Ажилд орох хүсэлт (захидлыг) хэрхэн бичих вэ?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

Ажилд орох хүсэлт (захидлыг) хэрхэн бичих вэ?

 

Нэгэн хэвийн биш, өвөрмөцөөр эхэл.

Өөрийгөө танилцуулахын зэрэгцээ тухайн ажлын байрыг сонирхож буйгаа харуулах хэсэг юм. Хүн болгон … оны .. сарын … –ний өдөр зарлагдсан … ажлын байранд CV-г хүлээн авна уу гэж эхэлдэг. Ажил хайхын гол зорилго бол бусдаад ялгарч гарах болохоос тэдний дунд орж алга болох биш юм. CV–ний ёрөнхий дүгнэлт хэсгийг тэрхүү өвөрмөц нээлтийн өгүүлбэр болгож ашиглаж болно. Жишээлбэл: Ашигт чиглэсэн, төслийн удирдлагын 10 жил туршлагатай мэргэжилтэн … Эндээс компаний үндсэн хэрэгцээ, ажилласан туршлага, ажлын байрны нэрийг дурьдсан байгааг харж болно. Эхний өгүүлбэрт л 3 чухал зүйлийг багтаасан байна.

Шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд

Дараагийн хэсэгт компаний хэрэгцээ шаардлагыг хангаж буй гэдгээ ажлын зар дээр нийтэлсэн шаардлагууд дээр үндэслэн харуулах хэрэгтэй. Өөрийгөө яагаад энэ ажлын байранд тохирох, шаардлагуудыг хангах, хүлээлтийг давах хүн гэдгээ удаа дараа нотолсноор ажил олгогчийн анхаарлыг татаж чадна. CV-ний бэлэн үг, өгүүлбэрийг хэрэглэх хэрэггүй. Шинэ мэдээллийг бич.   

Анхаарах зүйлс

Дараахь зүйлсийг анхаарах хэрэгтэй:

·         Ажилд орох хүсэлтийн толгой CV –нийхтэй ижил байхад анхаар.

·         Өөрийн тухай ёрөнхий дүгнэлтийг хамгийн дээд талд бичсэнээр өөрийн брэндээ тодруулж, бусдаас онцгой харагдана.

·         Өмнөх ажил олгогчийн өөрийн чинь талаар хэлсэн үг болон гаргаж байсан амжилтаа бичих нь компаний тухайд юу чаддаг болохоо харуулах арга юм. Ажил олгогч ажлын зарандаа ямар нэг тодорхой зүйл шаардсан байгаад та түүнийг нь амжилттай хийж ирсэн туршлагатай бөгөөд энэ тухай тодорхойлолттой бол гайхалтай. Үүнээс илүү борлуулалт/маркетингийн хэрэгсэл гэж байхгүй.

Холбоо барих мэдээллийг төгсгөл хэсэгт оруулах

Төгсгөлд нь ажил олгогч/хүний нөөцийн менежерт утсаар, мэйлээр, … тодорхой хугацааны дараа эргэн холбогдож, явцыг асуух талаар санал болгох хэрэгтэй. Өөрийн мэдээллийг оруулахаа мартуузай. Мэргэжлийн байдлаар төгсгөлийг бичихэд сайтар анхаарах. Мэргэжлийн бус, тэсэн ядаж байгаа гэдгээ харуулахыг хүсэхгүй биз дээ.

Эх сурвалж: http://www.careerealism.com/how-write-perfect-cover-letter-job/

Leave a comment