Joblinksmn.com ажлын зарын сайтын фейсбүүк аппликейшн нээгдлээ

Манай ажлын сайтын фейсбүүк аппликейшн ажиллагаанд орлоо. Та доорх линкээр орж үзнэ үү.

https://www.facebook.com/joblinksmongolia/app_301632659950696

Таны оруулсан ажлын зар шууд манай фейсбүүк хуудсан дээр давхар гарах болно.

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

 

Ажил хайхад гардаг түгээмэл 20 алдаа

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бол амьдралаа сонирхолтой болгохын тулд ойролцоогоор 5 жилд нэг удаа ажлаа солих ёстой гэнэ. Ингэдэггүй юмаа гэхэд хүн амьдралдаа ядаж нэг удаа ч гэсэн шинэ ажил хайх асуудалтай тулгардаг.
Гэвч урьд өмнө нь ажлаа сольж байсан хүн ч мөн олон тооны алдаа гаргадаг нь нотлогдсон. Мэдээж хэрэг сонгон шалгаруулалттай шууд холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тал дээр айх зүйл байхгүй л дээ. Энэ удаа хүмүүс ажил хайхдаа гаргадаг түгээмэл тохиолддог  алдаануудын эхний хэсгийг  толилуулж байна.
1. Муу товч анкет. Энэхүү алга дарам цаас нь таны тухай анхны сэтгэгдлийг төрүүлдэг. Муу бичигдсэн байх тусмаа та тухайн байгууллагад ажилд орно гэж горьдсоны ч хэрэггүй.

2. Ажлыг сонингийн зараас хайх. Энэ нь үр дүн маш муутай арга юм.  Үнэн хэрэг дээрээ сонингоор дамжуулан ажлын байрны зөвхөн 10 % зар болж нийтлэгддэг. Үүнээс гадна ихэнх зарууд нь “молиго” үмхүүлсэн байдаг. Компаниуд өөрсдийгөө рекламдах гэж сонинг ашигладаг тохиолдол гардаг (хэрэв ажилтан нэмж авч байгаа бол ажил үйлс нь өөдрөг байна гэсэн үг), мөн өрсөлдөгч байгууллагынхаа талаар бизнесийн нууц мэдээлэл цуглуулах зорилгоор зар өгдөг (жишээлбэл өрсөлдөгч компаниудынхаа цалин хөлсний түвшин ямар байгааг илрүүлж болно), г.м.

3. Өөрийнхөө товч анкетыг аль нэгэн байгууллагад өгчихөөд эргэж заавал хариу хэлнэ гэж хүлээдэг. Гэвч амьдрал дээр маш цөөн тохиолдолд компаниас хариу явуулдаг байна. Хамгийн эелдэг харьцаатай хүмүүс л танаар үнэхээр бахархаж байгаа боловч өөр хүн ажилд авснаа мэдэгдэнэ. Хамгийн шилдэг арга бол хүний нөөцийн албад руу утасдаж өөрийнхөө тухай байнга сануулах явдал юм. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ойролцоогоор 60% энэ аргыг хэрэглэсэн байна.

4. Зөвхөн өөрийн танил талыг ашиглан ажил хайх. Энэ бол маш осолтой алхам юм. Таны танилууд хэзээ ч таны хүлээж байсан шиг идэвхитэйгээр таны төлөө гүйхгүй шүү дээ. Мэдээж хэрэг заримдаа тэд танд туслалгүй яахав. Гэвч зөвхөн танилдаа найдана гэдэг нь тэнэг хэрэг юм.

5. Ярилцлагын дараа хэнтэй эргэж холбоо барихаа асууж сонирходоггүй. Энэ бол маш том алдаа. Та байгууллагаас эргэж холбоо барих байлгүй гэж найдалгүйгээр ирээдүйн ажилд орох талаараа ямар хүнтэй өөрөө холбоо барих боломжтойгоо заавал асууж судлаарай.

6. Ярилцлагын дараа та хүний нөөцийн менежертэй холбоо барьж чадахгүй байгаа бол шууд аль хэлтэст ажиллах хүсэлтэй байна тэр хэлтсийн даргад нь утасдаж өөрийнхөө тухай сануулаарай.

7. Зөвхөн интернетээр дамжуулан ажил хайх. Ихэнх компаниуд өөрийнхөө сайтанд ажлын байрны тухай мэдээлэл тавьдаг ч гэсэн үүнд нэг их найдаад хэрэггүй. Америкийн компаниудын 1/3 нь резюме товч анкетыг “хуримтлуулах” зорилгоор энэ мэдээллийг сайтандаа байлгадаг. Алдааны улмаас ажлын байрны талаархи ойролцоогоор 10% мэдээлэл тавигддаг.

8. Ярилцлагын дараа та компанид талархалын захидал илгээдэггүй. Америкт ажил горилогч тухайн компаний төлөөлөгчтэй уулзсаны дараа заавал ийм захидал (“thank you letter”) явуулдаг уламжлал байдаг. Хэрэв компани энэ захидлыг хүлээн аваагүй бол таныг бизнесийн ёс зүйн талаар ямар ч ойлголтгүй хүн байна гэж үнэлдэг.

9. Компани хамгийн түрүүнд сайн ажилтнуудыг хайж олоход анхаардаг гэж та төсөөлдөг нь алдаа юм. Үнэн хэрэг дээрээ бол ямар ч компаний гол зорилго нь ашиг олох, дараа нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хамгийн дээд зэргээр хангах, гуравдугаарт компанийн эздийн ашиг сонирхлыг хангах явдал г.м. байдаг.

10. Таны товч анкет өнгөрсөн амьдралыг тань л харуулдаг. Та ирээдүйдээ анхаарлаа төвлөрүүл. Өнгөрсөн амьдрал тань ирээдүйд юу хийж бүтээж чадахыг тань нотлог.

Ажил хайгчдын гаргадаг дараах 10 түгээмэл алдааны тухай хувилбарыг сонгон шалгаруулалт явуулдаг америкийн томоохон компани болох ProSpring дэвшүүлж байна. Эдгээр нь өмнөх дугаарт нийтлэгдсэн 10 алдаанаас бага зэрэг ялгаатай, учир нь сонгон шалгаруулалтын агентлагаар дамжуулж ажил хайж байгаа хүмүүст илэрч байдаг алдаанууд юм. Хэдий тийм ч гэсэн аль алиныг нь тооцоолон үзэх хэрэгтэй болов уу.

1. Компани таны талаархи мэдээллийг яг ямар аргаар авахыг хүсч байгааг та үл ойшоосон.Хэрэв зарлалд мэдээллээ электрон шуудангаар явуулна уу гэж байхад та факс эсвэл захидал явуулсан байх жишээтэй. Танд дахин хэзээ ч хоёр дахь боломж олдохгүй, таны тухай төрөх анхны сэтгэгдэл нь маш сөрөг болон хувирч та хэзээ ч дүрэм журам гэж мэддэггүй хүн шиг харагдана. Ингээд л ажилд орох боломжоо алдана.
2. Та ярилцлага хийсэн хүний нөөцийн албаны мэргэжилтэнтэй уулзахдаа өөрийгөө хувь хүн талаасаа харуулж чадаагүй. Өөрийгөө хувь хүн талаасаа харуулах нь маш чухал юм. Тантай ярилцлага явуулсан мэргэжилтэн л таны тухай цааш танилцуулахаас гадна таныг ажилд ороход маш том дэмжлэг үзүүлж чадна.
3. Муу зуршил. Жишээлбэл өөрийнхөө Товч анкетыг  нэгэн зэрэг хэд хэдэн байгууллагууд руу зориудаар явуулах. Мөн явуулсан байгууллагынхаа нэрийг сайтар тогтоох нь илүүдэхгүй, ингэснээр та эвгүй байдалд орохоос сэргийлнэ. Тэгээд хүний нөөцийн албадын менежерүүдийг хэзээ ч доромжилж болохгүй шүү.
4. Өөрийнхөө хийж чадахгүй ажилд санаархах.Энд ямар нэгэн тайлбар илүүц юм. Зарлалд дурьдсан шаардлагуудыг сайтар судлаж үзнэ үү. Жишээлбэл “ямар нэгэн мэргэжлийн ур чадвар, туршлагатай байх ЁСТОЙ” гэсэн шаардлага их түгээмэл байдаг.
5. Муу товч анкет.Сонгон шалгаруулагчид өдөр болгон хэдэн арваад Товч анкет уншиж танилцдаг тул маш товч бөгөөд тодорхой бичиж, нэн чухал мэдээллээ тодруулж өгвөл сайн байдаг.
6. Электрон шуудангийн ёс журмыг баримтлана уу.Сонгон шалгаруулагчид электрон шуудангаар хэдэн арван мэдээлэл хүлээн авдаг, иймээс тэдний ажлыг хөнгөвчилж, өөрийнхөө тухай сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд илгээж буй файлаа resume.doc гэж биш харин өөрийнхөө нэрээр нэрлэвэл зохино.
7. Товч анкет бичихдээ бичиг үсгийн алдаа гаргах, бичгийн хэв муу байх. Энэ нь таны боловсролын түвшинг харуулж байдаг.
8. Товч анкет бичих зорилгоо буруу ойлгох. Та өөрийнхөө давуу талуудыг аль болохоор илүүтэйгээр харуулж, эхэнд нь бичээд сул талуудынхаа тухай хальт дурьдах ёстой.
9. Өөрийнхөө намтрыг дутуу бичих.Цаг хугацааны болон логикийн алдаанууд их тохиолддог. Жишээлбэл 1998-1999 онууд, мөн 2001-2003 онуудад ямар ажил хийж байснаа тодорхой бичээд 1999-2001 онуудыг тэр чигээр нь орхидуулдаг. Заримдаа мэдээллийн технологийн дээд боловсролтой байж 2 жил гаруй борлуулалтын менежер хийж байсан г.м. түүхийг сонгон шалгаруулагчид заавал сонирхдог байна.
10. Та өөрийгөө юу хийж чаддагаа харуул.Хүний нөөцийн албадын менежерүүд мэргэжлийн хувьд бэлэн болчихсон, дахин сургах шаардлагагүй ажилтнуудыг хайж байдаг. Хэрэв Товч анкет тань эдгээр дадал туршлага байхгүй бол таныг ажилд авах нь юу л бол доо

 

Ажил хайгч болон Ажил олгогч хоёр амархан уулзах газар бол http://www.joblinksmn.com
Энэ сайтад ажил хайгч өөрийн анкет, зураг, диплом хуулбар, хавсралт захиагаа үнэгүй оруулах, ажил олгогч өөрийн байгууллагад шаардлагатай байгаа ажлын байрны зарыг мөн үнэгүй оруулах боломжтой. Ажил олгогч маш олон ажил хайгч нарын анкетийг үзэж өөрийн ажилд нийцэх хүнийг шалгаруулан авах боломжтой. Ажил хайгч нь зарлагдсан ажлын байранд шууд ажилд орох хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Таны http://www.joblinksmn.com ажлын порталд байршуулсан ажлын байрны зар facebook, twitter, linkedin сайтуудад зэрэг байрших болно.

ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Хэдийгээр баримт бичгийн төрөлд хамаарагдахгүй боловч байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, санал, хүсэлт бичих явдал амьдралд элбэг тохиолддог. Иймд өргөдөл, хүсэлтийг хэрхэн бичих талаар дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хэн нэгнээс байгууллага, дээд албан тушаалтанд гаргасан хүсэлт бичгийг өргөдөл гэдэг. Сургуульд элсэх, ажилд орох, орон сууц хүсэх, өөртэйгөө холбоотой аливаа асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг олон янзын өргөдөл байна.

Өргөдлийг бичихдээ А4 хэмжээний цаасны дээд хэсэгт хүсэлтээ гаргаж буй байгууллага, албан тушаалтны нэрийг бичнэ. Өргөдөл гарган хандаж буй хүнийхээ цол, зэргийг бичих нь зүйтэй. Дараагийн мөрний баруун, зүүн он, сар, өдөр болон өргөдөл хүсэлтийн товч утга (тэргүү) –ыг бичдэг. Улмаар догол мөрнөөс өөрийн тухай товч танилцуулж, гаргаж буй хүсэлт, ийнхүү хүсэх болсон шалтгаан зэргийг товч тодорхой бичээд ямар туслалцаа үзүүлэхийг хүсэж  буйгаа илэрхийлнэ.

Эцэст нь өргөдөл гаргасан хүний нэр, хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг үнэн зөв, тодорхой бичих бөгөөд энэ нь уг өргөдлийн хариуг мэдэгдэхэд чухал ач холбогдолтой. Өргөдлийг бичихдээ нуршилгүйгээр, өөрийн хэлэх гэж буй зүйлийг товч тодорхой, найруулга сайтай, үг үсгийн алдаагүй бичих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, ИТХ-ын дарга, яамдын сайд зэрэг удирдах дээд албан тушаалтанд хандан бичиж буй өргөдөл, хүсэлтийг компьютерт бичиж хэвлэх нь зүйтэй. Учир нь төрийн дээд байгууллагад иргэд, сонгогчдын өргөдөл, хүсэлт олон ирдэг тул гараар бичсэн өргөдөл, хүсэлт, захидлыг албан тушаалтнууд тэр бүр уншихад бэрхшээлтэй юм. Харин шүүхэд хандаж бичиж буй өргөдлийг заавал гараар бичдэг.

Сүүлийн үед компьютерийн технологи улам хөгжиж байгаатай холбоотойгоор өргөдөл, хүсэлтийг компьютерт бичих нь элбэгшиж байна. Компьютерээр бичиж хэвлэсний дараа өргөдөл гаргагч өөрийн нэрийн ард жинхэнэ гарын үсгээ зурна. Харин шүүх, цагдаагийн байгууллагад хандаж буй бол гараар бичнэ. Өргөдөл бичихдээ А4 цаасан дээр баримт бичиг үйлдэхэд дээд, доод, баруун, зүүн захаас хэдий хэрийн зайтай бичих зэргийг баримт бичгийн стандартын дагуу гүйцэтгэвэл зохино. Загвар (1, 2)

 

Дэлгэрүүлэн уншихыг хүсвэл:

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ                                                                                            Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандартын эмхэтгэл-2012 он               номоос уншина уу.

 

 

 

 

 

 

Загвар 1

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРГААНД

ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

 

2011.04.19.                                                                                    Ажилд орохыг хүсэх тухай

 

Миний бие Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, эмэгтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2006 онд ELI институтийг тус тус төгссөн. Дээд боловсролтой, хятад, англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэй.

 

2001 оноос одоо хүртэл Их засаг Сургууль, 48 дугаар сургууль, Баянхонгор аймгийн “Талст” бүрэн дунд сургууль, ХҮДС-ийн “Манлай” лицей, 29 дүгээр сургуулиудад англи, хятад хэлний багшаар ажиллаж ирсэн.

 

Энэ хугацаанд эрхэлсэн ажилдаа бүхий л хүч чадлаа зориулж ирсэн бөгөөд мэргэжлийн чиглэлийн болон бусад уралдаан тэмцээнд  идэвх санаачлагатай оролцож, урамшуулал шагнал хүртэж байв. Тухайлбал: “Баянхонгор аймгийн 2011 оны шилдэг багш” өргөмжлөл, “Заах арга зүйч”, “Ахлах багш” гэх мэт мэргэжлийн зэрэг хүртсэн. Түүнчлэн аливаа ажлыг зохион байгуулах авьяастай, хүнтэй ажиллахад амжилт гаргадаг гэсэн үнэлгээг ажиллаж ирсэн байгууллага, сургуулийн удирдлагаас удаа дараа авч байв.

 

Миний бие “Оюу толгой” төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сонсож байдаг жирийн сэхээтэн бөгөөд танай явуулж буй үйл ажиллагаа монголын ирээдүйд жинтэй хувь нэмэр болж, улс орны эдийн засагт эерэг үр дүн авчирна гэдэгт итгэж байдаг. Иймд танай байгууллагад өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадварыг зориулж өөрийгөө хөгжүүлэх, ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй байдаг юм.

 

Иймд орон нутгийн хангамжийн ажилтны албан тушаалд ажиллуулахыг хүсэж өргөдөл гаргаж байгааг маань хүлээн авна уу.

 

 

 

Өргөдөл гаргасан:

 

Сонгинохайрхан дүүрэг.

8 дугаар хороо, Iхороолол.

17-50 тоот……………………….Д. НАРАНЦЭЦЭГ

Холбоо барих утас: 96009900

 

 

 

 

Загвар 2

172 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГААГААР УЛАМЖЛАН

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

 

 

2013.03.20.                                                      Мэргэжлийн зэрэг олгохыг хүсэх тухай

 

Миний бие Нийслэлийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 54 тоот тушаалаар “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэг авсан.

Ажиллах хугацаандаа “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 1.7. Мэргэжлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Зөвлөх багш”-д тавигдах тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан тул зэрэг ахиулах хүсэлтийг хүлээн авч зохих түвшинд шийдвэрлэж өгнө үү?

 

 

 

 

Өргөдөл гаргасан:

 

172 дугаар цэцэрлэгийн

арга зүйч……………………………Ж. ШИНЭБАЯР

 

Утас: 96062252, 99732152

 

 

Ажилд орох хүсэлт (захидлыг) хэрхэн бичих вэ?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

Ажилд орох хүсэлт (захидлыг) хэрхэн бичих вэ?

 

Нэгэн хэвийн биш, өвөрмөцөөр эхэл.

Өөрийгөө танилцуулахын зэрэгцээ тухайн ажлын байрыг сонирхож буйгаа харуулах хэсэг юм. Хүн болгон … оны .. сарын … –ний өдөр зарлагдсан … ажлын байранд CV-г хүлээн авна уу гэж эхэлдэг. Ажил хайхын гол зорилго бол бусдаад ялгарч гарах болохоос тэдний дунд орж алга болох биш юм. CV–ний ёрөнхий дүгнэлт хэсгийг тэрхүү өвөрмөц нээлтийн өгүүлбэр болгож ашиглаж болно. Жишээлбэл: Ашигт чиглэсэн, төслийн удирдлагын 10 жил туршлагатай мэргэжилтэн … Эндээс компаний үндсэн хэрэгцээ, ажилласан туршлага, ажлын байрны нэрийг дурьдсан байгааг харж болно. Эхний өгүүлбэрт л 3 чухал зүйлийг багтаасан байна.

Шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд

Дараагийн хэсэгт компаний хэрэгцээ шаардлагыг хангаж буй гэдгээ ажлын зар дээр нийтэлсэн шаардлагууд дээр үндэслэн харуулах хэрэгтэй. Өөрийгөө яагаад энэ ажлын байранд тохирох, шаардлагуудыг хангах, хүлээлтийг давах хүн гэдгээ удаа дараа нотолсноор ажил олгогчийн анхаарлыг татаж чадна. CV-ний бэлэн үг, өгүүлбэрийг хэрэглэх хэрэггүй. Шинэ мэдээллийг бич.   

Анхаарах зүйлс

Дараахь зүйлсийг анхаарах хэрэгтэй:

·         Ажилд орох хүсэлтийн толгой CV –нийхтэй ижил байхад анхаар.

·         Өөрийн тухай ёрөнхий дүгнэлтийг хамгийн дээд талд бичсэнээр өөрийн брэндээ тодруулж, бусдаас онцгой харагдана.

·         Өмнөх ажил олгогчийн өөрийн чинь талаар хэлсэн үг болон гаргаж байсан амжилтаа бичих нь компаний тухайд юу чаддаг болохоо харуулах арга юм. Ажил олгогч ажлын зарандаа ямар нэг тодорхой зүйл шаардсан байгаад та түүнийг нь амжилттай хийж ирсэн туршлагатай бөгөөд энэ тухай тодорхойлолттой бол гайхалтай. Үүнээс илүү борлуулалт/маркетингийн хэрэгсэл гэж байхгүй.

Холбоо барих мэдээллийг төгсгөл хэсэгт оруулах

Төгсгөлд нь ажил олгогч/хүний нөөцийн менежерт утсаар, мэйлээр, … тодорхой хугацааны дараа эргэн холбогдож, явцыг асуух талаар санал болгох хэрэгтэй. Өөрийн мэдээллийг оруулахаа мартуузай. Мэргэжлийн байдлаар төгсгөлийг бичихэд сайтар анхаарах. Мэргэжлийн бус, тэсэн ядаж байгаа гэдгээ харуулахыг хүсэхгүй биз дээ.

Эх сурвалж: http://www.careerealism.com/how-write-perfect-cover-letter-job/