Өөрийг чинь дорд мэт санагдуулахыг хэнд ч бүү зөвшөөр; тэд зөвхөн таныг “зөвшөөрөл” өгсөн үед л ингэж чадна.

9. Тэвчээр
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Кэлвин Күүлиж нэг удаа ингэж хэлжээ: “Тэвчээрийг юу ч орлож чадахгүй.” Авъяас ч, оюун ухаан ч, боловсрол ч тэр. “Тэвчээр болон шийдэмгий байдал нь дангаараа бүхнээс хүчтэй.” Иймд битгий хялбархан бууж өг.

8. Сэтгэ (Томоор)
Та шатаар дээш авирах тусам шийдвэрүүд улам төвөгтэй болдог. Иймээс, та бүхэл байгууллагад огцом нөлөөлж болохуйц асуудал бүрийг илүү хянамгай бас нэвт шувт бодох ёстой болдог.

7. Тасралтгүй өсөлт

Та үргэлж өнөөдөр байгаагаасаа иүү сайн байх гэж мэрий. Эрсдэл хүлээх болон алдаа гаргахаас бүү ай. Зөвхөн бүтэлгүйтэл л амжилтанд хүрэх зам дээрх цорын ганц түр зуурын саатал юм.

6. Нарийн, нарийн, илүү нарийн

Эцсийн дүндээ, бизнес болгон жижиг хэсгүүд рүү бууж ирдэг. Хэрвээ та хүчирхэг арга барилтай боловч төлөвлөгөөний жижиг хэсгүүдийн биелэлтийг муу хийвэл танд гай болно. Жижиг хэсгүүдэд анхаарал хандуул; жижиг алдаанууд маш хурдан нэмэгддэг.

5. Манлайлахаас бүү ай

Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд манлайлагчид байдаг. Магадгүй та албан тушаалаараа хамгийн шилдэг нэгэн биш байх л даа, гэхдээ та өөрийн талбартаа манлайлагч бол танд амжилтанд хүрэхэд хэрэгтэй тэр зүйл байсаар байна. Та ажил дээрээ бусдаас илүү байж, санаачлагатай байсан нөхцөлд сайн борлуулагч болж чадна. Иймд та хүссэн үедээ бамбараа аваад, ямар нэг юм хий.

4. Өрсөлдөх чадвартай бай

Капитализмын үндсэн зарчмуудын нэг нь чөлөөт зах зээл дэх өрсөлдөөн юм. Та анчин эсвэл ан хоёрын аль нэг нь л болно. Хэрвээ өрсөлдөх чадваргүй бол та үдийн зоог болоод л дуусна. Энэ бол үнэн бөгөөд бизнесийн хууль гэдгийг хэзээ ч бүү март.

3. Үнэнч байдал бол хамгийн сайн бодлого

Хэрэв та луйварчин болохыг хүсвэл, та хулгайчдын бүлэгт нэгдэх хэрэгтэй байх. Харин бизнест бол таны нэр хүнд маш олон зүйлд чухал учраас хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа ёс зүйтэй байх ёстой. Та үлгэр жишээ байх ёстой эсвэл хулгайчдын үүрэнд дагалдагч нь болох эрсдэлтэй.

2. Хүмүүстэй ажилла

Таны амжилтын томоохон хэсэг нь байгууллагын нөөцийн ихэнхийг бий болгохын тулд яаж бусадтай харилцах болон яаж хүний нөөцийг зохицуулахад суралцахаас бүрдэнэ. Боломжийнхоо хэрээр хүмүүсийнхээ чадвар дээр ажиллахыг чухалчил. Яагаад гэвэл дээр таны бүхий л цаг хугацаа хүмүүстэй ажиллахад зарцуулагдана.

1. Эерэг бай

Эерэг бай, өөрийн зан чанар хийгээд ажлаа эерэг энергиэр дүүргэ. Энэ нь сэтгэл булаам бөгөөд багийн чинь уур амьсгалыг тодорхойлно. Та гаднаасаа эерэг харагдвал, сөрөг байснаас хамаагүй илүүг амжуулна.

 Монголд онлайнаар гэрээсээ гаралгүй ажил олж болох уу?

Энэ асуултанд http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ бий болсон цагаас эхлэн боломжтой боллоо. Та зөвхөн http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр гэрээсээ гаралгүй өөрийн хүссэн өндөр цалинтай ажлыг олох боломжтой боллоо. Урьд нь ажил орохын тулд сонины телевизийн онлайн гэх зэрэг ажлын зарыг хайж утсаар нь ярьж очиж бичиг баримтаа бүрдүүлэн анкет бөглөх зэргээр их түвэгтэй олон дамжлагыг дамжиж байж ажилд орох анкетаа бөглөдөг байсан. Ажилд орох анкетийг бөглөсөн ч гэсэн таныг дуудах эсэх нь эргэлзээтэй. Гадуур энэ хотын замын их түгжрээтэй мөн та ажилд орохын тулд маш олон бичиг баримтыг бөглөж байж замын түгжрээнд гацан байж очиж нэг анкет бөглөдөг, зарим байгууллагууд тийм ч бичиг баримт тийм зураг дутуу гэж буцаадаг. Харин та Монголын ажлын нэгдсэн сүлжээ http://www.joblinksmn.com –д бүртгүүлснээр таны хүссэн ажлын орон тоо гарахад та ганц кноп дарахад таны анкет тухайн ажлын байр зарласан компанийн хүний нөөц дээр очдог. Таны мэдлэг мэргэжил тухайн ажлын байранд тохирохоор бол таныг ярилцлаганд дууддаг бөгөөд та амжилттай ярилцлаганд орвол та тухайн ажлын байранд орох боломжтой болдог. Энд хамгийн гол нь та өөрийн анкетийг маш сайн бичих, мөн ажлын ярилцлаганд дээд зэргээр бэлдэх шаардлагатай юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s